Categories
Чөлөөт

ЦАХИРЫН ХОЁР ШҮТЭЭНДЭЭ ЗАЛБИРЧ, ЗАЯА ТАВИЛАНГАА ДААТГААРАЙ ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ ЁСЧИЛОН ЗАЛБИРЧ ЧАДВААС САНАСАН АЖИЛ ҮЙЛС СААДГҮЙ БҮТЭХ ЕРӨӨЛТЭЙ –

ЦАХИРЫН ХОЁР ШҮТЭЭН 2015 оны намар байсан газраасаа “хулгайлагдаад” УБ хотын нэгэн айлын хашаа хүртэл зөөгдөж, дараа нь ил болж баригдаад Гандантэгчэнлин хийдийн хашаанд хүмүүсийг хуйлруулсан “занданшсан шарил”-ын тухай санаж байгаа байх. Эдүгээ энэ шарил Архангай аймгийн Цахир сумын нутагт “эргэл мөргөлийн аялал”-ын нэг “ҮЗМЭР” болжээ. Зарим хүмүүс “үхсэн хүнийг шүтэж, мөргөнө гэдэг хий хоосон мухар сүсэг” гэж үздэг. Зориуд зорьж очоод ямар нэгэн зүйл гуйж хүсэж байгааг нь харахад, магадгүй “бөө мөргөлд өвөг дээдсийн сүнс”-тэй харьцдагтай адил хэмээн хүлээж авдаг байх. Энэ газарт ирж таарвал амьд ахуйдаа ламын эрдмийг гойд гаргуун эзэмшиж, эд хөрөнгө, сэтгэлийн шуналаа хаячихсан эгэлгүй шидтэн болж чадсан тэр их төвлөрөл, ухаарал, гэгээрлийг нь үнэлэн “хүндэтгэх” учиртай болов уу. Манай монголчуудын зарим нь юуг шүтэж байгаагаа мэддэггүй юм шиг санагддаг учраас энэ агуулгыг орууллаа. #ӨВГӨН ГЭСЭР ЛАМ … хэмээн алдаршсан Энэтхэгийн 81 шидтэн дүвчингийн нэг, тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц гэдэг хүн бөгөөд Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, “Алтат толгой” хэмээх газарт 1816 онд мэндэлж 1894 онд жанч халжээ. Өндөр биетэй, алаг нүдтэй, ширвээ сахалтай, гонзгой бор царайтай хүн байсан гэдэг. Түүний ер бусын ид шид, увдисын талаар ам дамжсан олон яриа бий. #БАГААСАА ШИДТЭН: Чүлтэмжамц багадаа эцгээс өнчирч эхийн хамт төрсөн нутгаа орхин ээжийнхээ ах дүү нарыг барааджээ. Өсвөр насандаа адуу малтай ноцолдохын хажуугаар Тариатын хүрээнд шавилан суусан гэдэг. Шавилж байхдаа олон удаа багшийгаа гайхашруулжээ.Нэгэн шөнө багш нь “Чүлтэм чи байна уу” гээд гэрэл гаргаад босож очоод хартал, өшиглүүрэндээ дээлээ хийгээд хүн унтаж байгаа юм шиг тавиад, ханын толгойд эрхээ өлгөсөн байсан нь өөрөө шажигнан эргэж байв гэнэ. Багш нь суун тусаж залбираад өөрөө эргэлдэж буй эрихнээс нь адис авч, орондоо ороод нойр нь хүрэхгүй хэвтэж гэнэ. Үүр дөнгөж цайх үед Чүлтэм хүү сэмээрхэн орж ирээд ор руугаа орчихож гэнэ. Өглөө эрт босонгуутаа багш нь “өнөөдрөөс эхлээд чи миний багш, би чамд ном заана гэж юу байхав, надад чи адис тавь” гэжээ. Чүлтэм “яалаа гэж би номын багшдаа адис тавих билээ” гэхэд багш нь “чиний ид шидийг олон удаа үзэж харлаа, чи ч замаа хөө, би ч замаа хөөе” гэжээ. Тэр цагаас хойш Чүлтэм хүүг хотол олноороо хүндэтгэн хүрээлэх болжээ. #ЗАЙРАНТАЙ ХҮЧ ҮЗСЭН НЬ: Дархадын бөө Гэсэр ламтныг “эрдэм чадлаараа үзэлцэе” гэж хэд хэд дуудаж гэнэ. Гэсэр ламтан хоёр шавиа дагуулаад Эгийн даваа руу явжээ. Нэг шавь нь Санжжав аграмба (нөгөө хулгайлагддаг шарил), нөгөө шавь нь Лүнрэг Дандар оточ (Монголын