Categories
Чөлөөт

Xүний мөс чанар муудсан энэ үед ийм буянтай хүн Mонголд минь олон байгаасай. Танд маш их баярлалаа

Сайн байцгаана уу ? Нэг талархал дамжуулах гэсэн юм аа. Намайг А.Сүрэнцэцэг гэдэг. Өнгөрсөн хагас сайн өдөр гэнэт миний бие xvндээр өB дөөд хөлд ороогүй хүүгээ хөгшин ээждээ үлдээгээд хөдөө сумаас арай хийж айлын хүүхдээр морь хөтлүүлээд зам дагуу хүргүүлсэн юм.Замын үүд орох унаа байж л таараа гээд хүлээж 30 гаруй минут хүлээж зогслоо. Хар шөнөөр цас шороо ихтэй байсныг ч хэлэх үү хацар нүүр хайраад, гарын хуруунууд эхнээсээ мэдээ aлдaaд их л хэцүү байсан даа. Одоо бүр xyмс нь xapлacaн байна. Урд хил хаасан болоод ч тэр үү машин огт үзэгдэхгүй юм.Үзэгдсэн нэг нь шууд л давхиад яваад өгнө. Цасан шуурганд ганц эмэгтэй хүн зогсож байхад аваад явчихад хүнээс юу унав гэж дээ. Энэ үед манай монголчууд яагаад ийм юмдээ. Арга ч үгүй биздээ. KoBuд ихтэй энэ үед хэн л өөртөө эрсдэл чирэх билээ дээ, намайг яаж авах билээ дээ гээд өөрийгөө тайвшруулж нулимс цийлгэнээд.Тэр нь бүр хацарт xөл дөөд. Тэгсэн харин ашгүй нэг приүс машин ирж зогсоод хүүе хаая чи чинь энэ шуургатайд халз зам дээр дээр юу хийж яваад хүүхэд вэ гээд нэг ах гараад ирлээ. Учир байдлаа хэлээд уйлтал, суу суу чи чинь ямар сонин хүүхэд вэ?Гээд намайг авч явсан юм. Зам дагуу нэлээн л юм ярьж явсан, амьдрал ахуй асуугаад. Хотоос машин хүргэж яваа юм гэнээ. Их сайхан дуулдаг ах байсан санагдана. Дуулж явсаар байгаад ирсэн дээ. Машинаас буухад надад ахад нь энэ л байна, май хэрэг болно гээд 50.000 төгрөг өгч байна.Санаа зовоод ичээд за юу гэж дээ ах, би арай ч хүнээс мөнгө авахгүй ээ, танд баярлалаа гэтэл би өөрөө эгчтэй хүн, эмэгтэй хүн ингэж явахыг харах хэцүү байна. Жаахан ч гэсэн хэрэг болноо, чамд хэрэгтэй гээд шууд гарт атгуулчихаад яваад өгч билээ. Надад угаасаа энэ мөнгө маш их хэрэг болсоон. Хэрэгтэй э м тангаа авсан, буцах зардлаа бас дундаас нь хийчихсэн. Хүний сэтгэл гэж агуу юм. Байнга л бодогдох юм. Хүний мөс чанар муудсан энэ үед ийм буянтай хүн монголд минь олон байгаасай. Танд маш их баярлалаа. Баярлалаа гэхэээс өөр зүйлгүй утсыг нь ч тэмдэглэж аваагүй явуулсан намайг уучлаарай.Замын үүдэд ирээд ганц үлдсэн зураг минь энэ. Фэйсбүүк найзууд та бүхэн энэ буянтай ахад талархал минь хүртэл шэйр хийж өгч туслаарай. Баярласнаа илэрхийлж хундан цагаан хонь явуулах гэсэн юм. Дэ-шэг зүгдор дар-мэ онба лай. Нертүн жалва гүнюм дүггар мо. Цанзам вой-би риг-аг мэ-еи жан.Дүддэ срэгжэд дэ-жүн лхаг-би лха. Гарсал ланцо равзог да-шон жи.Неинбо лайдүв шанжий ми-түв май.Ми-дан ми-мин жүнлай жүнва еи.Галжэн гүн-ши лэгцог ма-лүй зол. Чадбар па-рол ми-срүн самжор жий.Го-сүм нандан жаддэм жинла сог.Нерцэ ми-цүг чирдог прэнлай жий.Дагжаг намба гүндү срүндү сол. Дадаят, Ом а-на ли а-на ли, хаса-мэ хаса-мэ, вэ-рэ вэ-рэ, со-мэ со-мэ, шандэ шандэ, дандэ дандэ, ваха-дэ ваха-дэ, ви-рэ ви-рэ, дэ ви вазра да-рэ, ванда ванда ни, вазра ва-ни пад. Ом хүм хүм дүрм шодам пад свахай.  Хүм дүрм ванда пад, дагла срүншиг свахай. Ом базра ва-ни ванда ванда базра ва-шэ на ма-ма сарва дүшдам ви-на яагам хүм хүм пад пад свахай.Энэхүү хураангуй Цагаан шүхэрт хэмээх зөв сайн үйлийн саад тотгор болох гаднын хэл ам, хараал жатга, ад болон лусын хорлол, элдэв өвчин, бузар зэргийг амарлиулан дарагч ядамд өөр болон бусдыг даатгаад муу муухай бүхнээс сахин хамгаалахыг гуйн залбирч уншина. МӨНГӨ дууддаг 10 зүйл.