Арван хангал бурхадын нэг бөгөөд буддын шашны нууц увидасын хаан хэмээн алдаршсан. Монголоор Мутартаан очирт гэдэг. Амаа ангайж, дөрвөн соёог ярзайлган, хэлийг хуйлруулсан, гурван мэлмийг догшруулсан, баруун мутартаа таван үзүүрт очирыг огторгуйд далайж, зүүн мутараа зүрхэн тус газраа хумиж, хөх өнгийн цээживч, барын арьсан хормогч өмсөн, зүүн хөлөө сунгаж хилэнцэт догшин амьтдыг даран гишгэсэн сүрт байдлаар, бадарсан их галын дунд оршино.Анх Абтай сайн хан Төвд оронд морилж Далай ламаас залж ирсэн хэмээдэг. Монголчууд Отгонтэнгэр уулыг Очирваань хэмээн сүсэглэн дээдэлж ирсэн бөгөөд байдлыг нь үзвээс хар хөхөмдөг уул ажээ.
Баруун хойд биед оршдог бага Отгонтэнгэрийн Дөрөө хэмээх салбар уул нь баруун гараа огторгуйд мандаан таван салаатай очир барьсан дүртэй ажээ. Ар биеийн үргэлжлэл болох Хүрэн ороонго хэмээх уул нь зүүн гараа зүрхэндээ авсан байдалтай харагдана.Зүүн урд орших Цаст хан уул нь зүүн хөлөө жийсэн янзтай.
Баруун бэлд нь Эрээн, Чулуут хэмээх асга мод байдаг нь барын арьс нөмөрсөн мэт донжтой. Оргил зүмбэрийнх нь зүүн дороос өглөөний наран мандаж, баруун доод биед нь оройн галт наран титэмлэн жаргадаг нь гал ноцох мэт харагддаг учраас Очирваань бурханы бүрэлбаа хэмээжээ. Монгол орныг даасан Ядам бурхан учраас айл өрх бүр хоймортоо залдаг.
Очирваань бурханы зүрхэн тарни нь “Ум базар ваани хум пад, Ум дүра гани сууха, Ум жилаа тэү сууха” бөгөөд арван зүгийн хар хорыг тасалж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулна.Эх сурвалж: Монгол орны лавлах
Эрт урьдын цагт одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум Чандмань, Бигэр сумын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын аль нэгтээгээс нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Түүний нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орноор тархжээ.Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гэнэ.
Ингээд л энэ орчмын хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд хаан тус тусдаа бүсгүйг залжээ.Ингээд сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ч хөл алдан хүлээж авчээ.Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй:-Уг нь сайхан ноён байжээ. Одоо хөгширч буурал суусан байна гээд голжээ.Тэгээд Бурхан буудайг орхин Аж богдод очсон байна.
Харин Аж богд-Тэр Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таараа гээд Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд Аж богд унтаад өгч гэнээ.Гоо бүсгүй алинтай нь ч суухаа больё зөвхөн төрсөн нутагтаа л харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар амьдаръя гэж боджээ.Аж богд сэрээд:-Хатан хайрхан хайчсан бэ? гэж асуув
-Буцсан гэхэд -Хаа яваа газраас нь олоод ир гэж албат нартаа тушаажээ.Гоо бүсгүй жаахан амрахаар гэдэргээ харж хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэтэл хоёр хормойг нь хүнд юм дарах шиг болжээ.Гайхан харвал Аж богдын илгээсэн албат нар ноёныхоо хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байна гэнэ.
Ингээд явж чадахгүй боллоо гэдгээ мэдэн- Уул уултайгаа уулздаггүй харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр ингээд л ганцаараа үүрдийн үүрд хоёр уулын хооронд сүндэрлэж байхаас өөр замгүй гэж хэлээд өндийх гэсэн боловч чадсангүй гэнэ.
Гайхан харвал Аж богдын илгээсэн албат нар ноёныхоо хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байна гэнэ.Ингээд явж чадахгүй боллоо гэдгээ мэдэн- Уул уултайгаа уулздаггүй харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр ингээд л ганцаараа үүрдийн үүрд хоёр уулын хооронд сүндэрлэж байхаас өөр замгүй гэж хэлээд өндийх гэсэн боловч чадсангүй гэнэ.
БӨӨРИЙГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД ДОЛООН ТАМИРЫН ОХЬ ШИМ гэж үздэг нь ийм учиртай.Бөөрний үйл ажиллагаа бусад эрхтэнтэй холбоотой байдаг.Бөөр нь биеийн доод хэсэгт хийн оронд орших боловч усан махбодтой эрхтэн учир ихэвчлэн хий, бадган хавсарсан хүйтэн чанартай өвчнөөр өвчлөх нь илүү. Бэртэл гэмтэл, доргилтоос шалтгаалж, цус шарын халуунаар бөөр өвчилж болно.
