Categories
Чөлөөт

Гай бүхнийг амирлуулж, санасан хэрэг бүхнийг бүтээхийн шид бүтээлийг олгогч ДАМДИН ЯНСАН.Харсан даруйдаа лайк, шэйр хийн хадгалаад аваарай.Танид сайн сайхан зүйл тохиолдох болно

ДАМДИН ЯНСАН БУРХАН Зовлонгийн уг үндэс шунал, уур, мунхаг, атаа, омог тэргүүтэй муу сэтгэлийн хүлээсэнд эрхгүй хүлэгдсэн амьтан бүгдийг түүнээс гэтэлгэх аугаа сэтгэлийг үүсгэн бие, хэл, сэтгэл гурваар өөрийн муу сэтгэлүүдтэй тэмцэн тэдгээрийг даран сөнөөж сэтгэлийн хамаг эрдэм боловсролыг төгс эзэмшсэн бодьгал нь жинхэнэ Бурхан юм. Тиймээс тэнцэшгүй их нигүүлсэлд хүлэгдсэн Бурхад, бодьсадвын гагц эрхэм зорилго нь амьтдын амгаланг бүтээж тэдгээрийг зовлонгийн шалтгаанаас хагацаах юм. Амьтны аугаа их тусыг бүтээхийн тухайд Бурхад элдэв олон хувилгаан биеэр залардаг. Харин амьтан бүгд адил бус догшин ширүүн, шунал тачаалтай, мунхаг харанхуй зэрэг элдэв араншинтай байдаг учир амарлингуй, догшин зэрэг дүрээр Бурхад залрах бөгөөд түүний нэгэн жишээ нь Нанва-таяа буюу Цаглашгүй гэрэлт Бурханы их нигүүлслийн эрхээр дуссан нулимснаас Жанрайсиг Бурхан лагшин биеийг олж бүтсэн түүхтэй. Жанрайсиг Бурхан өөрөө амирлангуй дүртэй бөгөөд түүний догшин дүр нь олон янз байдаг. Энд Жанрайсиг Бурханы догшин дүр болох Дамдин янсан Бурханы талаар бичих юм.Дамдин янсан Бурханы гарал үүсэл нь эглийн санаа саванд багтамгүй үлэмж хэтэрсэн нууцын нууц юм. Үүнийг эртний Энэтхэгийн их шидтэн бүтээлч Ловон Бадмажунайн төрөл үеийн дэлгэр цадигт “… найман сар болоход гурван толгойтой, зургаан гар, дөрвөн хөл, өөрөөс ургасан хоёр далавчтай, толгой тус бүр гурав гурван нүдтэй хүү төрсөн” хэмээн тэмдэглэсэн нь бий. Тэр цаг нь шашин ном цөлийдсөн балар харанхуй үе байсан бөгөөд хэрцгий дошгиныг номхотгон эрхэндээ хураахын тухайд түүнтэй адил бие шүтээнийг олох нь ертөнц ба ертөнцөөс хэтийдсэн Бурхад болон их бодьсадва нарын таалал юм. Энэ шашин цөлийдсөн харанхуй цаг үе нь Дивангара Бурханы шашин хураагдаж , Шагжамүни Бурханы шашин хараахан дэлгэрээгүй завсрын үес мөн болохыг дээрх цадигт мөн дурдсан байдаг.Түүнийг дөнгөж есөн настайд Гүндү-жү хэмээх эх нь насан эцэслэж эхийн цогцсын хамтаар ер бусын бяцхан хүүг муу ёр болов хэмээн жигшин зэвүүрхэж нутгийн олон үхээрийн газар гээсэн тухай дээрх цадигт мөн өгүүлжээ. Ингэснээр амиа тэжээхийн тухайд тэр бээр эхийн цогцос руу мацан хөхөө хөхөж, эхийн шар усыг барагдтал нэгэн долоо хоногийг барав. Дараа нь хөх, дотор эрхтэн, гадар мах, чөмөг, мөгөөрс, тархийг долоо долоо хоногоор дараалан идэж дөчин хоёр хоног болов. Улмаар үхсэн