Categories
Чөлөөт

Ш.ГАНТУЛГА: Ц.ЭЛБЭГДОРЖ МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯАГ ХЯТАДЫН АТГАНД ОРУУЛСАН!

Шүүх хурал нь болохоос өмнө Ц.Элбэгдоржийн гар хөл болсон этгээдүүд эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлт, олны бухимдал дургүйцлийг ашиглаж, нийгмийг үймүүлэхээр оролдож байна. Гэвч Монгол улс Хятадын өмнөөс юу ч дуугарч, юу ч хийж чадахгүй болсон нь үнэндээ Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн зүйл юм. Энэ этгээд Монгол улсын хөршүүдтэйгээ харилцах харилцааг зөвхөн Хятадаас хамааралтай болгох ажлыг санаачилжээ.Тэрээр 2016 онд Хятад, Оросын ерөнхийлөгчтэй уулзах үеэр гурван улсын хооронд “гурван талт хамтын ажиллагааны механизм” байгуулах нэрээр Монголын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг заавал Хятадын оролцоотой шййддэг болгох тохиролцоог Ши Жинпинтэй хамтран хийж, Путинд тулган зөвшөөрүүлжээ. Тухайн үед нь Тоймч Ш.Гантулга ингэж анхааруулсан байдаг юм. Одоо монголчууд Элбэгдоржийн гайгаар хятадуудыг даврааж, ийм өрөвдөлтэй байдалд ороод байнаТ.Дэлгэрмөрөн: Адагт нь сүүлчийн үгээ хэлье үүрд энэ муухай амьдралаас охиноо холдуулж нүд далд жаргаж явах минь Дуучин Т.Дэлгэрмөрөн:Эр алдаж эрэг нурдаг хорвоо хойно доо , айхтар хүмүүсийн арга залийг мэдрэхгүй өгөөшинд унах нь амархан болсон цаг үе ирж. Аав охин хоёртой алдрай үрсийг нь уулзуулж элгийг нь дэвтээж явсансан бол яалаа гэж ийм байдалд ортлоо эрхээ эдлэж чадахгүй амьтан хүний элэг доог болох вэ дээ бид. Нас биенд хүрээгүй балчир охиныхоо дүүгээ санах сэтгэлийг нулимстай нь харж сонсох , эцэг хүнд амар байдаггүй. Энэ бол дэндүү муухай хүний үнэргүй хү.чирхийлэл.Учраа мэдэхгүй хоёр нялх маань ч аав эгчийгээ санан бэтгэрч байгаа нь ойлгомжтой.Энэ бол хүүхдүүдийн эрхийг зөрчиж байгаа харгислал юм аа.Ингэж бичлээ гээд хүмүүс ямар мэдэх биш хэлэх үг алга даа. Арга ядаж хууль сахиулагчид , хүүхэд хөгжлийн газарт хэдэнтэй хандсан ч тэднийг юманд чинээ тоодоггүй хүний эрх , хүүхдүүдийн эрхийг зөрчигчдийн эсрэг энэ өдрийг хүртэл тэмцлээ одоо хангалттай. Ам хэлээ ололцож амьдрал ахуйгаа цэгцэлчих санаатай аятайхан хувцаслаад зүрхээ чангалаад очсон эр хүн би эвийг хичээж зөндөө учирлаж хаалгаа тогшисон ч хөөрхөн үрийнхээ аавыгаа таньж байгаа шулганах дуу хоолойг сонсож баярлахдаа сэтгэл догдолж , эцэстээ айл хөршийн амар тайвныг алдагдуулж , хууль сахиулах албаныханд төвөг удчихлаа.Уучлаарай намайг дахин ийм байдлыг хийхгүй хичээж амьдрах болно оо. Уран бүтээлч би дуулж хуурдсан ашиг орлогынхоо 20-30% ийг энэ мөнгөний гахайнд 3н жил цуглуулан хийхдээ огтхон ч ойртоогүй юм.Охин , түүний ээж бид гурвын хийдэг байсан хобби гэхүү дээ.