Categories
Чөлөөт

140 настай Йемен эрийн эврийг нь авсны дараа удалгүй нас баржээ. Түүнийг чөтгөртэй гэрээ хийсний дараа энэ эвэр ургасан гэж цуу яриа явдаг

Өнөөгийн Йеменчүүдийн дунд хамгийн өндөр настан нь гэж тооцогдож байсан Али Антер нь 2023 оны 4–р сард нас баржээ. Түүний толгой дээр ургасан эврийг авснаас хойш хэд хоногийн дараа энэ явдал болсон байна. dzeninfra.ru Энэ явдлын дараа янз бүрийн ховж жив тарж, зарим нэг нь Алиг чөтгөртэй гэрээ хийсний дараа энэ эвэр ургасан гэж хүртэл үздэг болжээ. Арьсан эвэр Сонирхолтой нь Али Антерийн нас тодорхой биш бөгөөд түүнийг 140 настай тухай ойр тойрныхон болон хэвлэл мэдээллээр ярьснаас өөр батлах зүйл байдаггүй аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ хүний нас нь 110-120-иос илүү гараагүй гэнэ. Эхнэр нь аль эрт өнгөрсөн учир Али өөрийн нэг охины гэрт амьдарч байсан 2002 оны үеэс тэрхүү эвэр ургаж эхэлсэн байна. Эмнэлгийн хэлээр үүнийг арьсан эвэр буюу фиброкератом хэмээн нэрлэдэг ба энэ нь нэгэн төрлийн хавдар бөгөөд дан кератин буюу хүний үс, хумсны гол эд эс болох уурагнаас үүсэлтэй зүйл юм. Нас өндөр хүний биеийн бодисын солилцооны хэмнэл алдагдсанаар ийм эвэр ургах тохиолдол цөөнгүй бий.   Йемений хамгийн өндөр настан 140 настай, “хоёр эвэрт” хэмээх хочтой энэ эрийг үхсэн тухай мэдээ улс орон даяар тархаж шуугиулсан бөгөөд учир нь Али  “эвэртэй” гэдгээс гадна Йемений хамгийн өндөр настан гэж тооцогдож байсан алдартай хүн байв. dzeninfra.ru Али Антер 2009 онд 2000 оны үед түүний толгойд эвэр ургаж эхэлсний дараа дэлхийн хэвлэл мэдээлэл энэ явдлыг анхаарч эхэлсэн байдаг. Үүнээс хойших 20 жилд энэ хүний тухай олон тооны баримтат нэвтрүүлэг хийгдсэн гэдэг. Энэхүү эвэр чухам ямар нөхцөлд, яаж бий болсон тухай тодорхой мэдээ байдаггүй бөгөөд Али нас өндөр ч эрүүл чийрэг, ямар нэг өвчин хэлдэггүй хүн байсан төдийгүй хамгийн сүүлд хэзээ эмнэлэгт очиж байснаа ч мартсан хүн байсан билээ.   Эврийг авсан нь Эхлээд тэрхүү эвэр Алид төвөг болдоггүй байжээ. Тэрээр яг л жирийн хүний амьдралаар амьдарч, олон түмний дунд орж өөрийн өвөрмөц эврийг хүн амьтанд харуулахаасаа ичиж зовдоггүй хүн төдийгүй яваандаа чухам энэ эврийн ачаар нутаг орондоо алдаршиж,  олон хүн түүнийг хүндэтгэн хайрладаг байсан юм. dzeninfra.ru 2007 оноос Алигийн бие бага багаар муудаж эхэллээ. Тэрээр гудамжинд гарах нь улам бүр багасаж, ихэнх цагийг гэртээ өнгөрүүлэх болсон төдийгүй 2022 онд бүр явж чадахаа больсон байна. Чухам ямар шалтгаанаар тэрхүү эврийг авах болсон шалтгаан тодорхойгүй ч тэрхүү эвэр нь урган унжсаар бараг аманд нь хүртэл унжих болсноор өдөр тутмын амьдрал, хоол унд идэхэд нь нөлөөлж эхэлснээр ийм шийдвэрт хүрсэн байх гэсэн таамаг бий.   Чөтгөртэй хийсэн гэрээ 2023 оны хавар энэ эврийг авах мэс ажиллагааны дараа Алигийн бие огцом муудаж эхэлсэн байна. тэрээр мэс заслаас хойш 3 хоногийн дараа нас барсан ба энэ харамсалтай явдал олон хүний ярианы сэдэв болсон юм. Зарим хүмүүс эвэр авсан нь буруу гэж үзэж, өөр нэг хэсэг нь нас өндөр хүнд хийсэн мэс заслын дараах арчилгаа сувилгаа, өвчний хүндрэл зэргийн тухай ярьж байсан бол тэдгээрээс тэс ондоо зүйл ярих хүмүүс бас байлаа. dzeninfra.ru Али Антер болон эмчлэгч эмч Аль 2000 оноос Али Антерийн тосгонд уг эрийг “чөтгөртэй гэрээ хийж, хүссэн хугацаагаараа амьдрах эрх авсан” гэдэг яриа явдаг байжээ. Харин чөтгөр ийм эрх өгснийхөө төлөө мань эрийн толгойд эвэр ургуулж тэмдэг тавьсан гэх ба эвэр байгаа цагт Али амьд мэнд байх болно гэсэн ойлголт олон хүнд байсан гэдэг. Магадгүй нас өндөр болж, олон хүний анхааралд байхаас залхсан Али эврээ авахуулж, чөтгөртэй хийсэн гэрээгээ цуцлахаар шийдсэн байж ч болох юм. Сонирхолтой л таамаг.  Тэр тусмаа энэ эрийн өндөр нас, үхэлд хүргэсэн нөхцөл байдал, Чөтгөртэй хийсэн гэрээ гэсэн хачин сонин деталиуд нийлэхээрээ хүний анхаарал татахгүй байхын аргагүй биз ээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/444633/?fbclid=IwAR0h2ONRrsB9xNtwwQiGWPwzRYsdCU8VenrAILPp8o1TclkvXdTle0YPoh0 © XopoM News

