Categories
Чөлөөт

Монголчуудын уламжлалт Нохой тэжээх ёс

Монголчууд эртнээс нохойгоо з.о.д.о.ж цо.х.и.х..ыг хо.р.и.гл.он, х.ор.о.о.ж ус.тг.ахыг “муу ёр” гэж үзэн цээрлэж нохой а.л.с.ан хүнийг “монголоо алдсан хүн” хэмээн жигшин зэвүүцдэг байжээ. “Монгол Ойрдын цааз бичиг”, “Халх журам” зэрэг эртний хууль ца.а.зын бичигт нохой а.ла.х.ы.г хо.ри.г..лосон байдаг. Нохойгоо барс шиг хүчирхэг, арслан мэт сүрлэг, хангарьд шиг хурдан, луу адил догшин байтугай хэмээн бэлэгшээж хөрөнгө малыг хамгаалагч, буяныг түшдэг ивээлт амьтан гэж үзэн өрх гэрийн ам бүлээр тооцдог байжээ.Монголчууд нохойг гөлөгнөөс нь эхлэн шинжин таньж тусгай ёслол үйлдэн тэжээж өсгөдөг байжээ. Тухайлбал, өөрийн сонгосон гөлөгний эзэнд хадаг барьж, эх жингэрт нь шар будаа чанаж өгч цадтал хооллоод гөлгөндөө тэмдэг зүүн орхидог ёс түгээмэл байжээ. Сайн нохойн шинж нь холч бүдүүн дуутай, толгой том, хүзүү цээж хүдэр зузаан, сэрвээ өндөр, сүүл хонхорцог өтгөн, хөл тавхай том, зориг цөс их, хүчирхэг байдаг. Ийм болгоход тэжээн тэнхрүүлсэн байдал голлох боловч бас нохойн өөрийнх олон шинж тэмдэг нөлөөтэй гэж үздэг. Жишээлбэл, дөрвөн нүдтэй, улаан халтар зүсмийн нохой нь нар сар хиртэхэд ээлтэй, шөнө элдэв муу юм ирэхэд үзэж хөл хорьдог. Зүрх цагаан, хар зүсмийн нохой нь зориг хүчтэйн дээр Махгал бурхны хөлөг тул тэжээх дуртай. Тас хар зүстэй улаан нүдтэй нохой зоригтой, хүч чадал ихтэй байдаг. Дөрвөн хөлний тавхайны үзүүр төдий нь цагаан, хар халтар нохой нь ембүү атгасан шинжтэй бөгөөд эзэндээ хишиг буян дууддаг хэмээнэ. Улаан хумстай нохой хишиг буяныг тогтоодог гэж үздэг. Сайн зүснээс гадна муу зүс гэж байдаг. Дөрвөн хөл шийр цагаан, ялангуяа урд хоёр хөлийн цагаан нь лав бол эзэндээ ханцуй шамласан мэт муу бүхнийг дуудна. Эрүү нь цагаан нохойг буян хишиг нь эрүүгээ даган савирсан гэнэ. Сүүлний үзүүр цагаан нохойг чөтгөр далласан х.у.л.г.а.й.ч шинжтэй хэмээнэ. Цагаан шар зүсмийн нохойг малчин айл тэжээхээс цэрвэдэг байсан нь чонын өнгөтэй нохойтой хамт байсан мал чоныг нохой хэмээн андуурч улмаар түүний идэш болдог хэмээн цэрвэдэг байжээ.Анч сайн нохойг шинжих ёс бий. Монголчуудын анч нохой нь хошуу урттай, бие зэгзгэр, хөл бэлхүүс нарийн, борви эгц, тагнайн хээ олон байдаг ажээ. Анч нохойтой болох хүсэлтэй хүн дээрхи биеийн галбирыг анхаарч, тагнайн хээг тоолон 15-аас дээш тагнайн хээтэй гөлгийг сонгон авдаг бөгөөд тагнайн хээ 19 хүрвэл зүйрлэшгүй хурдан нохой болдог ажээ. Тэжээх нохойгоо шинжиж үзсэний дараа нохойгоо өдрийн сайныг сонгон байж гэртээ авчирна. Гөлгөө үүдээрээ оруулж сүү долоолгоод, дараа нь хооллож арслан шинжтэй сүрлэг том нохой болоорой гэж ерөөгөөд чихний уг, сүүлний үзүүр хоёрт шар тос түрхдэг. Нохойдоо учир бэлгэдэлтэй сайхан нэр өгдөг. Ингэхдээ хүч зориг ихтэй араатан жигүүртний нэр, зүс өнгө төрх, зан байдлыг бэлэгшээсэн нэр өгдөг байсан бөгөөд овог угсаа, хүн, гариг эрхсийн нэр өгөхийг цээрлэдэг байжээ. Элдэв галзуу зэрэг өвчин тусахаас сэргийлж хойлог; хурдан гавшгай, хүч чадлыг бэлгэдэн харцага, шонхор, арслан баавгай; галбир төрх, өнгө зүсийг нь харгалзан цагаадай, халтар, бор, паанай гэх зэргээр нэрлэдэг байжээ. Монголчууд нохойдоо түүхий мах өгдөггүй, заавал болгож өгдөг байсан нь ц.у.с.ны. амтанд дасгаж, зэрлэгшиж, золбиншихоос нь сэргийлсэн утгатай юм. Нохойдоо тураг мах зэрэг амтлаг хоол өгөөд байдаггүй ч найр хурим, цагаан сар зэрэг баяр ёслолын үед “нохойн хувь” гэж идээний дээдийг оролцуулан өгдөг нь өрх гэрийн нэгэн гишүүн гэж үздэг уламжлалтай холбоотой. Нохойн идүүрийг “хишгийн хүрээ” гэж үзэн дээгүүр нь харайхыг цээрлэдэг. Нохойтой холбоотой зарим ёс заншил байдаг.Тухайлбал, хүүхэд унасан шүдээ өөх буюу маханд боож “миний муу шүдийг авч сайн шүднээсээ өгөөрэй” хэмээн өгдөг. Энэ нь нохой мэт бат бөх хурц сайхан шүдтэй болохыг бэлгэдсэн хэрэг юм. Нохой хөрвөөвөл олз орохын дохио, хоол идэж байгаад хахвал баяжихын дохио, айлын нохой өөрөө урваж ирвэл өөдлөн дэвжихийн дохио хэмээн ихэд бэлэгшээдэг. Харин айлд урвасан нохойгоо буцааж авдаггүй. Монголчууд нохойгоо үхэхэд нь зөнд нь орхидоггүй бөгөөд газрыг нь тойруулан зурж, цогцсыг нь тэндээс холдуулан толгойг нь баруун зүг хандуулж энгэр газар тавих бөгөөд сүүлийг нь таслан дэрлүүлж, аманд нь шар тос хийгээд “хойд насандаа хүн болж төрөөрэй” гэж ерөөн орхидог заншилтай.Эх сурвалж : Монгол орны лавлах Модел : Бугуйлын эцэг АРСЛАН ЗААНЗурагчин : С. Бадам-Очир

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.