Өнөөдөр шатахууны үнэ дахин нэмэгдэж 2060 болжээ. Иргэд сошиал орчинд бухимдаж яаж амьдрах юэ хэмээн халаглаж банйа. Уичр нь одоо шатахууны үнэ дагаж бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь уламжлал болсон зүйл: Монгол төгрөгний үнэ унаж иргэдийн цалин хаа хаанаа ч хүрэхээ болилоо. Малын буянаараа гайхагддаг монголчууд Нэг кг махыг л 17.000 төгрөгөөр худалдан авч байна. Нээрээ л мөнгөний үнэ унаж захын дэлгүүр орж хоёр гуравхан хэрэглээний зүйл авахад л 20, 30 мянган төгрөг болдог болсон. Ингэж юмны үнэ тэнгэрт хадаж, ажил хийж олсон хэдхэн цаасаараа амиа зогоож байгаа иргэдийн цалин, тэтгэвэрийн доод хэмжээг нэмэх зайлшгүй шаардлагатай байна. Цалингийн доод хэмжээг 600 мянган төгрөг болгох саналыг дэмжиж байвал яг одоо шэйрлээрэй! Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн билээ. Тус тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өчигдрөөс нэмэгдлээ. Ингэснээр нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 56,700 төгрөг болж байна. Харин 2019 онд буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байх үед нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 43,200 төгрөг байсан юм. Д.НАЦАГДОРЖ:Өвдсөн хүмүүсийн шээсэнд лусын хорлолын шинж гардаг -Уламжлалтын эмч нар өвдсөн хүмүүсийн шээс, судас, хэл оношилгоогоор шинжилдэг нарийн онол шүнтэй. Тэр дагуу шинжлэхэд шээсэнд нь лусын хорлолын шинж тэмдэг гардаг.Шээсэн дээр хорлосон лусын хэлбэр дүрс нь хүртэл гардаг. Лусын хорлолын цөөн хувь нь гэнэт үүсдэг, маш архаг явцтай, хүчтэй өвдөлт өгдөг. Амь насанд нь хүрдэг өвчнүүд ч бий. Эсвэл маш олон төрлийн өвчнийг архагшуулдаг.
Уламжлалт анагаах ухаанд лусын адын өвчин гэж бүлэг өвчнүүдийг авч үзсэн байдаг. Энэ бүлэгт лусын адаар хорлогддог 18 төрөл зүйлийн өвчнүүд багтдаг.Арьсны хулгана яр, гөвдрүү, шарх, арьс цайрах, псироз гэх мэт өвчнүүд, цул, сав эрхтэн, арьс мах, яс, харшил, хавдар, шамбарам хүртэл лустай холбоотой. Элэг, бөөр, уушги, зүрхний зарим өвчнүүд цаанаа лустай холбогдсон бол сайн эм тариа хийсэн ч архагшиж, эдгэрэлт муутай байсаар аминд хүрдэг аюултай.
Лус нян, бактери, вирусийг тараадаг. Лус онилсон хүнээ алдахгүйн тухайд тэр хүнийхээ биед хорлолоо үүсгэнэ. Тэр даруйд гүрэм хийвэл амархан зайлна.Харин бие, сэтгэлд нь нөлөөлөөд ус сүү хоёр нийлсэн адил болж архагшвал нэг удаагийн гүрэм заслаар арилахгүйд хүрнэ. Олон удаагийн хүчтэй гүрэм хийж байж хорлолыг гаргах тохиолдол ч байна. Хүний эрхтэн тус бүрийг хамаарч хорлодог лусууд байна.
-Лусын тус хорлол хүнд яаж нөлөөлдөг вэ? -Лусыг харалган гэдэг. Тэр утгаараа уул, ус, байгаль орчныг сүйтгэж, бохирдуулж, зүй бусаар харьсан тохиолдолд ихэд хилэгнэж хорлодог. Лусын ад хорлож арьсны өвчин тэргүүтэй маш олон төрлийн өвчин үүсгэх нөхцлийг буй болгодог. Лусын хорлол хүний аминд шууд хүрэх тохиолдол ч бий.