Хорио цээрийн хүнд үед сайн дурын уран сайханч урлагийн бид чинь ямар ч орлоггүй болж өнөөх цуглуулсан мөнгөө ашиглах санаатай авах гэтэл доод тал нь онгорхой хоосон болсон байлаа.Үр минь бүгдийг нь мэднэ шүү дээ.Үүнээс л эхэлсэн дээ.Цуглуулсан мөнгөндөө биш ээ зүгээр л тийм өөдгүй хайргүй сэтгэлд нь гутарч байна.Арга ядсан хүний үйлдлийг бичлэг хийдэг шигээ , хүн гүтгэж байна гэж бичиж чадах болов уу! Хул.гайлсан а.лтаа хайлуулж зарчихаад надад баригдахдаа уучлал гуйж явсан нөхөр хуулийн өмнө очоод намайгаа , сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн намайг гүтгэж байна гэж хэлж байсныг нь бодохоор арьс арзайдаг шүү гхгхгх. Авсан эзэн нь ойлгомжтой болохоор асууж лавлаж л таарна , яаж авсан юм бэ? гэхээр бүгдийг чинь унтсан хойно хөмсөг зулгаагчаар түүж авсан гэдэг юм гхгхгх.Хангалттай биш гэж үү өмнө нь хийсэн төсөөлөхөд бэрх үйлдлүүд.Бид түүнийг юугаар ч дутааж яваагүй шүү дээ.Бүр арга ядаад өрөнд орсон амьдралыг нь орон байраа барьцаалж төлж барагдуулсан хайр хүндлэл хангалтгүй гэж үү.Үнэхээр гомдож байна.Миний хүн а.лдаг гэж юу байхав дээ ү.хсэн нохойн оцгор , аргаа барсандаа л айж ичихдээ багтарч байгаа нь тэр.Айхтар шүү үнэхээр айхтар , яаж ийм гэнэн гэмээр насандаа тийм хэцүү санаа сууж , тэгээд болоогүй шүү өөрлүү нь залгасан хувийн дугаарыг минь олонд дэлгэж 88101399 дугаар дээрээс бичлэг хийж хүүхдүүдийнхээ эцгийг тонгорч чадав аа гхгхгх. Ямар их хүн залгаж ха.рааж зү.хэж байна гээч.Зүрх зогсох нь холгүй даралт ихсэж 103-ын эмч , Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч сувилагчдын ачаар эм тариа , аппаратанд орж нэг юм тайвширч өндийв.Тэгсэн ч хуулиар сахин хамгаалах үүргээ биелүүлж хариуцлагаа үүрч гарсаан.Тухайн үед болдогсон бол сэрэхгүйгээр тэр чигтээ унтчихаасай гэж ямар их хүсэв ээ.Үнэн юм үнэнгээрээ сайхан болохоор үнэ цэнэтэй амьдралд шударга байснаараа хүн а.лдахгүй ээ.Би улам бүр үр хүүхдийнхээ эрхийг хамгаалж тэмцэнэ , эрхээ эдлэж чадахгүй амьдарч яваа эрчүүдийнхээ өмнөөс дуугарна. Харин айл бүрийн хаалганы цаана байдаг зовлон жаргалын тухай оршин суудаг хаяг бүрээс нь очиж сурвалжлага хийдэггүй л юм бол орцны бичлэг дэлгэрүүлж тараан хүний зовлонгоор бахаа хангаж байгаа Монгол улсын нийгэм дэх хамгийн бохир заваан мэдээлэл түгээгч Zarig.mn болон бусад сайтууддаа баярлалаа.Та нар намайг үнэхээр хү.чирхийлэгч болгож чадлаа.Одоо цаг хугацаа харуулна хэн нь хэн болохыг. Адагт нь сүүлчийн үгээ хэлье.Алаг үрс минь аав эгчийгээ нэхэж дуудвал аваад ирээрэй , бид хоёрын үүд хаалга төрж өссөн орон гэр , эд хөрөнгө нь үргэлж нээлттэй шүү миний хүүхдүүдэд гэж хэлээд үүрд энэ муухай амьдралаас охиноо холдуулж нүд далд жаргаж явах минь. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.