Categories
Чөлөөт

Б.Цэцэг: Сайны хажуугаар саар нь олон юм даа… Их тэнгэрт хоол идээд өчнөөн тэрбумын төсөл хэрэгжүүлээд том дарга болоод байна гэж хардаад гоншигногноод Ш.Э.Э.С нь савирч байгаа ямар олон хүн байна вэ?

Нэг ч төсөвгүй, тэр битгий хэл цалингүй, оффисгүй ер нь юу ч гүй Сэлбэ голын төслийг эхлүүлчих гээд хаанаас нь хаалгачийг нь хүртэл гуйж гувшаад өнөөдрийн зэрэгт хүргээд нэгж байгуулагдсан байхад элдвийг амныхаа зоргоор хуцахаа больж сэтгэлээ амраацгаа!!! Яасан хэдэн солонгос авчраад татварын чинь мөнгийг үрээд зугаалаад байгаа гэл үү??? Энэ төсөл эхэлсэн цагаас хойш хэрэглэж байгаа бүх мөнгө миний кармайнаас гарч байгаа бүү зовцгоо, ЭХ ОРОНЧИД ОО‼️
Би Солонгос улс руу өөрийн зардалаараа явсан!!!! Солонгос эрдэмтдийг мөн л өөрийнхөө зардлаар гуйж уйлан барин авчирсан!!! Хоол унд уух ус бусад зардал бэлэг сэлтийг хүртэл бүгдийг би төлж байгаа!!! Хотел үнэтэй учир бидний ажлыг ойлгож зочид буудалдаа үнэ төлыөргүй байрлуулж байгаа Есөнмөнх ахдаа баярлалаа. Нийслэлийн авто тээврийн газрын жолооч ахдаа баярлалаа🙏🏻Яагаад ийм өлөн юм бэ та нар!!! Яагаад ийм хөгийн новшийн үргэлж муу санаж муухайг боддог юм бэ!!! Тийм л их мундаг юм бол үхлээ хүлээгээд 20 жил болсон СЭЛБЭ голоо өөрсдөө хичээгээд авраач!!! Тийм л мундаг юм бол нэгч төгрөггүй энэ нэгжийг удирдаад яваач!!! БИ ӨГӨХӨД БЭЛЭН БАЙНА!!! Юу юуны туханд хүрэхгүй болгоё хийе гэсэн сэтгэл рүү ус цацаж доромжилж дээрэлхэж элдвээр хуцалдаж байхаар яагаад хамтдаа хийе гэж бодохгүй байгаа юм! Нялх нойтон хүүхдээ 5 сартай үлдээгээд энэ төслийг хөдөлгөх гэж хамаг хүчээ зарцуулсан!!! Би та бүхэнд өртэй юмуу? Яагаад үргэлж басаж доромжилдог юм бэ? Гомдож байна үнэндээ!!!

Leave a Reply

Your email address will not be published.