Ялангуяа өвлийн улиралд усан махбод дэлгэрдэг тул энэ улиралд бөөр давсагний өвчин хөдлөх магадлал их байдаг тул эл улиралд бөөр бэлхүүсээрээ дулаан байж, бөөрөө энхрийлүүштэй. Уламжлалт анагаах ухаанд бөөр нь долоон тамирын охь шим дуслын тунгалгийг хурааж, дамжуулах гол үүрэгтэй эрхтэн.
Үүнээс гадна бие махбодын усны шингэнийг зохицуулдаг. Бөөр нь бусад эрхтэнтэй нягт холбоотой ажиллагаатай. Уламжлалт анагаах ухаанд зүрхийг амин шүтээн, бөөрийг амийг тогтоогч гэж үздэг. Зүрхний үйл ажиллагааны алдагдлын үед бөөр өвчилнө. Бөөр олон шалтгааны улмаас өвддөг.
Хүйтэн чийгтэй нойтон газар байнга ажиллах, хүнд хүчир зүйл өргөх, усны үйлийг хэтрүүлэх, хордлого, харшил болон ц.у.с шарын халуун нянтай хавсарснаас болж өвчилдөг. Дээрх шалтгаанаас бөөрний илч тамир доройтно. Үүнээс үүдэж шээс ялгаруулалт алдагдан, шээсний хэмжээ багасах, эсвэл ихсэх өөрчлөлт гарна.
Бөөр хүйтнээр өвчлөхөд шөнө ойр ойрхон шээж, өдөрт бага шээнэ. Шээс ялгаруулах үйл ажиллагаа алдагдсанаас биед услагийн хувь нэмэгдэж, шар усны үүсэлт ихсэн хаван үүснэ. Хаван дотроо цайвар, суваг, усан хаван гэж гурван янз байдаг. Аажимдаа цусны тамир муудан, төлжилт доройтон, өвчтөний гадаад илрэл нь тамир тэнхээ муудах,
өнгө жавхаа алдах, үр тогтох үйл ажиллагаа суларна. Бөөрний өвчлөлийг уламжлалт анагаах ухааны талаас бөөрний хий, бөөрний архаг, бөөрний сувагт унах, бөөрний халуун, бөөрний ус алдах, бөөр гэмтэх, бөөрний хэрх, дарган 8 гэж ангилдаг.Өвдөлт бөөрний орчим нурууны хоёр талын шулуун булчин өвдөнө.
Хүчтэй өвдөлт бөөрний чулуу өвчин, бөөрний суналтын үед илэрдэг. Шээсний гаралт өөрчлөгдөнө. Үүнд цусан шингэний хэмжээтэй холбоотой байна уу, шөнийн шээс нь их байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Бөөрний ажиллагаа муудсанаас эрэгтэй хүнд бэлгийн сулрал, эмэгтэй хүнд сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөн үр тогтохгүй болдог.
Өвчний ерөнхий шинжээс гадна тус бүрийн шинж гэж бий. Хийн хүйтэн дийлэнх үед өвчтөнд голдуу нуруу, бөөр өвдөх, бөгсөн биеийн доод мөч хүйт оргих, чих шуугих, тамир алдах, толгой эргэх шинж илэрдэг. Энэ нь бороотой хүйтэн бүрхэг өдөр илүү ажиглагдана. Бөөрний халуун дийлэнх үед ууц нуруу халуу оргин хатгуулах, сүүж бэлхүүсээр хатгуулан шархирах, толгой өвдөх, ундаасах, халуурах, бие хавагнах, даралт ихсэх шинж тэмдэг илэрнэ.
Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд юун түрүүнд даарч хөрөхгүй, ажил амьдрал, хоолны дэглэмээ зөв зохицуулж, биеэ эрүүл байлгах нь чухал. Бөөр нь хэвлийн хөндийд сул оршдог тул бөөрний даруулга хэрэглэх нь доргилт суналтаас хамгаална. Бөөрний даруулгыг зүүхдээ зогсоо буюу суугаа байдалд хийвэл ямар ч үр дүнгүй. Хэвтээ байдалд хөлөө эгц дээшээ 90 градус өргөж, 10-15 минут болсны дараа бөөр өөрийн байх байрандаа очдог. Тэр үед бөөрний даруулгаа хийгээд, дараа нь босох хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэс дээл өмсөж, бүсээ сайн ороож бүсэлдэг байсан нь бөөрөө хамгаалах нэг хэлбэр байсан.