Categories
Чөлөөт

Усны хувцастай үедээ хэрхэн амжилттай гэрэл зураг даруулж болохыг бүсгүй өөрийн жишээгээр харуулжээ

Удахгүй зун боллоо, гол, нуурын эрэг дээр усны хувцастай зогсож зургаа даруулна. Та зундаа бэлдээгүй байсан ч хамаагүй – санаагаар бүү уна, гэрийнхээ ваннд ус дүүргээд ч болов гэрэл зураг даруулж болох ажээ. Бас хэн нэгэн бие галбирынхаа өө сэвийг нуух ч хэрэг гарах юм билүү? Катарина Леаль Калдас – бүсгүйчүүдэд яаж зөв гэрэл зураг даруулахыг заадаг блогер бүсгүй catarinarleal_   Усны хувцастай амжилттай гэрэл зураг даруулна гэдэг бүхэл бүтэн урлаг бололтой юм catarinarleal_   Блогер бүсгүй мөн зөв байрлалыг ч заана catarinarleal_   Катарина целлюлит, унжсан арьс, эвгүй галбирыг нуун далдлах энгийн арга, байрлалуудыг танилцуулдаг catarinarleal_   Зөв зогсож эсвэл сууж чадвал фотошопын ч хэрэггүй catarinarleal_   Арга залийн урлагийг эзэмшихэд л хангалттай, бүсгүй ч үүнийг гарамгай зааж сургана catarinarleal_   Гэдсийг хөл эсвэл гараараа нуух боломжтой, харин нуруугаа бага зэрэг эгц байлгаарай catarinarleal_   Зөв байрлалд зогсож чадвал бүдүүн эсвэл майга хөл ч нарийхан, урт харагдаж болно catarinarleal_   Ийм зүйл үзсэнээс хойш бүсгүйчүүдэд яаж итгэх болж байна аа? catarinarleal_   Эрчүүд ийм зүйл сонирхдоггүй нь аз юм даа. Эс бөгөөс дотуур хувцастай эрчүүдийг хармааргүй л байна шүү
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/444823/?fbclid=IwAR3Qwb7_uQPZsEqxJOIr8W61U4uUlU9Va7fgk3TGGiVBiQJALw1bFQDPQJk © XopoM News

Categories
Чөлөөт

Загвар өмсөгч болохын тулд бүсгүй хөл уртасгах мэс засалд хоёр ч удаа орж, 14 см-ээр өндөр болжээ

Тереза Фишер урт хөлтэй болохын тулд хоёр  ч удаа мэс засал хийлгүүлсэн байна. Аймшигтай өвчин мэдрэгддэг бас өндөр эрсдэлтэйд тооцогдох мэс заслын “ачаар” бүсгүй ямар ч гэсэн 14 см “өсөж” чаджээ. Урт хөл – бүсгүй хүн болгоны л мөрөөдөл. Ялангуяа загвар өмсөгч болохыг мөрөөдөж явдаг бүсгүйчүүдийн хувьд. Байгаль эх биеийн өндөр, харьцааг хүслээр заяагаагүй бол мөрөөдлөө орхиж болох юм. Гэхдээ Тереза Фишер тэгсэнгүй. Бүсгүй үе мөчийг уртасгах эрсдэлтэй мэс засал зориглон хийх эмч нарын эрэлд гарчээ. Загвар өмсөгч мэс заслын ширээн дээр хоёр удаа хэвтсэн. 2016 онд анхны мэс заслаа хийлгүүлж хөлөө 8,5 см-аар урт болгуулжээ. Харин 2022 онд хөлөө дахиад 5,5 см “сунгасан” байна. Одоо түүний өндөр 184 см бөгөөд үүний 116 см-ийг хөл эзэлнэ. t.me Хоёр дахь мэс заслын дараа хөл дээрээ их л удаж байж боссон гэдэг. Фишерийн хэлж байгаагаар бол одоо мэдрэгдэх өвчин тун бага ажээ. Одоо спортоор үргэлжлүүлэн хичээллэх боломжтой болсон, бүсгүй ч өөрийн шинэ гадаад төрхөнд сэтгэл хангалуун байгаа нь илт. vk.com Сонирхуулж хэлэхэд ийм мэс заслыг урьд өмнө нь ч гэсэн хийж байжээ, гэхдээ анагаахын онцгой заалттай тохиолдолд л мэс засал хийнэ: Хөл мэдэгдэхүйц майга улмаас алхаж явахад хүндрэл учруулдаг бол Хөлийн урт өөр өөр бол (төрөлхийн эсвэл олдмол) Үе мөчний протез хийсний дараа gigi.click Гэхдээ загварын гадаад төрхтэй болохын тулд эрүүл саруул үе мөчийг хугалж байгаа нь өөрийгөө өндөр эрсдэлд оруулж л байгаа хэрэг. Нэгдүгээрт, амжилтын баталгааг хэн ч өгөхгүй: яс нь төлөвлөсөн ёсоор ургахгүй байж болно (үүнд бид биед нөлөөлөх наркозын үр дагаврыг бид дурдсангүй). Хоёрдугаарт: мэс заслын дараах биеийн байдал – маш их өвчин мэдэрнэ, учир нь яс нэг л өдөр ургадаг эд биш юм. Гуравдугаарт: мэс засал болон мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ, арчилгаа багагүй мөнгө болно – Фишер мөрөөдлөө биелүүлэхийн тулд 160 мянган ам.доллар төлжээ. t.me Мэс заслын үйл явцаас сонирхуулбал дараах схемээр явагддаг: хөлөнд даралтаар хэлбэр засах аппарат бэхэлж нарийн, бүдүүн шилбийг нээнэ. Дараагийн 2-3 саруудад хөлийг аппаратын тохируулгаар өдөрт нэг миллиметрээр сунгадаг (заримдаа бүр бага хэмжээгээр). Зарим нэг тохиолдолд хүн хагас жил орчим ахуйн тааламжгүй нөхцөлд амьдрахаас гадна байнга өвчин мэдэрнэ. Суга таягтай явахаас өөр арга байхгүй. Гэхдээ энэ бүх хүндрэл залуу бүсгүйд огт асуудал биш байсан бололтой. Үүнээс гадна хөл уртасгах мэс засал нь хөх томруулах, нүүрний гоо сайхны мэс заслын дараа орж байгаа эрэлттэй мэс засалд тооцогдох болжээ. nypost.com 30 настай загвар өмсөгч Тереза Фишер Germany’s Next Topmodel реалити-шоуны ачаар олон нийтэд алдартай болсон юм. Уг хөтөлбөрт оролцсоны дараа бүсгүй өндөр болж эрэлт хэрэгцээтэй загвар өмсөгч болохоор шийджээ. Ингээд л хөл уртасгах мэс засал хийлгүүлэх бодол тээж эхэлсэн гэдэг. Эдгээр мэс заслуудын дараа өөрийн өөрчлөлтийг сошиал сүлжээгээр хуваалцах болсон бөгөөд түүний дагагчид уг шийдвэрийг төдийлөн нааштай хүлээж аваагүй тухай бүсгүй бичжээ. Яагаад ийм олон хүн өөрийг нь үзэн ядаж байгааг огт ойлгохгүй байгаа юм. Нэг бүсгүй өөрийнхөө мөрөөдлийг л биелүүлсэн байна шүү дээ. Тэгээд ч түүний амьдрал нь сайжирсан байна, учир нь урт хөлтэй бүсгүйчүүдэд залуучууд хөл алддаг. Урт, уян налархай бие хаа – бүсгүйн бодлоор үүний төлөө золиос гаргаж болох ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/444813/?fbclid=IwAR1zqQ5LOmuI6_yH05_lsirMMotVL5bX4pabPb73BEwMy1VtebRo1mYS86s © XopoM News