уламжлалт анагаах ухаанд маш алдартай) хоёр байсан гэдэг. Гурвуулаа Эгийн даваанд хүрч очтол цахилгаан цахилж, ширүүн бороо асгаран үер буугаад тэр хавийн уул ус хилэгнэж байв гэнэ. Гэсэр ламтан хоёр шавиараа даруйхан гурилан хүн хийлгээд, хийлгэсэн хүнээ дээш доош нь харуулж элдэвлээд тарни уншаад байж гэнэ. Тэгтэл уулнаас бууж буй үерийн ус тэр гурвын жодгорынх нь хоёр талаар оволзон урсаж байгаад удалгүй намджээ. Гэсэр лам хоёр шавьдаа “энэ лянгийг (гурилаар хийсэн хүн) биеийг нь эвдэлгүй эргүүлж тойруулж байгаарай. Одоо хүмүүс ирээд намайг аваад явна” гэжээ. Удалгүй баахан хүмүүс ирээд “манай зайрангийн бие нь муудаад янз янз болоод байна, та л очиж аргал” гэцгээжээ. Очтол дархад зайран нумраад татчихсан байж гэнэ. Гэсэр ламтан тарни номоо унштал зүгээр болчихож гэнэ. Энэ үед хоёр шавь нь манай багш одоо л очсон байгаа гээд гурилан хүнээ тэгшилж засаад тавьжээ. Гурилан хүний хөлийнх нь улыг ар дагзанд нь хүргэчихсэн учраас дархад бөө тийнхүү татсан байж гэнэ. Дараа өдөр нь дархад зайран Гэсэр ламд бууж өгсөн гэх хууч яриа бий. #ЭЛДЭВ ХУУЧААС…: Далай чойнхор ванг Их Хүрээ явах гэтэл хойт Тэрхийн цагаан гол үерлээд явуулахгүй тарган морь, амбан шар голын усанд живж байж гэнэ. Гэсэр ламтныг дуудаж тарни уншуултал морины олом таталгүй гараад явчихсан гэдэг. Тариатын хүрээний гол Зуу сүмийн мөнгөн цөгц хулгайд алдагдчихжээ. Гэсэр ламтан урьд даваагаар даваад явсан нэг бадарчин авсан юм байна. Даваан дээр нь нохойн дүрстэй лянга хийгээд туу туу гэж хэлээд булчихаарай гэжээ. Тэгтэл нөгөө бадарчин нохойд туугдан хөөгдсөөр цөгцөө барьчихсан буцаад ирсэн аж. Нутагт нь малын боом өвчин гарсанд Гэсэр ламтан “боомтой малын мах аваад ир” гээд авчирсан махыг нь ганцаараа чанаж идээд боом өвчнийг дарсан… гэх мэтээр Гэсэр ламтны шид авъяасын тухай яриа нутгийн ардын дунд их байдаг ажээ.#ХОС ОРШИНОЛ: Зурагт буй хоёр суварга нь Архангай аймгийн Цахир сум, Тарвагатайн нурууны үргэлжлэл Содномдаржаа ууланд хэдхэн жилийн өмнө байгуулагджээ. Суварган дотор Тойн-Эрдэнэ Чүлтэмжамц буюу Өвгөн Гэсэр лам, түүний шавь Цорж-аграмба Санжжав нарын “занданшсан шарил” буй бөгөөд эдгээрийг ХОС ОРШИНОЛ хэмээн нэрлэж, зорьж очих замд буй Тэрх гол дээгүүр гүүр хүртэл байгуулжээ. Гэсэр багш жанч халахын өмнө “Миний цогцос шарилыг Хөх нуурын эхний гурван оньсны дундах сэтэрхий дээр бунхалж нутаглуулаарай. Би тэнд албингийн гүйдлийг хаагаад хэдэн үеэр сууж байя. Тэгвэл энэ нутаг усныханд аюулт өвчин тахал, зовлон гачаал тохиохгүй, идэх уухаар элбэг, амар амгалан аж төрнө” хэмээн айлджээ. #Жич: Энэхүү Өвгөн Гэсэр ламтан, Санжжав аграмба хоёрын шарилыг Гандан хийдийн Д.Чойжамц хамбатан “Итгэлт хамбаас ч илүү шидтэй юм” гээд хэлчихсэн аж. Тэгээд л хүмүүс хуйларсан гэж ойлгосон. Нэг бодлын харь нутгийн уул ус, шүтээнд хамаг мөнгө хөрөнгөө зарж байхаар өөрийн нутагт үлдээсэн нь дээр. Амьд сэрүүн дээр нь Б.