заан, бар тэргүүтний махыг идэж, арьсыг хормогч тэргүүтэн болгон хэрэглэсэн байдаг. Тийнхүү улам улам хүчийг олсоор хүн тэргүүтний амийг булаагч, хүнсэнд хэрэглэгч Рүдра хэмээх догшин хүчит нэгэн болж нөхөд сэлттэй болсноор “Бүднэс бүхний эрх баялагт би тул Надаас их эрх баялагт бусад байваас Тэрийг Би бээр эрхэндээ хураах нь мөн” хэмээн омог үүсгэн арван зүгт алдаршив. Тэр бээр тийм их догшин хүчийг эрхшээсэн ёс нь тухайн үесийн харанхуй бүдүүлэг, машид хэрцгий амьтдыг эрхэндээ хураан тэднийг номхотгон дарахын тулд юм. Дээрх цадигийн зургадугаар бүлэгт түүнийг номхотгон шашинд оруулсан, улмаар тэрээр нууц тарнийн суудалд багтсан ёсыг гарган үзүүлсэн байдаг. Рүдраг номхотгох шалтгаан нөхцөл бүрэлдэн, цаг болсноор арилсан орон Огминоос Очир дара Бурхан, Жан-ло-жангийн орд харшаас Очирваань, мөн өөр өөрийн орон зүгээс Доржсэмбэ, Ринжэнжунай, Нанваантаяа, Намбарнанзад, Дон-ёод дүв-ба тус бүр нөхөр сэлтийн хамтаар нарны хот мандал адил үлэмж гайхамшгийг үзүүлэн заларсан байна. Тэд “Бурханы хүчээр Рүдрааг эс номхотговоос Бурханы шашин арвижин дэлгэрэлгүй харин Рүдра өөрөө муу заяанд төрж муу үйлийн эрхээр тамын яргачин нугуудын мэсээр хэрчигдэх болно. Урд үйлдсэн алин үйлийн үр эс боловсорвоос Үнэнийг сайтар үзүүлсэн Бурхан худалч болтугай. Аюусах нь бус даран үйлдсүгэй!” хэмээн тангараглажээ. Номхтгохын арга олон зүйлээр рид хувилгаан үзүүлсэн бөгөөд нууцын эзэн Очирваань бээр есөн хүчний рид үзүүлэн, үлэмж хүчээр номхтгон улмаар Рүдра бээр өөрийн муу үйлийг ухааран олон ам тангарагыг өргөсөн байдаг. Мөн Дарь эх Бурхан шидээр бие рүү нь орж оройгоос нь ногоон морин толгойнд хувилан бүтэж, Жанрайсиг Бурхан адислан гэтэлгэх ширүүн аргаар нууц тарнийн зам мөрөөр гэгээрэлд хүргэх дүр ёсыг үзүүлсэн байдаг. Дамдин янсан Бурханы дамжлагыг Энэтхэгээс Төвдрүү дамжуулсан хүн нь Ловон Бадамжунай юм. Төвдийн хаан Тэсрон дэүзин бээр, лус савдаг, албин тийрэнг номхотгох увдис айлдахыг Ловон Бадамжунайд айлтгасанд Дамдин янсан Бурханы увьдас дамжлагыг айлдсан түүхтэй. Тиймээс Дамдин янсан Бурхан нь тэнгэр газраар гүйгч хар зүгийн тэнгэр, лус савдаг, албин тийрэнг номхотгогчийн манлай юм. Урьд цагийн Төвд, Монголд заларч байсан дээдэс мэргэдүүд Дамдин Янсан Бурханыг онцгойлон шүтсээр ирсэн түүхтэй билээ. Дамдин янсан бурханы зүрхэн тарни: Ум хирий базар горда хаян гирва хүлү хүлү хум пад Энэхүү бурханы зүрхэн тарнийг олон дахин тоолж уриваас морьд хурдалдаг хэмээн монголчууд олон жил тахиж иржээ.

Leave a Reply

Your email address will not be published.