Categories
Чөлөөт

Унтаахай цэцэг яагаад айл болгонд ургаж байх ёстойг ойлгох 5 онцгой шалтгаан

Цэцэгчин хүн болгонд өөрийн гэсэн ганц хайртай цэцэг байдаг. Гэхдээ учир битүүлэг шалтгааны улмаас унтаахай цэцэг хайртай цэцгийн жагсаалтад тэр болгон багтдаггүй ажээ. Оруулах л хэрэгтэй байгаа юм. Учир нь унтаахай цэцэг үзэмжтэй төдийгүй маш их ашиг тустай ургамал. Ургуулах онцгой арчилгаа ч шаардахгүй. Гэхдээ унтаахай цэцэг бас нэгэн онцлогтой ажээ. © Maja Dumat / Wikimedia Commons, © CC BY 2.0 Цэцэрлэгчид унтаахай цэцэгт нэг шалтгааны улмаас маш болгоомжтой ханддаг. Ил задгай газар таривал яг л шарилж шиг бүхий л талбайг эзэлж өөрийн мэдэлд авах болно. Нэгэнт тархсан цэцгээс салах тийм ч амаргүй. Гэхдээ цэцгийн саванд тарихад тэс өөр байх юм. Тасалгааны цэцгийн нарийн ширийнийг тэр болгон мэддэггүй хүнд унтаахай цэцэг ят тохирно. Энэ цэцгийг ургуулах эсэх тал дээр эргэлзэж л яваа бол таныг нааштай шийдвэр гаргахад хүргэх 5 үнэн шалтгааныг танилцуулъя.   Шалтгаан 1: гоёмсог гадаад өнгө үзэмж © Bellosayshello / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0 Олон төрлийн унтаахай цэцэг дундаас танд гурвалжин унтаахай цэцгийг санал болгож байна. Дэлбээ нь эрвээхэйг санагдуулам гурвалжин хэлбэртэй, бараан хүрэн өнгөтэй төрөл. Цонхны тавцан дээр өрөөстэй ердийн ногоон ургамал дундаас өнгөөрөө ялгарч харагдана. Цэцэглээд ирэхээрээ жижигхэн цайвар цэцэг нь бараан өнгийн дэлбээн дээрээ улам ч өнгөлөг харагдах ажээ.   Шалтгаан 2: хялбар арчилгаа Унтаахай цэцэг – ургамал арчилгаанд их цаг зарцуулах дургүй хүмүүст хамгийн тохиромжтой сонголт. Үе үе услахад хангалттай, хөрсийг 2-3 жилдээ нэг удаа солино. Нэмэлт тэжээл шаардахгүй, учир нь өөр бусад ургамлаас өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч чаддаг юм. Бага хэмд унтаа байдалд орох хэдий ч хэсэг хугацааны дараа сэргэнэ.   Шалтгаан 3: амттай Унтаахай цэцгийн навчийг идэж болно. Салат, нэгдүгээр хоол болон десертэд нэмж хэрэглэдэг. Хатаасан унтаахай цэцэг – хүчиллэг амттай сайхан амтлагч болно. Алимны хүчил, А, С болон К амин дэм, түүнчлэн флавоноидоор баялаг. Тиймээс өөрийн хоолны амтыг төрөлжүүлж болох нь ээ. Гэхдээ нэг зүйлийг санаж явахад илүүдэхгүй. Унтаахай цэцэг нь кальцийн оксалатын агууламжаасаа болоод муур, нохойнд хортой ургамал юм.   Шалтгаан 4: эм © Wildfeuer / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0 Уг ургамал нь үрэвслийн эсрэг, нус, цэр гадагшлуулах, цэвэршүүлэх, шээс хөөх, халуун бууруулах, цус сэлбэх үйлчилгээтэй юм. Харин уг ургамлын шүүсийг хорхой шавжид хатгуулах, түлэгдэлт болон тууралтын үед түрхэж ашиглах боломжтой.   Шалтгаан 5: ардын ёс заншил © Lazaregagnidze / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0 Унтаахай цэцэг – шинэ байрны найрт бэлгэнд өгнө. Олон үндэстний ёс заншилд уг цэцгийг аз жаргал, гэрийн жавар үргээдэг цэцэгт тооцдог. Олон хүн цэцгийг гэрээ чимэглэх байдлаар тарьдаг хэдий ч энэ эзэддээ давхар ашигтай юм. Учир нь тасалгааны цэцэг нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж хүчилтөрөгч ялгаруулдаг. Харин хүчилтөрөгч нь биеийн эд эс болгоны үйл ажиллагааг сайжруулан – хоол боловсруулах эрхтэнээс авхуулаад даавар хүртэл. Эдгээр тасалгааны ургамлууд нь хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг, тэгээд ч маш бага арчилгаа шаардах ажээ. Уншигч танд бусдад тарьж үзэхийг санал болгох цэцэг бий юу? Тийм бол ямар цэцэг вэ?