Болдсайхан эмчид “Хүний гавъяат эмч” цол тэмдгийг нь өгчихөөч Ерөнхийлөгч өө.ДЭМЖИЖ байвал +1 гэж бичээд шэйрХагалгааны дараа тасгийн хүүхдүүдээ үзчихлээ.Удахгүй Хэнтий, Дорнод аймгаар үзлэгтэй!….#гэнээ Б.Болдсайхан эмч маань өөрөө хими эмчилгээтэй атлаа ингээд л түмний үрсийн төлөө амь хайргүй зүтгэж байна даа!Б.Болдсайхан эмч маань өөрөө хими эмчилгээтэй атлаа ингээд л түмний үрсийн төлөө амь хайргүй зүтгэж байна даа! “Зүрх мартахгүй” төсөл хэрэгжүүлээд хөөрхөг олон улсад нэрээ гаргачина.Ач тусыг нь дуридаад байвал барагдахгүй л хүндээ. “Цагаан адууны зураг дээр дараарай.АЗ АЗ АЗМонгол адууны зүс, шинж заасан үгсийн утга зүй”-гээр докторын зэрэг хамгаалсан хүн. Монгол адууны зүсийг нэрлэхэд ямар нэгэн онцлог зүйлүүд байх уу?-Тэр тухай бүгдийг нь ярина гэвэл их хугацаа шаардагдана. Би ганц хоёр сонирхолтой зүйл Дэлхий дээр байгаа 250 гаруй төрлийн адуунаас Монгол адуу хамгийн олон зүстэй нь. Яагаад ийм байгаа юм бол гээд судлаад үзэхэд аливаа амьтныг амьдралынх нь үндсэн хэвшлээс өөрчлөхөд зүс нь их олон янз болдог байна. Үнэг, чоно, туулай гэх мэт зэрлэг амьтад нэг л зүстэй байдаг.Гэтэл зэрлэг амьтныг гаршуулаад, тэжээж, уналга, ачлага, уралдуулах гэх мэтээр эдлээд ирэхээр генийн өөрчлөлт орж зүс нь олон янз болоод ирдэг.-Монгол адуу бусад орнуудад байгаа адуунаас олон зүстэй байдгийн учир юу юм болоо?-Яах аргагүй Монгол адууны зүс олон байдаг. Олон байдгийн учир нь Монголчууд адууг бүх төрлөөр ашиглаж байна. Гадныхан бол зөвхөн нэг төрлөөр адууг тэжээдэгХүнд ачааны морь гэвэл үргэлж тийм ажил хийнэ. Уралдааны морийг жирийн үед унахгүй зөвхөн уралдуулна. Тийм болохоор морьнууд нь унаган 2-3-хан зүстэй байдаг. Монгол морины хувьд үндсэн зүс нь 40 гаруй байдаг.Тэр зүсээ дотор нь ангилан ялгаад ирэхээр 500-600 болдог. Зөвхөн хээр морийг хар хээр, шар хээр, бор хээр зэргээр ангилан ялгадаг.-Монгол адууны унаган зүс нь ямар байсан бол?-Монгол адуу унаган ганц л зүстэй байсан.Тэр нь хээр зүсмийн морь. Гэтэл тэр нь бор өнгөтэй байдаг. Бор өнгөтэй адууг ямар учраас “хээр” гэж нэрлэдэг билээ гээд судлахаар цаанаа их учиртай байдаг. Монголчууд эртнээс аливаа юманд арга билгийн ухаанаар хандаж ирсэн. Арга билгийн ухаанд юм гэдэг ямагт хоёр талтай байдаг.“Сайн дурын ажил” Эх орон нэрээр ЦЭРГҮҮД болон ОЮУТНУУДЫГ ургац хураалтанд боолчлохыг ЭСЭРГҮҮЦЭЖ байвал +1 гэж бичээд ШЭЙР ХИЙ!!!ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд: Цэргүүдийг ургац хураалтад нууцаар дайчилж болохгүй ХЭҮК-оос гаргасан 21 дахь илтгэлд цэргийн ангид нэгнээ дэглэдэг, бэлгийн дур хүслээ хангадаг гэх мэт олон кейс дурдагдсан байв. Мөн сүүлийн үед анги, заставуудад цэргийг хүчээр ажилд дайчилдаг улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох асуудал шил дараалан гарах болов. Эл асуудал болон бусад сэдвийн хүрээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдтой ярилцлаа.