1. Эргэн тойрныхоо, өвс, мод, амьтад, газар орон, тэнгэр, бүхнийг анхааралтай, сайнаар харж сураарай. Номонд ч байдаггүй олон сайхан зүйлийг та, өөртөө нээх бөгөөд та, мөн өөрөө шинэчлэгдэх болно.2. Аль болох газар шороон дээр хөл нүцгэх зогсох. 3. Гол, усны дэргэд мөн зогсох суух нь ядаргааг тайлж, бодол санааг цэвэрлэдэг.4. Ам цангаагүй байсан ч, цэвэр ус ууж бай. Энэ бол хамгийн сайн “анхны” эм бөгөөд савласан чихэрлэг, эсвэл давсархаг рашаан, ундаа бүү ууж бай. Эхнийх нь, элгийг чинь “идчихнэ”, харин нөгөөх нь судаснуудыг бөглөнө 5. Өдөр бүр ширээн дээр чинь, нараар тэтгэгдэж, нар шингэсэн тэжээллэг хүнсний ногоо дүүрэн байх ёстой.
Үүнээс, хүрэн манжин шиг ашигтай ногоо дэлхий дээр байхгүй гэдгийг санаж яв.6. Мах бага ид, бараг идэхгүй байсан ч болно. Бид араатан амьтад биш.7. Хиам, шарсан төмс, жигнэмэг, амттангууд, консерв, дарсан зүйлс бол муу хоол. Махан хүнсээр цатгалдсан араатан залхууран мөлхөж, хөрвөөж байдаг, харин овъёос иддэг морь өдөржин ачлага уналгад ядрахгүй зүтгэж байдаг.8. Ямар ч зүйлийг бага багаар идэж байгаарай.
Бага идэхийн тулд ус уудаг. Би 4-дэхийн оройноос 5 дахийн орой хүртэл долоо хоногт нэг өдөр юм иддэггүй. Мацаг маш сайн зүйл. Мацаг шиг эрүүл мэндийг тэтгэдэг, залуужуулдаг зүйл үгүй. Бие шувуу шиг хөнгөрч, зүрх хөгжин залуу хүнийх шиг болдог. Урт мацаг бүрээр би залуужиж буйгаа мэдэрдэг.9. Нар зөвхөн чиний төлөө мандаж шингэж байдаг.
нар мандахад ажлаа хийж, орой нь тархиа амрааж байх хэрэгтэй. Өдөр 30 минут унтахад цус, толгой нүүрийг сэргээдэг. Юм идсэний дараа унтах нь цус өтгөрүүлж, мөн судсанд муу. 10. Бага суу харин ханатал унт. 11. Аль болох задгай тэнгэр дор удаан байхыг хичээж байгаарай.
Мөн сэрүүн орчинд амьдар. Хөл гараа дулаалж толгойгоо сэрүүн байлга. Халуун дулаан газар бие ялзардаг.12. Ядарч сульдсан биеийг атга хатаасан өвсний хандаар эмчилж байх хэрэгтэй. Өвөлдөө үүнээс сайн эмчилгээ үгүй.13. Өдөр бүр самар ид. Эсвэл нэг халбага самрын тосоор орлуулж болно. Тархинд маш сайн. 14. Хүмүүст сайн хандаж бай. 15. Чамд зориулагдсан зүйл өгөгднө.
Өөрт байхгүй бусдын зүйлд бүү атаарх.16. Мэргэ, зурхай зурлагад тэгтлээ бүү итгэ. Сэтгэл зүрхээ л ариун байлга.17. Сэтгэл санаа сайнгүй байхад явган алхах сайн. Сэтгэл санааны эм бол мацаг, мөргөл, биеийн хүчний ажил байдаг.18. Их хөдөл. Би нэг ч удаа амралтанд амарч үзээгүй. Бүтэн сайн өдөрч амарч хэвтдэггүй.
Миний гар тархи хоёр сэлгэн ажиллаж байдаг. 19. Хэт ашиг битгий хөөцөлд, өөртөө ашигтай байхад болно.20. Хэтрүүлэн битгий ид. Өлсгөлөн араатан, цатгалан хүнээс илүү шаламгай байдаг. Атга хасарваань, аяга дарсаар хооллосон римийн легионерууд, 20 километр гүйн, тулааны талбарт
ирж өдөржин тулалдах чадалтай байдаг байсан бол, римийн язгууртнуудын хэт идэлт, завхайрал, тансаглалаас Рим унасан түүхтэй юм.21. Хоолны өмнө ч, хоолны дараа ч юм бүү уу. 22. Хүүхдээ эмнэлгээр явуулдаг байхгүйн тулд багаас нь газар шороон дээгүүр хөл нүцгэн гүйлгэ, наранд түлэгдэг, зөгий шоргоолжинд хазуулаг, халгайд түлэгдэг, хүйтэн горхинд орог, өргөст бутанд хатгуулаг
энэ бүхэн хүүхдийг эрүүл, өлчир хүчтэй болгож өгдөг.23. Хүнсний ногоог хутгаар хэрчихэд шинж чанараа алдаж байдаг. Би бүхлээр нь чанах юм уу, модон хавтгайгаар дарж жижиглэн бэлтгэж хэрэглэдэг. 24. Дэлгүүрийн цай би хэрэглэдэггүй. Өвс ургамлын хандаар орлуулдаг. Кофе, цай, ундаа пиво зүрхэнд муу.25.
Та ядарсан бол амар. Харин хоолоо нэг төрлийн болго. Нэг өдөр зөвхөн нэг төрөл, дараагийн өдөр өөр нэг төрөл, гэх мэт долоо хоног идэж бай. Мөн өдөрт 2-3 лууван ид. Хүч чинь сэргэнэ.26. Урт насалж залуугаараа байхыг хүсвэл нэг өдрийг алим самраар хооллох өдөр болго. 8 алим, 8 самар бэлдээд 2 цаг тутам нэг нэгээр нь хэрэглэ.27. Жимсний улиралд жимс ахиу хэрэглэ. Оддыг тэнгэрийн нүд гэдэг, харин жимс газрын нүд юм.28.
Өөрийгөө сэтгэл дотроо эрхлүүлж, мөн ганцаар аливааг бодох цаг гаргаж бай, юу сайн, юу мууг зүрх тань хэлж өгдөг. Хэзээ ч бүү уралд. Зүрх тань хайраар дүүрэн байхад айдас үгүй болдог. Үлгэр жишээ харагдахыг бүү хичээ.
29. Хамгийн хүчтэй эм бол эрүүл нойр. Гэхдээ энэ нойрыг ямар нэг ажил хийж, хүч гаргаж худалдан авдаг. Энэ нойр бол ердийн залхуурлын унталт биш эрүүл нойр юм.30. Хүүхдийг хэзээ ч битгий з.о.д, бүү хашгирч загна. Ингэж өсгөвөл хүүхэд “боол” шиг болдог.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.