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/444754/?fbclid=IwAR0AfDDEDqn4OMSWKlGTY74X6_HB9aF5KSvYLHKy5wOhTawVoGAQFtxqtEk © XopoM News

Categories
Чөлөөт

Амьдарч буй орчиндоо дасан зохицож, зүсээ хувиргах чадвартай 14 амьтан

Зэрлэг байгалийг ажиглаж суухдаа та аливаа нэг амьтны өнгө зүс амьдарч байгаа орчиндоо гайхалтай зохицож буйг анзаарсан биз ээ. Бид мэлхийний ногоон өнгөнд дассан, бас үнэг гэхэд л цайвар саарал эсвэл улаан шаргал байдаг биз дээ. Гэхдээ олон амьтдын дунд зөвхөн нэг л төрлийн өнгө зүсээр хязгаарлахгүй амьтад байх ажээ. Тэд нэг өнгөнөөс нөгөө рүү шилжих гайхалтай чадвартай тул танигдахгүй болтол өөрчлөгдөнө. Энэ нь аажим өөрчлөлт байж ч болох юм (үс ноос эсвэл өд сөд нь гуужих), эсвэл маш хурдан өөрчлөлт – өөрийгөө далдлах зорилгоор. Арктикийн туулай өөрийн үсийг жилийн улирал болон өөрийн амьдарч байгаа орчиндоо тохируулж өөрчилдөг OW_Photography / rm.lmd   Зүс өөрчлөгдөж байгаа үйл явц flappytabbycats Аркитикийн туулай нь жилд хоёр удаа зүсээ өөрчилдөг. Гэхдээ сүүл нь дандаа цагаанаараа үлддэг юм.   Хувирамтгай мэлхий keepitcosmic / miamphibianreptileconservancy Мэлхий – өнгөлөн далдлалтын мастер. Мэлхий нь өөрийн орчиндоо тохируулж өөрийнхөө өнгийг өөрчилж чаддаг. Толбоны хэмжээ ч мөн адилхан өөрчлөгдөх ажээ.   Хамелеоны өнгө улирлаас шалтгаалан өөрчлөгдөнө. Дүрэм ёсоор зундаа илүү хурц өнгөтэй болох ажээ ceazyyyy   Наймаалж хүссэн цагтаа өөрийнхөө өнгө зүсийг өөрчилдөг Annette Kirchgessner Цонхигор өнгө нь наймаалжийг айдастай байгааг илэрхийлнэ. Өнгө өнгийн харагдаж байгаа бол нуувчиндаа орох гэж байна гэж ойлгоорой. Хэрвээ наймаалж өөрийгөө бараан өнгөтэй болгосон байвал түүнийг дайралтад бэлдэж байгааг илэрхийлнэ.   Тундрын ятуу жилийн турш өнгөө өөрчилдөг. Гэрэл зураг дээр эрэгчин ятуу харагдана simonvondach_wildlife / tom_nierle_photography Хавар болон зундаа жижигхэн хар толботой саарал өнгөтэй байдаг. Намраас эхлээд цагаан өд гарч эхэлдэг юм. Өвөл цагт уг шувуу нь бүхэлдээ цагаан өдөн гоёлтой болох ажээ.   Эмэгчнийх нь өөрчлөлт terryjmartinphotography / rekahalaszi   Хажуугаараа явагч аалз spiderbound / piergiorgio_dipompeo Уг аалзны өнгө нь амьдарч буй орчиндоо дасан зохицож өөрчлөгддөг. Цэцгийн дэлбээнд амьдардаг аалз нэгэн зэрэг хэд хэдэн төрлийн өнгөөр өөрчлөгддөг ажээ.   Туйлын үнэг улирлаас шалтгаалж бараанаас цайвар өнгөтэй болж өөрчлөгдөнө antonfredriksson93 / Vugar_   Цох – алтан яст мэлхий antonfredriksson93 / Lebowquede Онцгой арга залийн ачаар өнгөө гайхалтайгаар сольж чаддаг амьтан. Нэвт харагдах хуяганд нь шингэн агуулагдаж байгаа юм. Хорхой нь шингэний агууламжийг микро тусгай хоолойны тусламжтайгаар зохицуулдаг. Шингэнээс тусах гэрэл нь өнгө өөрчлөгдөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Цох хорхой нь хавьтлын үед л өнгөө өөрчилдөг шавьж (энэ үед хурц улаан өнгөтэй болно). Мөн хурц өнгө нь араатан айлгах зориулалттай гэдэг. Тайван байдалдаа гоёмсог алтан хуягаар өөрийгөө гоёх ажээ.   Хойд америкийн улаан толгойт анолис хэдхэн минутын дотор ногооноос хүрэн бор болж өөрчлөгддөг Huhnra   Нэгэн төрлийн нугас өвөл болон зуны цагт Gregg Thompson   Богино сүүлт үенч зун болон өвлийн улиралд gloveboxed / jarmo.manninen   Урт уруулт selenebiologa / camkirkconnell Урт уруулт – жинхэнэ усны хамелеон. Амьдарч буй орчинтойгоо дасан зохицож өнгөө өөрчилдөг загас. Үүгээр зогсохгүй сэтгэл санаа, гэрэлтүүлгээс ч өнгө нь шалтгаална. Дайчин зан чанартай загас нь өөрийн газар нутгийг аймшиггүйгээр хамгаалдаг. Өөрийн ашиг сонирхлыг өнгөөрөө хэнд ч ойлгомжтойгоор илэрхийлэх ажээ.   Модны маскаренийн хортой могой speciesaday Залуу могой нь хурц улбар шар өнгөтэй байдаг. Нас ахих тусам бор эсвэл хар бараан өнгөтэй болох ажээ.   Сахалт агама lowchan_r Гүрвэл нь биеийн өнгөө хэсэгчлэн өөрчилж чаддаг – толгой, хажуу тал, сарвуу. Ийм байдлаар тэд бусадтайгаа ойлголцдог.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/444765/?fbclid=IwAR1zLy39fe5OsOGqK8Gj6TOTQ44w1bg-HFX7h7yGV-r6DVAjznP1aVirDjo © XopoM News