-ХЭҮК-ын хийж буй тайлан судалгаа тэр дундаа цэрэгтэй холбоотой асуудлуудын үр дүнгийн талаар яриагаа эхэлье? -ХЭҮК-оос 2021 онд цэргийн анги байгууллагуудад хяналт шалгалт, судалгаа хийсэн. 2022 онд УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, чөлөөний байдлын талаарх 21 дахь илтгэлд цэргийн албан дахь дүрмийн бус харьцаа болон хугацаат цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нөхцөлийн талаар сүүлийн 10 жилийн байдлаар дүн шинжилгээ хийж илтгэсэн. Дүгнэлтээр цэргийн анги байгууллагуудад хугацаат цэргийн амь нас, эрүүл мэнд хохирох явдал жил бүр гарч, таслан зогсоогдохгүй байна гэсэн үр дүн гарсан. ХЭҮК-оос 2006 онд энэ чиглэлээр хийсэн судалгааг 2022 онтой харьцуулахад нөхцөл байдал сайжирсан. Өөрөөр хэлбэл дүрмийн бус харьцдаг асуудал 13-22 хувиар буурсан хэдий ч бүрэн таслан зогсоогдохгүй байна . Мөн судалгааны ажлын хүрээнд дүрмийн бус харьцааны шинэ хэлбэрүүд ч илэрч байна. -Хугацаат цэргийн алба хаагчийг улс орны бүтээн байгуулалт болон аж ахуйн ажилд оролцуулж болох зохицуулалт үйлчилж байна. Энэ хүрээнд төмөр зам, стратегийн ач холбогдолтой салбарт ажиллаж байх шиг байна. Нөгөө талаараа цэргийн албаны нэг онцлог нь ар тал хангалтын албатай, энэ хүрээнд цэргийн дүрэмд заасан ажил хөдөлмөр эрхэлж болно. Гагцхүү ажил хөдөлмөр эрхлэх явцдаа аюулгүй ажиллагааны журмаа зөрчдөг, мөрддөггүй, хэт болгоомжгүй байдлаас шалтгаалж осол гарч хүний амь нас эрүүл мэнд хохирох, гэмтэх тохиолдол гарч байна.-Саяхан Өмнөговь аймгийн зэвсэгт хүчний 167-р ангийн цэрэг гадуур ажил хийж яваад амь насаа алдсан хэрэг гарсан шүү дээ. Энэ тал дээр?-Хуулиар зөвшөөрсөн ажил хөдөлмөр эрхлэх зохицуулалтыг далимдуулан цэргийн алба хаагчийг нууцаар, зөвшөөрөлгүй ажиллуулах тохиолдол гарч байна. Ямар нэгэн дүрэм журамд заагдаагүй, дээд газраасаа зөвшөөрөл аваагүй хувиараа, хууль бусаар цэргийг ангийн байрлалаас дур мэдэн гаргаж ажил хийлгэснээс энэ харамсалтай хэрэг гарсан байж болзошгүй. Цагдаагийн байгууллага энэ талаар нарийвчилсан шалгалт явуулж байгаа. -УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛД ЦЭРГҮҮДИЙГ НУУЦААР ДАЙЧЛАН АЖИЛУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ- -Цэрэг ажил хийж болох уу? -ХЭҮК энэ асуудалд ямар оролцоотой ажиллаж байна? -Энэ бүхэн хүний эрхийн ноцтой зөрчил гэж ойлгож болно. Хүний амь нас хохирох, эрүүл мэндэд хор хөнөөл учирч буй асуудлын шалтгаан нь хоёр талтай. Нэгдүгээрт аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрдөхгүй байгаагаас,Хоёрдугаарт, зориуд хууль бусаар ажил хөдөлмөр эрхлүүлсэнтэй холбоотой. Тиймээс эрсдэлийг бууруул, хараа хяналтаа сайжруул гэдэг зөвлөмжийг өгч байна. Удахгүй ургац хураалтын ажил эхэлж байна. Энэ ажилд цэргийн алба хаагчийг ажиллуулахдаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээг энгийн иргэдтэй ижил хэмжээгээр олгох, аюулгүй байдлыг нь хангах, нууцаар дур зоргоор ажилд дайчлахаас урьдчилан сэргийлж хяналтаа сайжруулах хэрэгтэй. Энэ чиглэлээр манай байгууллагаас хяналт, шалгалт зохион байгуулна. -ХЭҮК-оос сүүлд гаргасан илтгэл дээр цэргийн албан хаагчтай холбоотой олон кейс бичигдсэн байсан. Жишээ нь бэлгийн дур хүслээ хангадаг гэх мэт. Энэ бүгд үнэн бодитой зүйл үү? -ХЭҮК-ийн илтгэл гэдэг нь тодорхой салбар, бүлгийн эрх, эрх чөлөөний байдалд дүн шинжилгээ хийгээд УИХ-д илтгэж байгаа албан ёсны баримт бичиг юм. Тиймээс илтгэлд дурдсан мэдээлэл үнэн бодитой. Ерөнхийдөө сүүлийн 10 жилд цэргийн анги байгууллагуудад үйлдэгдэж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн материалуудыг түүвэрлэж хийсэн дүн шинжилгээ. Нөгөө талаар хугацаат цэргийн алба хааж байгаа 1000, цэргийн алба хаасан 560 гаруй иргэдийг хамруулж явуулсан социологийн судалгааны дүнд үндэслэсэн. -2021 онд гарсан судалгаанд цэргийн алба хаагч сэтгэл санааны байдлыг мөн судлан гаргасан байдаг байх аа? -Цэргийн албанд алба хааж байгаа цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдал тогтворгүй, түгшүүртэй байгаа нь илэрсэн. Энэ нь дүрмийн бус харьцаа дэглэлтээс шууд хамааралтай гэж үзэж болохгүй. Олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Тухайлбал, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, түүнээс улбаатай цэргийн эргэлт уулзалтыг хязгаарласан гэх мэт. -Сүүлийн үед гарч байгаа цэргийн алба хаагчийн амь нас эрүүл мэнд хохирсон тохиолдол дээр хэрхэн ажиллаж байна.? -Энэ оны зургаадугаар сараас хойш цэргийн амь нас эрүүл мэнд хохирсон долоон кейс бүртгэгдсэн. Үүний гурав нь хүний амь нас хохирсон дөрөв нь гэмтэж бэртсэн тохиолдол гарсан. Үүнд ХЭҮК-оос хуульд заасан хүрээнд хяналт тавиад, холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцоод ажиллаж байна. Дотоод цэргийн штаб, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах байгууллага, төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс тайлбар мэдээлэл авч, нөхцөл байдалд үнэлгээ өгч байна.Хүний амь нас хохирсон тохиолдол бүрт эрх бүхий байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор хяналтаа тавьж байна. Тухайн хэрэг мөрдөн байцаалтын ямар шатанд, аль байгууллагад байгаа, шүүх хэрхэн шийдвэрлэх эсэхийг бид анхааралтай ажиглаж байна. -ХОДООД НЬ ЦООРЧ НАС БАРСАН ЦЭРГИЙН ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТТЭЙ ТАНИЛЦААГҮЙ- -Мөн Дотоодын цэргийн 05-р агийн цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан. Тус асуудалд танайхаас анхаарлаа хандуулж ажиллаж байгаа юу? -Бид хэрэг гарсан даруйд газар дээр нь очиж ажиллаж нөхцөл байдалтай танилцсан. Одоогоор энэ хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар хяналт тавьж