Дуучин С.ТЭНГЭР: Миний эхнэр ѳглѳѳ бүр цайныхаа дээжийг Ар Монголын зүг ѳргѳдѳг Ѳвѳр Монголын 6 сая монголчууд Бидний ард, бидний залаа дээр тусгаар тогтносон Их Монголын голомт болсон Ар Монгол улс маань байгаа гэхээр их ѳмѳг түшигтэй санагддаг юм. Яг л аавтай хүүхэд мэт сэтгэгдэл тѳрдѳг. Миний эхнэр ѳглѳѳ бүр цайныхаа дээжийг Ар Монголын зүг ѳргѳдѳг. Та нар минь тусгаар улсаа хайрлаж эх орныхоо тѳлѳѳ баруун солгойгүй зүтгэж дэлхийн Монголчуудаа манлайлж оройлж яваарай!
ТАНИЛЦ: Авлигал авч тойргийн бус хүүхэд авдаг 17 сургууль “Авлига авч, тойргийн бус хүүхдүүдийг бүртгэдэг хэд хэдэн сургуулийн бүртгэлийг ил тод хийнэ. Нийслэлийн хэмжээнд 15 сургууль, 20 цэцэрлэг яригдана” хэмээн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдэгдээд байсан юм. Тэгвэл өнөөдөр тойргийн бус хүүхдүүд авдаг сургуулиудыг зарлалаа. Уг жагсаалтад Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн болон БШУЯ-ны харъяа дараах 17 сургууль багтжээ. 38 дугаар сургууль 93 дугаар сургууль 14 дүгээр сургууль 21 дүгээр сургууль 33 дугаар сургууль 84 дүгээр сургууль 1 дүгээр сургууль 3 дугаар сургууль Ирээдүй цогцолбор сургууль 5 дугаар сургууль 23 дугаар сургууль 24 дүгээр сургууль 18 дугаар сургууль 52 дугаар сургууль Шинэ эрин сургууль Монгол тэмүүлэл сургууль Шинэ эхлэл сургууль
Үүнийг хэрэглээд гэдсээ цэвэрлэж 14 хоногт 5-8 кг турах дэглэм ХАДГАЛААД АВААРАЙ Сар шинийн баяраар хэт их хоол хүнс хэрэглэснээр ходоодонд ачаалал ихэсч, амархан таргалдаг. Тэгвэл илүүдэл жингээсээ хурдан хугацаанд эрүүл аргаар салая гэвэл энэхүү аргыг туршаад үзээрэй. Дараах тураах дэглэмийн гол орц нь ердөө л гурвалжин будаа юм. Гурвалжин будаа болон цэвэр усыг голлон хэрэглэх ба доорх дүрмийг 14 хоног баримтлана. Хийх арга: Орой унтахынхаа өмнө 1 аяга гурвалжин будааг 2 аяга буцалгасан халуун усанд хийж хонуулна. Халуун усанд гурвалжин будаа сайтар дэвтэж зөөлөрч болох болно. Өглөө босоод илүүдэл усыг шүүж асгаад гурвалжин будааг өлөн гэдсэн дээрээ идэж чадах чинээгээрээ иднэ. Бүгдийг нь идвэл сайн шүү. Үнэхээр барахгүй бол ядаж талыг нь идэж дуусгах хэрэгтэй. Идэхэд амт муутай байвал маш бага хэмжээгээр л давслаж болно.
Давсгүй идвэл бүр илүү үр дүнтэйг санаарай. Шөнийн турш усанд зөөлөрч дэвтэж хоносон гурвалжин будаанд хүний бие организмд шаардлагатай бүхий л эрдэс бодис баялаг их хэмжээгээр агуулагдаж байдаг. Мөн илүүдэл хорт бодисыг устгах, өөх тосыг биеэс хөөж хайлуулах үр дүнтэй. Ер нь сул тал байхгүй, бүхий л талын ашиг тустай будаа шүү дээ. Энэ үед өөр төрлийн ямарч хоол идэхгүй ба өлсвөл өглөө үлдээсэн хөц будаагаа идэж болно. Өдрийн турш өөр юу ч идэхгүй зөвхөн будаагаа идэх байдлаар 10-14 хоног энэ дэглэмийг барина. Гэхдээ дараах дүрмийг заавал мөрдөөрэй. – Эхний өдөр үнэхээр өлсөж байвал хүүхдийн будаа каш эсвэл овьёосны зутан идэж болно.
Өдрийн турш бага багаар 1 литр ус ууна. – Хоёр дахь өдөр үнэхээр өлсөж байвал хүүхдийн будаа каш эсвэл овьёосны зутан идэж болно. Өдрийн турш бага багаар 2 литр ус ууна. – Гуравдахь өдөр каш уухаас гадна шингэвтэр хандалсан цай эсвэл кофе ууж болно. Өдрийн турш бага хэмжээгээр ойр ойрхон 3 литр ус уухыг хичээгээрэй. – Дөрөв дэх өдөр жимс жимсгэнэ идэж болно. Гэхдээ 2 ширхэгээс илүүгүйг иднэ. Жишээ нь алим, гадил жимс илүү тохиромжтой. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна. – Тав дахь өдөр унтахаасаа 5 цагийн өмнө тал аяга буюу 150гр тослог багатай тараг идэж болно. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна. – Зургаа дахь өдөр унтахаасаа 5 цагийн өмнө тал аяга буюу 150гр тослог багатай тараг идэж болно. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна.
Долоо дахь өдөр унтахаасаа 5 цагийн өмнө тал аяга буюу 150гр тослог багатай тараг идэж болно. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна. – Дэглэмийн үед архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглох хэрэгтэй – Дээрх 7 өдрийн дэглэмийг дахин нэг долоо хоног давтан барина. 14 хоног энэхүү дэглэмийг барьж дуусгаад 1 сар амрасны дараа дахин давтаж болно. Энэхүү дэглэмийн хугацаанд гэнт их хэмжээгээр өөх тостой хоол идэж болохгүй. Учир нь энэхүү дэглэм болон гурвалжин будаа нь таны гэдэс ходоод, хоол боловсруулах эрхтэний тогтолцоог бүрэн цэвэрлэнэ. Гэдэс, хавин орчмийн өөхийг хайлуулна. нүүр царайны өнгө гэрэлтсэн сайхан болно. Бие хөнгөн шингэн болох болно. Жич: Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хүнд, ужиг өвчтэй хүмүүс, бие сэтгэл санааны хямралтай, ядаргаанд орсон хүмүүс хэрэглэхээс татгалзаарай. ШЭЙРЛЭЭД АВААРАЙ
Categories
Дуучин С.ТЭНГЭР: Миний эхнэр ѳглѳѳ бүр цайныхаа дээжийг Ар Монголын зүг ѳргѳдѳг