Categories
Чөлөөт

Машинаа асаангуутаа эйр кондишнийг ажиллуулж хэрхэвч болохгүй! Яагаад гэвэл…

Машинаа асаасны дараа сэрүүцэх эсвэл дулаацах зорилгоор агааржуулагчийг ажиллуулдаг. Гэвч харамсалтай нь энэ нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй болохыг хүмүүс мэддэггүй байна. Иймд бид танд машинаа асаамагц агааржуулагчийг ажиллуулах нь ямар хор уршигтай болохыг хүргэхээр бэлтгэлээ. Жолоо барьдаг хүн бүр энэ мэдээллийг анхааралтай сайн уншаарай гэж зөвлөе. Машинаа асаамагц агааржуулагчийг ажиллуулах нь яагаад эрүүл мэндэд хортой вэ? Хариулт нь маш энгийн. Бид машинаасаа буухдаа цонхыг ямагт хаалттай орхидог. Мөн дулаан улиралд ихэнхдээ сүүдэр бараадуулж машинаа тавьдаг нь нууц биш. Энэ үед машин 400-800 мг бензин хуримтлуулдаг байна. Хэрэв та машинаа +16 градусын хэмд нарны өөдөөс харуулан тавьбал, энгийн хэмжээнээс 40 дахин их буюу 2000-4000 мг бензин хуримтлуулна гэж ойлгоход буруудахгүй. Ингэж бензин хуримтлуулсан машинд орж ирмэгцээ агааржуулагчийг ажиллуулснаар бензинээс гарах хорт бодис бөөр, элэг болон ясанд сөргөөр нөлөөлөх үндсийг бүрдүүлнэ. Иймд агааржуулагчаа ажиллуулахаас өмнө эхлээд заавал машиныхаа цонхыг онгойлгох хэрэгтэй болохыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Судлаачдын үзэж буйгаар агааржуулагчийг ажиллуулж буй бензинээс гарах хортой бодис нь хорт хавдар тусгах эрсдэлтэй байдаг гэнэ. Тиймээс та дээр дурдсаны дагуу машиндаа орж ирмэгцээ яаран агааржуулагчийг ажиллуулах хэрэггүй ба оронд нь цонхоо онгойлгож, хэсэг хугацаанд машиндаа агаар оруулах хэрэгтэйг анхаарна уу. Харин үүний дараа агааржуулагчийг ажиллуулахад ямар нэгэн асуудалгүй юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/209275/?fbclid=IwAR1QCQL8SrUdteWG-E0W7IdVR4Di5HorBG96feUVAjsIM4kZtwfqUci6Vlg © XopoM News

