Categories
Чөлөөт

Ажил үйлс cаадгүй түргэнээ бүтээх Нүрзэд судараа сонсоод хадгалаад аваарай.

АЖИЛ ҮЙЛС БҮТЭЭХ НҮРЗЭД СУДАР ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ, Нүрзэд судар нь Ажил үйл түргэн бүтээх болон нас барагсдыг зуурдын зовлонгоос гэтэлгэхэд… Сайн цагийн 1000 бурхан таныг адислаж байна таны санасан бодсон үйлс хэрэг тань сэтгэлчилэн бүтэх болно… Бурханы шашны Их хөлгөний ёсонд энэ ертөнцөд заларч шашнаа дэлгэрүүлэх учиртай мянган бурхан байх бөгөөд тэдгээрийг таван бүлэг болгон үзүүлэх буюу язгуурын таван бурхан хувилаад мянга болсон хэмээн үздэг ёс ч бий ажээ.Өнөө үеийг хүртэл ертөнцөд дөрвөн бурхан заларсныг Бурханы шашин номлосон, тэдгээрийг нэрлэвээс: 1. Хорвоончиг (Орчлонг эвдэгч), энэ бурхан ес дэхь бага галав гэгчийн үед хүний нас дөчин мянга байхад иржээ. 2. Сэртэв (Алтан чадагч), хүний нас гучин мянга байх үед заларсан, 3. Одсүрэн (Гэрэл сахигч) нь хүний нас хорин мянга байх үед заларсан, 4. Шагжамуни (Шагжагийн мэргэн чадагч) буюу Будда нь хүний нас зуу болж таван их доройтолд орсон буюу цөвүүн цаг эхлэхэд ойртсон үед тус тус заларчээ. Бүр эрт галавын үед эдгээрээс өөр гурван бурхан заларсан нийт долоон бурхан байсныг шашин номын ёс түүхэнд үздэг. Ирээдүйд Майдар (Асралт) бурхан ирж, номоо номлох юм. Энэ үед хүний нас маш бага болсон цөвүүн цагийн сүүлээр залрах буюу хүн амьтны нас эргээд урт болох тавилантай гэдэг. Төвд, Монгол зэрэг оронд Майдар бурханыг урин залбирч Майдар эргэх хэмээх ёслолыг хүрээ хийдүүдэд жил бүр хийж, цам тэргүүтнийг тоглуулдаг байсан одоо ч Ганданд Майдар эргэх ёслолыг хийхдээ “ногоон морь” хөлөглөсөн тэргэн дээр Майдар бурханы дүрийг байрлуулж, хийдийн гадуур тойрч дөрвөн зүгт үдлэх замаар явж, ном уншлага үйлдэн мандал өргөж ёслол хийдэг. “Доди галсан” буюу “Сайн хувьт” хэмээх номыг хүмүүс хийдүүдийн уншлагад айлтгадаг учир юу вэ? гэвэл энэ нь мянган бурханы залбирал ерөөл юм. Сайн цагийг бүтээх бурхад, догшидын алдрыг сонсох, унших тэргүүтэн нь буян арвижихын билэг төдийгүй хойт төрөлдөө сайн төрөл олохуйн ач тустай хэмээн үздэг. Сайн цагийн 1000 бурхан замбуу тивд ээлж дараалан заларч, өөрийнхөө шашныг дэлгэрүүлж, хүн амьтанд тустай үйлийг бүтээнэ” хэмээн судар номонд айлджээ. Манайд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн билээ. Энэ цагт сайн цагийн 1000 бурхны дөрөв дэх нь болох Будда бурхан заларч буй. Майдар нь 1000 бурхны тав дахь нь буюу бурхан багшийн ирээдүйн дүр бөгөөд Буддагийн үе дуусмагц энэ орчлонд заларна хэмээн үзэж, Майдар эргэх ёслол үйлддэг уламжлалтай. Хүн төрөлхтний буян доройтож, нас богиносох тэр цагт Майдар бурхан ногоон морь хөлөглөн огторгуйд үзэгдэнэ. Майдар бурхныг морилох цагт хүн, амьтан өөрийн бие, сэтгэлээр доройтсон байх агаад нүглийг юман чинээ тоохгүй үйлдэж, буянд төдийлөн шамдахгүй болсон байна гэж сударт айлджээ. Үүний улмаас хүн төрөлхтний