Categories
Чөлөөт

Жанрайсигийн Сүр уншиж 1000 маани тоолвоос таныг нүдэнд үл үзэгдэх амьтадын хорлолоос хамгаалдаг.

Эрт цагт.. Эрт ч гэждээ 20-аад жилийн өмнө лам толгойтой бүгд л Сүр уншдаг байв. Багш маань орой бүр Жанрайсигийн Сүр уншина.Ихэнхдээ л надад яршигтай. Цог асаана уншиж дуустал нь бага багаар сүрийн гурилыг нь цогон дээр үрнэ.Заримдаа нөгөө 1000 маанийг нь би унших болчихно. Өлсгөлөн чөтгөр бирдийг хооллож сатааруулж номонд оруулж байгаам.Тэгэхгүй бол тэд өлсөн тэнэж замд тааралдсан бүгд рүү дайрж мэнэрүүлэн манаруулан хорлох тул хэцүү гэж уншлагаа дүүргээд 1000 хүргэж маани уншдагсан.Түүнийгээ жишээ болгон Цагаан шүхэртээс 22 адын нэрийг татан тайлбарлана. Одоо бол би өвгөн багшийгаа ойлгосон. Тэднийхээ үйлдсэн их буянд нь даган баясаж дурсан санаж сүрийн хүж үүнийгээ өргөж суудаг болсон..

Leave a Reply

Your email address will not be published.