Categories
Чөлөөт

Сармисны энэ шөл ямар ч антибиотикоос 100 дахин хүчтэй

Эрүүл саруул байж бас амттай хоолоор өөрийгөө эрхлүүлэхийг хүсэж байгаа бол сармисны шөл ууж идэх цаг нэгэнт болжээ. Хэрвээ урьд өмнө нь та сармисны шөл ууж үзээгүй бол яг одооноос эхэлж эрүүл мэнддээ анхаарал тавьж хийхэд амар хоолны хувилбар сонгоорой. Сармисны шөлний давуу тал Хэрвээ урьд нь ийм шөл ууж үзээгүй бол ямар шөл яриад байгаад сонирхол төрөх нь ойлгомжтой. Хэрвээ эрүүл мэндэд тустай бас амттай шөл хийх эсэхдээ эргэлзэж байгаа бол дараах давуу талуудтай нь танилцахад илүүдэхгүй, бараг та өдөр болгон уудаг шөлний нэг болохыг ч бид үгүйсгэхгүй байна: Сармис нь антибиотикоос 100 дахин хүчтэй үйлчилгээ үзүүлнэ, тийм учраас ханиад томуу болон өөр бусад өвчнийг бүрэн анагаах чадалтай гэж үздэг. Хийхэд маш амархан, бидний танилцуулж буй жорын дагуу та ямар нэгэн төвөггүй хийж болох шөл юм. Орцын жагсаалт ч мөн цөөхөн, санхүүгийн хувьд хязгаарлагдмал байгаа бол та санаа зовох зүйлгүй дэлгүүр болгонд л зарагдаж энгийн хүнсний орцтой болно. Амттай, бас хүйтэн өдрүүдэд таныг дулаацуулах шөл. Сармисны шөлийг хэрхэн бэлтгэх вэ: Жорыг та өөрийн хүслээр өөрчилж болно, гэхдээ бидний жор танд гологдохооргүй амттай шүү. Танд хэрэгтэй зүйл: ½ аяга жижиглэн хэрчсэн сармис 6 аяга тахианы шөл, натрийн агууламж багатай 1 х.х тос Давс, перец өөрийн хүссэн хэмжээгээр 2 өндөг, хийхгүй ч байж болно Бэлдэх арга: Тосоо хоолны саванд хийж зөөлөн гал дээр халаана, драаа нь сармисаа хийж шаргал өнгөтэй болтол нь шарна. Тахианы шөлөө зөөлөн гал дээр халаагаад сармисаа хийгээрэй. Галаа багасгаад хэдэн цаг буцалгана. Давс, перецээ хийнэ: хэдэн цаг буцалгахад сармисны үнэр, амт өөрчлөгдөхийг анхаараарай, тийм учраас хоол болохын өмнөхөн амтлагчуудаа хийхийг зөвлөж байна. Ингээд л боллоо, үнийн хувьд хямдхан болох шөл, бас олон давуу талтай. Хэрвээ та хоолны дэглэм баримталж байгаа бол танд яг л тохирох хоол. Ингээд амттай шөлөө хийж идэцгээе. Шөлний эхний халбагыг амандаа хийгээд яагаад ингэж удаан буцалгасны учрыг ойлгох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/209078/?fbclid=IwAR2espru5fO811DF_4e0JNcOo9yintZQrVHPXFjSkertFrqQtX6zaBnS8gc © XopoM News