байгаа. Дотоодын цэргийн 05 дугаар анги Цагдаагийн ерөнхий газрын харьяанд байдаг учраас тэнд гарсан хэргийг хөндөлгийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзээд Улсын ерөнхий прокуроын газраас харьяалал тогтоож АТГ-т шилжүүлсэн байгаа. Энэ хэрэгт хамааралтай шинжээчийн дүгнэлт гарсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн боловч бид танилцаагүй байна. -Гэмтэж бэртэж байгаа цэргүүдийн ихэнх нь хилийн цэргийн алба хаагч байгаа нь анзаарагдах юм. Хилийн застав, цэргийн ангиудад хүний эрх илүү зөрчигддөг нь юунаас шалтгаалж байна?-Өнгөрсөн онд ХЭҮК-оос Монгол Улсын дөрвөн бүсэд хилийн цэргийн анги байрлалд ойролцоогоор 15000 гаруй км явж ажиллалаа. Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалаад үүрэг гүйцэтгэх нөхцөл байдал ялгаатай байна. Сэтгэл санааны байдал нь ч гэсэн үүнээс шалтгаалаад харилцан адилгүй байхыг үгүйсгэхгүй. Байр сав амьдарч байгаа нөхцөл байдлын хувьд цэргийн алба хаах боломж нөхцөл хангагдсан, 30-аад нэр төрлийн хоол хүнсний хангамжтай байна. Хамгийн гол нэг зүйл нь хугацаат цэргийн алба хаагчдыг тайван цагт ижил нөхцөл байдлаар үүрэг гүйцэтгүүлэх шаардлага үүссэн нь харагдсан.-ХИЛИЙГ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧААР МАНУУЛАХ НЬ ХЭР ЗҮЙТЭЙ ВЭ ГЭДГИЙГ БОДОЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ- -Тодруулбал? -Зэвсэгт хүчинд алба хааж байгаа цэргийн алба хаагч байнгын бэлтгэл сургуулилт болон сургалтын чанартай үүрэг гүйцэтгэдэг. Харин хил дээр алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчид хилийн манаанд галт зэвсэгтэй харьцаад, морь, техник ашиглаад цаг агаарын эрс тэс нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэж байна. Түүнээс гадна хилийн застав, харуулын цэг дээр ар тал аж ахуйн ажилд оролцож байна. Үүнтэй холбоотойгоор бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс хилийн цэргийг хугацаат цэргийн албан хаагчаар мануулах нь хэр зүйтэй вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй байх.-Мал маллаж байхдаа мориноос унасан цэрэг ГССҮТ-д эмчлэгдэж байна. Мөн адуу хариулж байхдаа усанд эндсэн гэх зэрэг хэргүүд гарсан. Энэ асуудалд? -Хэний малыг маллаж байсан бэ гэдэг нь анхаарал хандуулах асуудал. Цэргийн ангийн мал маллаж байсан бол үүнийг цэргийн албан үүрэг гүйцэтгэж байна гэж үзэх үндэстэй. Харин малчин айлд зөвшөөрөлгүй мал маллуулж байсан бол хүний эрхийн ноцтой зөрчил, албадан хөдөлмөрийн шинжтэй асуудал юм. -Цэргийн албанд дүрмийн бус харьцаа гараад байгаа шалтгаан нөхцөлийг хэрхэн дүгнэж байна?-Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа болов уу. Нэгдүгээрт цэргийн албаны зохион байгуулалт сул, хоёрдугаарт олон мянган хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчид дунд сахилга бат ёс зүйн хувьд тааруу офицер, ахлагч нар байна. Гуравдугаарт хүний нөөцийн дутагдалд орсон. Жишээ нь мэргэжлийн сэтгэл зүйчид ховор байгаа асуудал гарсан. Мөн цэрэгт татагдан ирж байгаа залуусын хандлага өөрчлөгдсөн. Түүнчлэн 7 цэрэгт татахдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээг нарийн хийх шаардлагатай байна. Бидний судалгаагаар багагүй цэрэг татагдан очсоны дараа эрүүл мэндийн шалтгаанаар халагддаг. Мөн маш их эмнэлгийн тусламж авдаг нь тогтоогдсон. Тиймээс цэрэг татлагын шинжилгээг нарийвчлан авах шаардлагатай.-СУДАЛГААНД ОРОЛЦСОН АЛБА ХААГЧИД АР ГЭРТЭЭ АСУУДАЛТАЙ ДАРГА НАР ЦЭРГЭЭ ДЭГЛЭДЭГ ХЭМЭЭН ХАРИУЛСАН–Офицер ахлагчийн асуудлыг дээр дурдлаа. Согтуу ажлын байран дээр ирж цэрэг болон доод албан тушаалтнаа дэглэдэг, амь насанд нь хүрдэг асуудлууд гардаг. Энэ юунаас болж байгаа гэж тогтоосон бэ? -Манай судалгаанд оролцсон цэргийн албан хаагчдын ярьж буйгаар ар гэртээ асуудалтай байсан дарга нар ирж дэглэдэг гэж хариулж байна.Энэ олон хүчин нөлөөлдөг байх. Нэн тэргүүнд цэргийн алба хаагчийн нийгэм, эдийн засгийн баталгааг сайн бүрдүүлэх хэрэгтэй.-Ойрын хугацаанд болон алс хэтдээ анхаарах ёстой зүйлс юу байна? -Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх илтгэл хэлэлцсэнтэй холбоотойгоор Улсын их хурлаас 2022 оны долоодугаар сарын 06-ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай 49 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Энэ тогтоолд цэргийн албан дахь дүрмийн бус харьцааг арилгах талаар хэд хэдэн ажил тусгасан. Тухайлбал, цэргийн албанд хүний амь нас , эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх, дүрмийн бус харилцааг илрүүлэх, бүртгэх тогтолцоог бүрдүүлэх, цэргийн албаны хууль тогтоомжийг хүний эрхийн зарчим хэм хэмжээнд нийцүүлэн боловсруулах, алба хаагчдын нийгмийн баталгаа, алба хаах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр туссан. Үүнийг хэрэгжүүлж ажиллахаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, ЦЕГ-ын Дотоодын цэргийн штаб, Дотоод хэргийн их сургуультай хамтарсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.-Ярилцсанд баярлалаа.З.Мэндсайхан: Ургац хураалтад оролцсон оюутнуудын КРЕДИТ ЦАГИЙГ тооцно Энэ жилийн ургац хураалтад 10-15 мянган оюутныг ажиллах хүчнээр бэлтгэхээр болжээ. Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуйхөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын тогтоолын хүрээнд хэрэгцээтэй байгаа хүн, хүчний асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой шийдвэр гарсан. Их, дээд сургуулийн оюутнуудыг энэ жил ургац хураалтад оролцуулах, мөн ургац хураалтад оролцсон хэмжээгээр нь оюутнуудын кредит цагийг тооцох системийг бий болгох чиглэлээр бид Боловсрол, шинжлэх ухааны сайдтай хамтран судалж байна. Энэ жилийн ургац хураалтад 10-15 мянган оюутныг ажиллах хүчнээр бэлтгэхээр шийдвэрлэсэн” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published.