Монголчууд бид үнэтэй цайтай эм, витамин, сүлжээний элдэв дээдийн бэлдмэл гэсэн хор хэрэглэхээсээ илүү Монгол хөрс шороонд ургаж, Монгол хүний бие онцлогт тохирсон, байгалийн аура, биеийн энергийг дэмжиж өгдөг ариун дагшин өвс ургамлаа шүтэж хэрэглэх ёстой юм шүү. Өвөг дээдэс маань ганга өвсний ид шидийг гайхан биширч, амьдрал ахуйдаа байж болох бүх хувилбараар нь ашигладаг байсныг олон жишээгээр хэлж болохоор байна. Манай эх орны хангайн бүсээр элбэр ургадаг гангыг эрт дээр үеэсээ монголчууд эрүүл мэнд, гоо сайхны зорилгоор өргөн дэлгэр ашигласаар ирсэн билээ.Ганга нь мөн халдвар устгах, тайвшруулах, биеэс элдэв хорыг гадагшлуулах, эмгүйгээр нойргүйдлийг эмчлэдэг ургамлын тоонд ордог.
Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь ходоодны болон бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замын нян бактериудыг устгаж, халдвар орсон шарх, батга, шарх, түлэгдэлтийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн шүд хорхойтох, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.Ганга өвс нь шоргоолж,
аалз мэтийн өт хорхойноос өгсүүлээд шумуул, дэлэнч, хөх түрүү гэх мэтийн бидний арьсанд халтай нисдэг шавжнуудыг үргээдэг шидтэй. Хэдхэн дусал ганганы тос нь цагаан эрвээхэй, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, хувцасны шүүгээнд чинь байх ёстой ургамал юм шүү.Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд ашиг шимийг нь дэлхий даяар эртнээс таньж, ашиглаж ирсэн юм. Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэж иржээ.
Гангыг ууж, утаж, дэрлэж, идэж дуундаа хүртэл “Ариун ганга” гэж оруулж ирсэн нь цаанаа учиртай билээ.Ингээд ариун сайхан үнэртэй, айл гэрт буй муу энергийг хөөж сайн сайхныг урин дууддаг увидастай ганга өвсний гайхамшгуудыг хүргэж байна.НЯН, ХАЛДВАРЫГ УСТГАЖ, УУШГИЙГ ЦЭВЭРЛЭНЭ. Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь агаар дахь нян бактерийг устгаж, амьсгалаар хүний биед орсноор уушгийг цэвэрлэж биеийг эрүүлжүүлдэг.
Арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх нян бактер, олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог хамгийн хэрэгтэй ургамал.АМЬСГАЛЫН ЗАМ, ХООЛОЙН ӨВЧНИЙГ АНАГААНА. Ганга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ханиад нь 200 гаруй өөр төрлийн вирусуудээр үүсгэгддэг дээд амьсгалын замын халдварт өвчин боловч анхнаасаа дархлаа сулрах, нойр дутуу байх, сэтгэлийн хямрал,
ходоод гэдэсний орчин эрүүл бус байх зэрэг суурь шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Харин ганга өвсний халдвар устгах, тайвшруулах, биеэс хорыг гадагшлуулж, эмний шаардлагагүйгээр нойргүйдлийг эмчлэх чанар нь ханиадны эсрэг хамгийн сайн байгалийн гаралтай эмчилгээ болоход нөлөөлдөг.АРЬСНЫ ХАРШИЛ, МӨӨГӨНЦӨР, ЯР ШАРХЫГ АРИЛГАНА. Ганга өвс нь арьсыг нянгийн болон мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэж болох батга, шарх, түлэгдэлтийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг. Гангыг ууж, биеэ шавшсанаар нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй
учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэг. АМНЫ ХӨНДИЙГ ХАМГААЛЖ, ШҮДИЙГ ХОРХОЙТОХООС СЭРГИЙЛНЭ. Ганга өвс нь шүдний хорхой, буйлны үрэвслийг эдгээж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг. Байнга хэрэглэснээр амны хөндийн элдэв бактерийг устгаж таагүй үнэр, буйлны өвчлөлийг эдгээнэ. Ганганд агуулагдах идэвхтэй бодис тимол нь хамгаалагч бүрхүүл үүсгэдэг учраас шүдний хорхойтохоос сайтар хамгаалдаг.ЭЛДЭВ ШАВЬЖ, ШУМУУЛ, ЦАГААН ЭРВЭЭХЭЙГ ҮРГЭЭНЭ. Гангийг үүсгэж, утсахад жирийн шавьж хорхойноос өгсүүлээд биед шимэгчлэн амьдрагч паразитуудыг ч үргэдэг. Шумуул, бөөс зэрэг арьсанд халтай шавжнуудыг ганга
өвсний үнэр, тосны тусламжтайгаар өөрөөсөө холдуулаарай.СТРЕСС, БУХИМДЛЫГ ТАЙЛЖ ТАЙВРШУУЛНА. Ганганы үнэр уушиг, судас болон оюун санааг “нээж” биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өнөө үед хүмүүс өдөр бүр өөрийгөө тайвшруулахад ганга хамгийн чухал хэрэгтэй. Ганга өвсний үнэр нь оюун, бие хоёрыг тайвшруулдаг учраас үнэрлэх, тосыг нь ваннтай усандаа дусаах зэрэг аргаар өөрийгөө эмчлээрэй.ХӨХНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЖ ЦЭВЭРШИЛТИЙГ ХОЙШЛУУЛНА.
Ганга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Дааврыг тэнцвэржүүлнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь прогестерон дааврын тодорхой хэмжээний дутагдалтай байдаг бөгөөд энэ нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд ганга өвс эхний 6-д багтсан байдаг. Ганга нь биед дутагдаж буй дааврын ялгаралтыг нэмэгдүүлснээр цэвэршилтийг хойшлуулдаг.ГАНГЫГ УУЖ ХЭРЭГЛЭХДЭЭ: Ганга өвсийг бүгшүүлэн ханиах, астма, сүрьеэ, бронхит,
уушигны зогсонгшил, эхийн эхэс үлдэх, цээжний эд эсийг анагаах, гэдэс дотор эвгүйцэх, хамрын шуухниа, шар тайлах, толгой өвдөх, арьсны үрэвсэл, биеийн юмыг зохицуулах, хеликобактерыг устгахад ууж хэрэглэхдээ 1-2 хоолны халбагыг 400 мл усанд хийж 1 – 2 минут буцалгаад 1 – 2 цаг хандалж хэрэглэдэг. Өдөрт 70 – 100 мл-аар хоолноос өмнө 3 удаа уудаг. Ганга хэрэглэж үр дүнд хүрсэн нэгэн эмэгтэй “Бага хүүгээ төрүүлсний дараа үс минь ихээр унасан юм.
Үсээ угаах тоолонд ваннаар дүүрэн үс унана. Самнахад туг тугаараа унах үсээ харахад үнэхээр хэцүү байдаг байв. Янз бүрийн л тос, шампунь, авч үсэндээ түрхсэн ч уналтыг нь зогсоож чадаагүй. Тэр үед нэг найз маань өөрийн туршлагаасаа надтай хуваалцсан юм. Түүний арга үнэхээр сайн үйлчилгээтэй байсан. Би гуравхан удаа л тэр аргаар нь үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй. Жор нь гэвэл хагас литр буцалсан усанд 300 гр ганга нэг толгой сармис жижиглэн хэрчээд хийнэ. Савтай усаа сайн таглаад харанхуй газар 3 хонуулна. Дараа нь усаа шүүж
аваад угаахдаа өндөгтэй хольж хуйхандаа түрхэж аль болох удаан иллэг хийх хэрэгтэй. 15 минут орчим ингэж илж, массажилсны дараа халуун алчуураар 20 минут бигнэн бооход хангалттай. Харин үсээ угаахдаа маш сайн зайлахгүй бол үснээс хурц үнэр үнэртээд байдаг юм билээ. Найзынхаа энэ аргыг би гурван удаа хэрэглэсэн. Хоёр дахиас нь эхлээд үс уналт илт багасдаг юм билээ” гэж ярьсан юм.
Categories
Ганга өвсний гайхамшигт анагаах увидас ХАДГАЛААД АВААРАЙ