Categories
Чөлөөт

Тархины үйл ажиллагааг эрүүл саруул байлгахад туслах 13 хобби

Хөгшрөх явцад зөвхөн бидний бие махбодь муудаад зогсохгүй тархи ч гэсэн мууддаг. Өтөл насандаа саруул ухаантай, ой санамж сайтай байхыг хүн болгон хүсэх авч тэр болгонд заяах эд биш юм. Эрүүл, насанд хүрсэн хүнд ч гэсэн тархины үйл ажиллагаа доголдох асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Нейрофизиологчдийн батлан хэлж байгаагаар – зөв хооллолт, амьдралын идэвхтэй хэв маяг, спортоор хичээллэх цаг өөртөө гаргах, тархийг хөгжүүлэх дасгал сургуулилтыг тогтмол хийвэл өтөл насандаа бусдаас дутахааргүй ухаантай байж чадна гэжээ. Тархийг хөгжүүлэх маш сонирхолтой 13 хоббиг танилцуулах гэж байна. Эдгээрээс нэгийг эсвэл хэд хэдийг сонгож аваад өдөрт хагас цаг л өөртөө зарцуулаарай. 1. Бясалгал Бясалгал нь стресс, цусны даралтыг буруулахад нөлөөлнө, мөн дархлааны системийг дэмжиж анхаарал төвлөрөх чадварыг дээшлүүлдэг байна. Өдөрт 10-хан минутын бясалгал хийхэд л сэтгэл санаа сэргэж тархи илүү идэвхтэй ажиллаж чаддаг ажээ.   2. Цэцэрлэгт ажиллах Цэцэрлэгийн аж ахуй – цэцэг, ногоо тарьж арчлах нь тархинд маш хэрэгтэй хобби. Стрессийн даавар болох кортизолын хэмжээг бууруулна Сэтгэл санаагаа тайвшруулна Өөрийнхөө амжилтаар бахархана Биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжинэ Галзуурах эрсдэлийг 36 хувиар бууруулна Цагийг эрүүл агаарт өнгөрүүлнэ   3. Хоол хийх Гэртээ хоол хийж иддэг хүмүүсийг эрүүл хоолны дэглэм баримтлагчид гэж үздэг. Мөн зөвхөн эрүүл хоол идээд зогсохгүй хоол хийх процессоос таашаал авдаг буюу тархийг тайвшруулахад нөлөөлөх ажээ.   4. Уншлага Юм унших нь оюун ухааныг төвлөрөхөд тусалдаг, үгсийн санг нэмэгдүүлнэ, дүн шинжилгээ хийх чадвар өснө мөн тархи илүү идэвхтэй ажиллахад нөлөөлнө. Үүнээс гадна уншлага нь – стресстэй тэмцэх хамгийн шилдэг арга (стрессийн хэмжээ 69 хувиар буурна).   5. Хөгжмийн зэмсэг тоглох Хөгжмийн зэмсэг тоглох нь танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлдэг, орон зайн баримжааг хөгжүүлнэ мөн жижиг хөдөлгөөнүүдийг идэвхжүүлж өгдөг. Хөгжмийн зэмсэг тоглох нь хүүхдүүд болон томчуудын IQ түвшинг нэмэгдүүлнэ.   6. Шатар тоглох Шатар тоглож байхад тархины бүхий л хэсэг идэвхтэй ажилладаг байна. Ой санамж дээшлэхээс гадна стратеги сэтгэхүй хөгждөг ажээ.   7. Бүжиг Бүжиг – зөвхөн биеийн идэвхтэй хөдөлгөөн бус мөн стрессийн хэмжээг бууруулж серотонины хэмжээг дээшлүүлдэг. Бүжиг – ухаантай болох бас нэгэн арга, олон төрлийн хөдөлгөөнийг тогтоож дэс дараалалтайгаар хийхэд тархины бүх хэсгийг идэвхтэй ажиллуулдаг байна.   8. Багаар тоглох спортын төрөл Багаар тоглоход маш олон сайн талтай: хөдөлгөөн, шинэ найз нөхөд болон харилцаа холбоо. Судалгааны үр дүнгээс харахад амьд харилцаа байхгүйгээс тархи ихээр бэртэж гэмтдэг болохыг тогтоожээ, цаашлаад биеийн ерөнхий эрүүл мэндэд ч сөрөг үр дагавартай. Тийм учраас сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг зэрэг багаар тоглодог спорт нь цагийг аль ч талаараа зөв зүйтэй өнгөрүүлэхэд тустай болох нь.   9. Тулааны урлаг Өөрийгөө хамгаалах чадвартай болох нь ойлгомжтой, үүнээс гадна тулааны урлаг нь тархийг хөгжүүлдэг. Анхаарал төвлөрүүлэх чадвар нэмэгдэнэ, тэнцвэрээ сайн олно мөн бие махбодь сэтгэлээ санаагаа тайван байлгах урлагт давхар суралцдаг.   10. Сүлжмэл Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүлжих – айдастай тэмцэх шилдэг арга, сэтгэл санаа тайвшруулж депресстэй тэмцэнэ, мөн сэтгэл санааны архаг өвчнийг дардаг. Гарны жижиг хөдөлгөөнөөс гадна юм сүлжих нь бясалгалтай дүйцдэг.   11. Захидал Өдрийн тэмдэглэл хөтлөх эсвэл хүссэн үедээ бодол санаа, зорилгоо цаасан дээр буулгах нь олон асуудлыг шийдэх арга зам болно, үүнээс гадна стрессийг даван туулах шилдэг эмчилгээ гэж мэргэжилтнүүд үзэх болжээ.   12. Гадаад хэл сурах Гадаад хэл үзэхэд та улам л ухаантай болно. Түүнчлэн гадны хүнтэй уулзаж учирна, тэдний соёлд суралцана. Энэ бүх зүйл сэтгэл санааг сэргээж өгдөг байна.   13. Инээд Дээр дурдсан аргуудаас гадна инээд тархинд нэн тустай ажээ. Инээд нь идэвхтэй бясалгалд тооцогддог гэж судлаачид үзэж байна. Тархиндаа зориулаад та аль ч хоббиг сонгосон байж болно, инээмсэглэл аливаа зүйлд гайхалтай нэмэлт болж өгнө – стресс тайлж сэтгэл санааг тайвшруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/208898/?fbclid=IwAR1TnL0vibtx28cGqmH-CuOen8HgwZOmvi-ZJGFKtKq6I7V6BU235088_lQ © XopoM News