ИТГЭЭД нэг үзээрэйСанхүүгийн эх үүсвэрийг бидний бие эрхтэн эртнээс мэдэрдэг, ялангуяа зүүн гарын алга. Энэ тухай олон хүн мэддэг байж болох хэдий ч тэр болгон анхаарч тоодоггүй. Гарын алга загатнавал мөнгө тал талаас л урсаад ороод ирэх мэт. Алга загатнаад хэд хоног өнгөрнө. Хэдий хэр хугацааны дараа мөнгө орж ирэх нь тухайн хүний онцлогоос хамаарна. Зарим нэгэнд нь загатнасны маргааш мөнгө орж ирэх бол зарим нэг нь хэд хоногийн дараа орж ирж болно. Дараа удаа зүүн гарын алга загатнавал өөрийгөө сайтар ажиглаарай, мөнгөний орлого нэмэгдтэл хэдэн өдөр болохоо мэдээд авсан нь дээр. Гарын алга загатнаад хэд хоногийн дараа түрийвчээ түнтийлгэхээ урьдчилан мэдэж ажлаа төлөвлөж болох нь. Түрийвч гэснээс түрийвчтэй зөв харьцаж сурах хэрэгтэй. Түрийвчинд байнга мөнгө эргэлдүүлэхийн тулд зарим нэг зөвлөгөөг дагахыг хичээнэ үү. Сайн үйлсэд мөнгө хандивлах нь шинэ зүйл биш, чухам энэ үйл орлого нэмэгдүүлдэг ажээ. Орлогынхоо аравны нэг хувийг л боломжгүй хүмүүст хандивлаж орлого, зарлагын урсгалыг тэнцвэржүүлнэ. Хүүхдийн асрамжийн газар эсвэл өөр бусад буяны ажилд зориулаарай. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй байх ёстой. Гэрт байгаа эд хогшлыг ч мартаж болохгүй. Хэрвээ танай гэрт хэрэггүй хог новш их байдаг бол муу энерги тэр хэмжээгээр ялгаруулна. Хог новшноосоо салахдаа фэн-шүйн ойлголтыг ашиглаж эд хөрөнгө дуудах энергийг идэвхжүүлээрэй. Мөн мөнгө дуудах баримал гэртээ байрлуулна, жишээ нь мөнгөний мэлхий, бурхдыг гэрийн хоймортоо тавиарай. Тусгай тавиурт тавьж гартаа атган энергийг нь өөртөө шингээн авна. Бас нэгэн шилдэг арга бол тасалгааны цэцэг. Заавал мөнгөний цэцэг байх албагүй. Таны гэртээ ургуулж буй ургамал цэцгээ дэлгэвэл таны санхүүгийн орлого нэмэгдэх нь гэж сүсэглээрэй. Гэрийн зарим нэг газруудад тавьсан цэцэг үхээд, навч нь унаад байх тохиолдол байдаг. Тийм учраас цэцгээ сайхан ургах тийм газрыг олж сонгох хэрэгтэй. Цэцэгтээ тохиромжтой газар хайж байна гээд байнга нааш цааш байрыг нь солих хэрэггүйг бас анхаарна уу. Гудамжнаас олсон мөнгө, гоёл чимэглэл нь санхүүгийн орлого нэмэгдэхийг илтгэнэ. Тийм учраас газраас та тийм зүйл олж харвал цээрлэлгүй авч болох юм. Олсон мөнгөө аваад баярласнаа илэрхийлээрэй. Зарим хүмүүс зуны цагаар гэртээ эрвээхий оруулахын тулд цонхоо байнга томоор нээсэн байдаг. Хэрвээ гэрт гоё ганган эрвээхий ороод ирвэл орлого нэмэгдэхийн бэлгэдэл болно.Тийм учраас дараагийн удаа гэрт тань эрвээхий ороод ирвэл хөөж гаргах гэж бүү яараарай. Мөнгө дуудах бас нэгэн зүйл бол шувуу танд “тэмдэг” тавих явдал юм. Мэдээж таатай биш ч гэлээ, үр дүн нь гайхалтай тул тэвчихээс өөр яалтай билээ. Гудамжинд явж байхад тань ийм зүйл тохиолдвол санаагаар унаж бухимдалгүй сайны бэлгэдэл хэмээн үзээрэй. Өртэй хүмүүсийн хувьд нэгэн хэллэг байдаг, өдрийн цайнаас өмнө өрөө өгчихөөрэй гэж. Тэгэхээр өрнөөсөө эртхэн салаад орлогоо нэмэгдүүлэх ажилдаа орсон нь дээр болов уу.  Орох хаалганы хивсэн доогуур зоосон мөнгө хийх нь бас нэг мөнгө дуудах арга юм. Мөнгийг өөрийн гэрт дуудах бөгөөд гэрт үлдээх сайхан уур амьсгалыг бий болгохоо бас мартаж болохгүй. Дээр дурьдсан бүх арга үр дүнд хүргэдэг. Гэхдээ мөнгө ирнэ гээд өдөржингөө буйдан дээрээ хүлээгээд хэвтээд байх хэрэггүй гэдэг нь ойлгомжтой. Мөнгөний урсгалыг өөрт чиглүүлэхийн тулд зорилгодоо нэг алхам ч гэсэн ойртох зүйл хийж байгаарай. Ингэж байж таны хүсэл биелэх болно шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published.