буян доройтож, бие цогцос нь жижгэрч , нас нь богиносох аж. Тэр үед Майдар бурхан огторгуйд үзэгдэж, түүнийг үзсэн хүмүүс “Яавал ийм сайхан үлэмж биетэй, харахад нүднээ баясгалантай, буянтай сайхан төрхтэй болох вэ” гэдэг бодол сэтгэлд автсанаар хүн төрөлхтөн буянд шамдаж, улмаар 1000 наслах гэнэ. Ийнхүү хүний нас буян арвижиж, түм болох үед Майдар бурхан өөрийн биеэр залрах ажээ. Майдар бурхан замбуу тивд залрахдаа ногоон морь хөлөглөн ирнэ гэдэг. Иймд үүнийг нь бэлгэдэж, Майдар бурхныг ногоон морь хөлөглүүлсэн байдалтай залж, зүрхэн тус газраас нь хадаг уян сунтаг хийсэн байв. Энэ нь Майдар бурханд мөргөх гэж ирсэн хүмүүст адис тавих зорилготой юм байна. Ганжуур, Данжуур хөлгөн судруудаа өмнө нь залан, Цогчин дуганы хүрээг дөрвөн зүгт үдэлж, дөрвөн зүгээс Майдар бурханд Мандал өргөх, угаал үйлдэх, магтаал унших гэх мэтчилэн зан үйл үйлдсэн юм. Майдар бурхныг эргэхдээ хамгийн өмнө нь таван өнгийн тугийг барьсан байв. Үүнийг ялгуусны тэмдэг гэж нэрлэдэг аж. Бурхны шашин нь ямар ч үзэл суртлын дээр байдаг бөгөөд ертөнцийн үнэнийг номлож, худал хуурмаг зүйлгүй, үйлийн үр, шүтэн барилдлага нь ертөнцөд танигдашгүй үнэнийг номлодог тул бүх номлолын дээр байдаг. Бурхны хийгээд аль ч шашин дэлгэрсэн бүгд энэ номыг номлох учраас ялгуусны тэмдгийг урдаа авч явдаг байна. Таван мэдрэхүйгээр ертөнцийг таньдаг шиг таван өргөлийг бурханд өргөж болдог хэмээн үздэг ажээ. Тиймээс дуу хөгжим өргөлд ордог байна. Их бүрээ, дуу дарам, хэнгэрэг, бишгүүр, дун бүрээг дуугаргаж ёслол үйлдэж буй нь энэхүү дууг сонссон хэн бүхэн гурван муу заяанаас гэтэлдэг болохоор зан үйлд зайлшгүй оролцдог юм. Майдар гэгээний хажуу талд нь хүслийг хангагч галбирваалсан мод буй. Тэрхүү мод нь юу л хүснэ, тэр бүхнийг биелүүлдэг шидтэй гэнэ.Жимс идвэл амны цангаа тайлж, амттан болгоны дээд болох зуун амт төгөлдөр байх жишээтэй. Сүүдэрт нь амарсан хүн хүртэл амарлингуйг олдог эрдэмтэй мод гэж үздэг байна. Энэхүү хоёр модны дунд заларч буй Майдарын дээр шүхэр харагдан, хажуугаар нь ялгуусны тугууд намирч байлаа. “Майдар бурхны үед хүмүүний биеийн хэмжээ тохойн чинээ жижигхэн болсон байна. Ийм болсон нь буян бага үйлдэж, нүгэл их хийснээс улбаатай бөгөөд энэ цагт хүний насны тоо ердөө ес хүрнэ. Өглөө гарсан хүүхэд гүйж, маш хурдан хөл, хэлд орж, төд удалгүй хүнтэй сууж, хүүхэд гаргаад нас нь гүйцээд үхчихнэ. Тэр цагт огторгуйд ногоон морьтой, үлэмж биетэй хүн үзэгдэх юм байна. Тэр нь Майдар бурхан. Тэгээд нас нь уртсаж, бие нь томорсоор хүний нас мянга болох тэр үед Майдар бурхан бодит биеэрээ заларч, өөрийн шашныг дэлгэрүүлэх юм гэнэ лээ” гэв. Хойд нас гэдэг хязгааргүй учраас Майдар гэгээнтэй нэгэн цагт уулзах ажээ. Иймд энэ яваа насандаа буян үйлдэж, нүглийг цээрлэн тэвчих ёстой юм. Майдар бурхан Буддагийн үе дуусмагц энэ орчлонд заларна…

Leave a Reply

Your email address will not be published.