Categories
Чөлөөт

7 минутад эрүүл нуруутай болох 7 дасгал. Өвчин маш хурдан намжина

Идэвхгүй, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг нь нуруу, нугасны төрөл бүрийн өвчлөлд хүргэдэг. Статистик тоо баримтаас харахад дэлхийн хүн амын бараг тал хувь нь нурууны өвчлөлөөр их бага хэмжээгээр өвдөж байна. Бид компьютерын ард удаан хугацаагаар сууж биеийн тамираар хичээллэх нь улам л багасаад байгаа. Хүний бие махбодь удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суухад зориулагдаагүй юм. Цагийг суугаа өнгөрөөх нь амьдралын үргэлжлэх хугацааг богиносгож байгааг судалгаагаар баталсан. Тийм учраас аль болох их хөдөлж, дасгал сургуулилт хийх хэрэгтэй –  энэ бүгд нурууны булчинг чангална. Бидний танилцуулж буй дасгалууд нь нурууны булчинг сунгахад гайхалтай сургуулилт болно. Дасгалуудыг гэртээ, тэр ч бүү хэл ажил дээрээ ч хийх боломжтой. Өдөрт 7-хон минутыг нурууныхаа эрүүл мэндийн төлөө зарцуулаарай. Та нурууны өвчин гэдгийг мартана.   Нурууны булчин сунгах дасгал 1. Нуруугаараа дээш харан хэвтээд баруун хөлөө дээш өргөнө, гараараа түшиж болно. Энэ байрлалд 20 секунд барина, дараа нь нөгөө хөлөөрөө дасгалыг гүйцэтгэнэ.   2. Нуруугаараа дээш харан хэвтээд зүүн хөлөө өвдгөөр нь нугална. Хөлөө аль болох баруун тийш буулгахыг хичээ, баруун гараараа дарж хөлийг аль болох шаланд хүргэхийг хичээ. Зүүн гар болон мөр шалнаас салах ёсгүй. Энэ байрлалд 30 секунд байна. Биеэ суллаж амраад нөгөө хөлөөрөө дасгалыг хийнэ. Тал тус бүрээр 2-3 удаа хийнэ. Дасгалыг огцом хөдөлгөөнгүйгээр аажим хийнэ. Хэрвээ дасгал хийж байхад таагүй мэдрэмж төрвөл – хөлөө нугалах өнцгийг багасгаарай.   3. Дээш харан хэвтээд хөлөө өвдгөөр нь нугалж цээж рүүгээ татна, аль болох дээш болгохыг хичээгээрэй. Энэ байрлалд хагас минут орчим барина, дараа нь нөгөө хөлөөрөө дасгалыг гүйцэтгэнэ. Хөл тус бүрээр 5 удаа хийнэ.   4. Нуруугаараа хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална, нугалсан хөлийнхөө улыг нөгөө хөл дээрээ гаргаж тавина. Дээр байрласан хөлөө аль болох цээж рүүгээ татна. Ингээд хагас минут орчим барина. Дараа нь нөгөө хөлөөрөө дасгалыг хийгээрэй. Хөл тус бүрээр 3 удаа хийнэ.   5. Гараа нэг өвдөг дээрээ тавиад нөгөө хөлөө арагш болгоно, яг л зураг дээрх байрлал шиг бэлдээрэй. Нуруу эгц энэ байрлалд хагас минут орчим зогсоно. Нөгөө хөл дээрээ мөн дасгалыг гүйцэтгэнэ.   6. Хажуугаараа хэвтээд нэг хөлийнхөө өлмийнөөс татаж арагш нь сунгана. Хагас минут орчим татна, дараа нь нөгөө хөлөө татна. Энэ дасгал нь мөн гуяны булчинг сунгадаг.   7. Зогсоо байрлалаас бэлхүүс хавьцаа тулах зүйл олоод дараа нь урагшаа бөгтийнө. Энэ байрлалд хагас минут орчим зогсоорой. Багахан завсарлаад дахин зогсоно. Энэ дасгал нь нурууны булчинг бүрэн сунгаж өгдөг. Одоо та нурууны өвчнөөс хэрхэн салахаа мэддэг боллоо. Эдгээр дасгалууд нь амархан бөгөөд үр дүнтэй. Нуруунд таагүй мэдрэмж төрөнгүүт л хийж болно. Эсвэл өглөө босоод халаалтын дасгал болгож хийх ч боломжтой. Хөдөлгөөн болгоныг аажим хийнэ, ямар нэгэн огцом хөдөлгөөнгүйгээр булчингаа гүйцэд сунгахыг хичээгээрэй. Хамгийн гол нь тогтмол хичээллэх хэрэгтэй. Хүчтэй бас эрүүл нуруу нь таны амьдралын чанарыг эрс дээшлүүлэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/208658/?fbclid=IwAR3gd5K2y2OWPvQwQMh_5tdKBRd4pdAkjdVEEWJcLRoDQqKmtS53Yum1K_k © XopoM News

Categories
Чөлөөт

Турсны дараа арьсаа чангалах 20 арга

Та саяхан овоо хэдэн килограмм жин хаясан уу? Магадгүй жирэмсэлсэн эсвэл зүгээр л илүүдэл жингээ багасгахыг шийдсэнтэй холбоотой байж болно. Ямар ч нөхцөлд бай, одоо арьсаа чангалах тухай бодох цаг болжээ. Танд тус болох 20 аргыг сонирхоцгооё: 1. Арьс чангалах тос А болон Е амин дэм нь үр дүнтэй. Эдгээр амин дэм нь арьсны уян хатан чанарыг хангаж өгдөг байна. 2. Нарны нөлөөнд бага автах 3. Махны болон далайн давсны скраб Арьс чангалах гайхалтай арга, учир нь цусны эргэлтийг идэвхжүүлдэг байна. 4. Коллагентай тос Арьсанд тэжээл өгч чангалах бас нэгэн арга мөн. 5. Иллэг хийх Арьс чангалахад маш үр дүнтэй арга юм. Иллэг нь цусны эргэлтийг идэвхжүүлнэ, хамгийн гол нь харшил өгөхгүй байгалийн гаралтай тос ашиглаж иллэг хийх ёстой. 6. Спаг туршаад үзээрэй Далайн гаралтай ургамлаар биеэ ороох нь арьс чангалахад нөлөөлдөг. 7. Хүндийн өргөлттэй дасгал сургуулилт Арьс чангалахад тусална. 8. Чийгшүүлэх арга хэмжээ авна. Өдөрт 8 стакан ус уух нь таны бие махбодид зайшлгүй шаардлагатай. 9. Йог Стресс тайлах шилдэг арга бөгөөд арьсыг илүү уян хатан болгож өгдөг. 10. Хоол хүнсэндээ түүхий ногоо, жимс хэрэглэнэ. 11. Calisthenics таны зүрхэнд нэн тустай 12. Хоол хүнсэндээ уураг түлхүү хэрэглэнэ. 13. Өдөрт 5 удаа шинэ жимсгэнэ, ногоо хэрэглэнэ Энэ бол зайлшгүй шаардлагатай, яагаад гэвэл ногоо, жимс нь усны агууламж өндөртэй тул арьсанд нэн тустай. 14. Ширүүн саван хэрэглэхээс зайлсхий. 15. Наранд шарахаас зайлсхий 16. Хлороос зайлсхий 17. Кастровын тосны нимбэг болон лавандатай хослуулж түрхэнэ 18. Бүйлсэн самрын тос Иллэг хийж арьсаа чангалаарай. 19. Гэдсэндээ корсет зүүнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/209082/?fbclid=IwAR3T41LZt-loW6xMDLRxttAxHVVGWoKReXGYH9XiL0kYZUDoZt9nz3xFxWw © XopoM News