Бид зөвхөн өвлийн улиралд даарахгүйн тулд ороолт зүүх ёстой гэж боддог.Тэгвэл жилийн 4 улирлын аль ч үед та хүзүүгээ сайн хамгаалж алчуур зүүж байгаарай.Уламжлалт анагаах ухаанд хүйтэн, салхитай үед хүзүүгээ хааж хамгаалах нь маш чухал гэж үзнэ. Салхи буюу хий нь гадны эмгэг төрүүлэгчийг биед нэвтрүүлж янз бүрийн өвчин үүсгэх гол хүчин зүйл болдог байна.Ялангуяа хүзүүний ар тал салхинд онцгой өртөмтгий байдаг ба ядарч сульдсан, дархлаа муудсан үед эдгээр суваг сүв байнга нээлттэй явж байдаг.
Энэ үед салхи таны биеийн хаа хамааралгүй газар руу нэвтэрч хий халуун эсвэл хий хүйтэн өвчнийг үүсгэдэг.Гадна цаг агаарын Хий(Салхи)-Халуун, Хий(Салхи)-Хүйтэн халдлага нь ханиад хүрэхтэй адил юм! Та “ханиад хүрч” эхлэхэд хүзүү хөшиж, дараа нь толгой өвдөх, жихүүдэс хүрэх/халуурах, ядрах, нойргүйдэх, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илэрч байгааг анзаарсан байх.Хүзүү хөших нь салхины халдлагын анхны шинж тэмдэг юм. Учир нь хүзүүний эргэн тойронд байгаа олон цэгүүд нь салхийг биед оруудаг нээлттэй газар юм.
🪟Та цонхоо онгойлгож унтаад хүзүү чинь хөшиж сэрж байсан уу? 🤔 🚙Эсвэл хүйтэн салхитай өдөр машины цонхоо онгойлгож явснаас болж хүзүү мөр хөшиж байгааг анзаарсан уу?🤔
🚙Мөн халуун өдөр машины агааржуулагч ажиллуулж явснаас хүзүү хөшиж хамар битүүрэх толгой өвдөх, ханиад хүрэх, хатгаа авах ч тохиолдол гарч байсныг анзаарсан байх. 🤔 🌬💨Салхинд цохиулах нь богино хугацаанд биеийг маш хүчтэй хямраадаг байна.Хүзүүний эргэн тойрны нарийхан сувгаар орсон салхи биеийг чинжаал хутга мэт цоолж өвдөлт өгдөг хор хөнөөлтэй.
Тиймээс: 🧣Хүзүү болон мөрөө цаг улирлын болон агааржуулагч сэнсний хүйтэн салхинаас хамгаалж байхыг сануулья.
🧣Хэрэв та хүйтэн цаг агаарт цонхоо онгойлгож унтдаг бол хүзүүгээ сайн хучиж унтаарай. 🧣Гадаа нартай байсан ч ороолтоо авч явж байгаарай.
Categories
ХҮЗҮҮГЭЭ ҮРГЭЛЖ ДУЛААЛЖ БАЙГААРАЙ