Хүний мах, цусанд нөлөөлдөг их догшин лус байна. Хүнийг хорлочихоод цусны бүтцэд нь өөрчлөлт ороод эхлэхээр түүнийгээ идэж амьдрах дуртай. Хүний эрүүл махны бүтцийг өөрчилчихөөд тэнд нь шарх сорви үүсгэж, түүнийг нь идэж амьдардаг лусын хорлол, ад байдаг. Лусыг Бурхан шиг авралд барих бус харин лусад хэрэгтэй тусгай балин тахил,
уншлага номыг нь уншаад, эв түнжинтэй байж, лусын хорлол, барцад саад, өвчин зовлонгоос урьдчилан сэргийлж, өөрсдийгөө хамгаалж байх нь тустай. Бид лусыг үгүйсгэлээ гээд үр дүнд хүрэхгүй. Муу үр дагаврыг л амсана. Ямар нэгэн хавдар, архаг хүнд өвчнийг үүсгэгч нөхцлийг бүрдүүлэгч лусын адын талаар мэдлэг дутмаг байна.
-Хүмүүс лус савдагтай яаж буруу харьцдаг вэ? -Хамгийн наад зах нь хог их хаяж байна. Бид хэдий чинээ хог, буртаг бузар үнэр гаргана төдий чинээ лусыг догшруулан хорлогдоно. Бид эрүүл байхыг боддог мөртлөө яагаад өөрсдөө хог хаяад лусыг уурлуулж, өвчин зовлонд нэрвэгдээд байгаагаа анхаарах хэрэгтэй байна.
Зөвхөн нус, цэрээр хооллодог гэг тотгор, ад, лус бий. Хаясан шүлс, нус, цэрэнд байгаа хувь хүний ДНК мэдээллээр дамжин тэр хүнийг хорлодог. Дээр үед энэ талаар мэдлэгтэй байсан учраас хүмүүс цэр гаргалаа гэхэд цаасанд, даавуунд авдаг, эсвэл заавал булж, нуудаг байсан.
Өнөөдөр тэр соёл үгүй болсон. “Яадаг юм” гээд тоохгүй яваад байна. Тоохгүй яваад байвал хорлуулна л гэсэн үг. Бас догшин газрын хад чулуу, уул, усыг нь хөндөх аюултай. Байгалийн ургамлыг ид сайхан цэцэглэж байх үед нь лусууд түүнд тачааж оршдог. Гэтэл тэр үед нь тасдаж утсгачихаар маш их догширч, хорлолоо илгээдэг. Лусын хорлолд өртсөн хүн өвдөж зовон, амь нас, эрүүл мэнд, ажил амьдралаараа хохироод явдаг. Лус байдгийг үгүйсгэчихсэн хүмүүс лусад хорлогдчихлоо гэж санах ч үгүй. Мөн ус бохирдуулах, гол горхины голдрилыг өөрчлөхөд хүртэл лус дургүй. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ аливаа байгалийн усанд орвол түүнээс шалтгаалсан маш аюултай архаг өвчин, хавдар үүсч, үхэж үрэгдэхийг мэдэх хэрэгтэй.
Түүнээс өөрөө ч болгоомжилж, үр хүүхэддээ хэлж үлдээх нь тустай. Шуналаасаа болж алт, эрдэнэсийг ухаж, байгалийн унаган төрхийг нь өөрчилж лусыг догшруулдаг болжээ.Ер нь алт эрдэнэс, байгалийн баялгийг хувиараа буюу хэдхэн хүн идэж ашиглана гэдэг онцгүй л зүйл юм. Алт эрдэнэс чинь нийт хүмүүсийн буян, амны хишигт бий болдог эд агуурс. Лус савдгийг догшруулаад байвал эргээд бид ган гачиг, зуд, бороо ус, мөндөр гээд байгалийн аюулт үзэгдэл, үхэл хагацал зэрэг гай гамшгуудыг эдлэнэ.Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх, Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдорж
Categories
ЦАЛИН, ТЭТГЭВЭРЭЭ НЭМүүлэхийг Дэмжиж байгаа хүн бүр яг одоо Шейр!
