Categories
Чөлөөт

Цагаан адууны зураг дээр дараарай.АЗ АЗ АЗ

“Монгол адууны зүс, шинж заасан үгсийн утга зүй”-гээр докторын зэрэг хамгаалсан хүн. Монгол адууны зүсийг нэрлэхэд ямар нэгэн онцлог зүйлүүд байх уу? -Тэр тухай бүгдийг нь ярина гэвэл их хугацаа шаардагдана. Би ганц хоёр сонирхолтой зүйл Дэлхий дээр байгаа 250 гаруй төрлийн адуунаас Монгол адуу хамгийн олон зүстэй нь. Яагаад ийм байгаа юм бол гээд судлаад үзэхэд аливаа амьтныг амьдралынх нь үндсэн хэвшлээс өөрчлөхөд зүс нь их олон янз болдог байна. Үнэг, чоно, туулай гэх мэт зэрлэг амьтад нэг л зүстэй байдаг.Гэтэл зэрлэг амьтныг гаршуулаад, тэжээж, уналга, ачлага, уралдуулах гэх мэтээр эдлээд ирэхээр генийн өөрчлөлт орж зүс нь олон янз болоод ирдэг.-Монгол адуу бусад орнуудад байгаа адуунаас олон зүстэй байдгийн учир юу юм болоо?-Яах аргагүй Монгол адууны зүс олон байдаг. Олон байдгийн учир нь Монголчууд адууг бүх төрлөөр ашиглаж байна. Гадныхан бол зөвхөн нэг төрлөөр адууг тэжээдэгХүнд ачааны морь гэвэл үргэлж тийм ажил хийнэ. Уралдааны морийг жирийн үед унахгүй зөвхөн уралдуулна. Тийм болохоор морьнууд нь унаган 2-3-хан зүстэй байдаг. Монгол морины хувьд үндсэн зүс нь 40 гаруй байдаг.Тэр зүсээ дотор нь ангилан ялгаад ирэхээр 500-600 болдог. Зөвхөн хээр морийг хар хээр, шар хээр, бор хээр зэргээр ангилан ялгадаг.-Монгол адууны унаган зүс нь ямар байсан бол? -Монгол адуу унаган ганц л зүстэй байсан.Тэр нь хээр зүсмийн морь. Гэтэл тэр нь бор өнгөтэй байдаг. Бор өнгөтэй адууг ямар учраас “хээр” гэж нэрлэдэг билээ гээд судлахаар цаанаа их учиртай байдаг. Монголчууд эртнээс аливаа юманд арга билгийн ухаанаар хандаж ирсэн. Арга билгийн ухаанд юм гэдэг ямагт хоёр талтай байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.