Бөөр ба элэг Эх хүү дайсан махбодын онолоор элэг бол бөөрний хүү махбодтой эрхтэн юм. Бөөр биеийн дотоод усан оргилуур адил элэг цөсний шарын халууныг дарна. Бөөр муудвал элэгний гал ихэсдэг буюу элэг өвчлөнө. Бөөр болоод бамбай булчирхай, бамбай булчирхайнаас гарах гормон, бөөрний дээд булчирхайн ажиллагаа цусны эргэлтэд нөлөөлнө.
Бөөр ба ходоод Эх хүү дайсан махбодын онолоор бөөрний дайсан махбодтой эрхтэн нь ходоод гэж үзнэ. Бөөр өвчилбөл дагаад ходоодны галын илч доройтож, хоолны шингэц муудан, хаван үүсдэг. Эсрэгээрээ ходоодны нөхөр махбодтой эрхтэн нь бөөр гэж үзнэ. Мөн л ходоод муудахад дагаад бөөр өвдөнө гэсэн үг. Тийм учраас энэ хоёр нь хоорондоо салшгүй нягт уялдаа холбоотой бөгөөд эмчилгээ хийхдээ хоёр эрхтнийг хоёуланг нь барьж эмчилдэг.
Бөөр ба нүдний холбооБөөрний дотоод толь нь нүд, гадаад толь нь чих. Бөөрний архаг хүйтэнд чих шуугина, сонсгол муудна, бадгантай хавсарсан үед чихний дэлбээ цахлайтаж хогжруутна. Нүд цэлхийсэн ус гүйлэгнэсэн, дээд доод зовхи цэлхийн нүдний цагаан бүрхүүл нь сүүн цагаан өнгөтэй болно.Эмчилгээ : Ер нь УАУ-н онолоор бөөрний өвчинд хүйтэнг голлож засдаг буюу бүлээн чанартай эмчилгээг хийдэг. Эмчилгээний гол зарчим идээ унд, явдал мөр, эм, засал гэсэн 4 арга дээр үндэслэн хийгддэг.
Идээ унд : Бүлээн шимтэй хонины мах, тарваганы мах, адууны мах, сарлагийн шар тос, бурам, архи, бөөрөн шош, тод ногоон өнгийн ногоонууд, сүү сүүн бүтээгдэхүүн зэргийг хэтрүүлэхгүй тохируулан хэрэглэх хэрэгтэй хамгийн гол нь ходоодны галын илчийг дарахаар их хэмжээнд идэж болохгүй. Хүйтэн, сэрүүн, царцуу, хоносон, илжирсэн, иссэн, даршилсан хоол унд зэргээс татгалзах хэрэгтэй. Явдал мөр : Аль болох даарч болохгүй. Дулаан хувцаслаж, хөлөрсөн чийгтсэн хувцсыг даруй сольж занших.
Амьдарч буй орчин, гэр орон мөн адил дулаан байх хэрэгтэй. Нуруу бүсэлхийгээр амьтны арьсан бүслүүр, дулаан бүслүүр зүүж хэвших. Чийгтэй, нойтон, хүйтэн , их устай газар удаан суух, ажиллаж болохгүй. Хүнд хүчир ажил, морь унах, доргилт чичиргээнтэй газар суух, үсэрч цовхчих, ноцолдох, барилдах зэрэг үйлийг хийж болохгүй.Засал: Засалд ихэвчлэн бүлээн чанартай эмчилгээ буюу төөнүүр, халуун бүлээн жин, дэвтээлэг зэргийг хийхээс гадна шаардлагатай бол халуун хатгуур, зүү , хануур эмчилгээг авч болдог.
Мөн аарцаг нурууны бариа заслаар нурууны гажгаас үүдэлтэй бөөрний судас дарагдсан, булчин чангарсан байдлыг оношлож, барьж засал хийснээр бөөр ууц нуруугаар чилж өвдөх, бөөртэй холбоотой шинж тэмдгүүд засрах эмчилгээний онцлогтой байдаг. Эм: Эмэнд мөн бүлээн чанартай халуун ургамалууд орсон ходоодны галын илчийг сэлбэх, бөөрний тамирыг тэтгэх, тунгалаг цөвийн боловсруулалтыг сайжруулах эмнүүдийг голчлон сонгон өгдөг Хуулбар ХАЙР ЭНЭРЭЛ АСРАЛ
Categories
Очирваань бурхныг тахиж тарни, магтаалыг нь олонтоо уншиж байваас арван зүгийн хар хор хэл ам ирэх гэм хорыг тасалж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулдаг байна.
