*Хохирол нь 40 их наядаар тооцогдож буй “Нүүрсний хулгай” нь aдгийн новшнуудын эх орноо тонон дээрэмдсэн гутамшигт үйлдэл мѳн. Энд ганц нэгээр нь нэрлээд шийдэгдэх асуудал биш. Олон жилийн туршид бүлэг болж амташсан новшийн хулгайчдын бузар үйлдэл мѳн. Энд: -Мэдээлэлд ойр улстѳрчид -ЭТТ дээр удирдах болон шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүд -Нүүрсийг тээвэрлэх ажлыг зохион байгуулагчид -Хилээр гарах баримт бүрдүүлж хянах үүрэгтэй гаалийнхан -Хилээр гарч буй ширхэг чулууг ч шалгах үүрэгтэй хилийн цэргийнхэн -Хууль зѳрчсѳн эсэхийг хянаж байх үүрэгтэй цагдаагийнхан -Эх орны үндэсний аюулгүй байдлыг хамгаалж байх үүрэгтэй тагнуулынхан -Иргэдийн мэдээллийн мѳрѳѳр авилга авч эх орноо хохироосон үйлдлийг шалгах үүрэгтэй АТГ-ын хан Энэ бүхнээс оролцсон маш том бүлэглэл энд ажилласан нь тодорхой. Улстѳрийн дээд албан тушаалтнууд оролцож байж үйлдэгдэнэ. Магадгүй зарим улстѳрийн намууд энэ зохион байгуулалтад оролцож сонгуулийн зардал болон намын санхүүжилтэд ашигласан байх магадлалтай гэж би лав хардаж байгаа*Монгол Улсын Ерѳнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
“Хѳгжлийн Банк” болон “Нүүрсний хулгай”-н талаар “Шүгэл үлээсэн”. Энэ бол маш их эр зориг байлаа. Ингэснээрээ тэр намынхан дотроо ч, улстѳр бизнесийн бүлэглэлийн хэмжээнд ч маш олон дайсантай болсон. Энэ бүхнийг шийдэхээр зориглосноор маш их бэрхшээлүүдтэй тулж буй. Түүний дайснуудын хувьд “энэ ЗГ-ыг огцруулж”, шинэ ЗГ-т ѳѳрсдийн хүнээ оруулж байж ѳѳрсдийгѳѳ хамгаалж, хэргийг замхруулж үгүйсгэнэ. Новшнуудын хувьд “орших уу? эс орших уу?” гэдэг сонголтын ѳмнѳ ирээд байгаа болохоор “үхэхдээ ч үхэр буугаа тавих” -aaр зэхэж буй. Л.Оюун-Эрдэнийн ЗГ, энэ асуудлыг эсэргүүцэж жагссан олон нийтийн дэмжлэгт найдаж буй нь бодит үнэн.
Тэдний хувьд ялж шударга ёсыг тогтоож чадах уу? ялагдаад улстѳрийн хувьд хэн ч биш болж үлдэх уу? гэдэг сонголтын ѳмнѳ зогсож буй *Улстѳрчид нь хэт баяжиж, ард олон хэт ядуурч, туйлдаж байгаа энэ үед тэвчээр нь барагдсан олон нийт жагсаалаа эхлүүлээд бараг 20 шахам хоног үргэлжлэв. Жагсаалын эхлэл үнэхээр эрүүл байлаа. Залуус бие биенээ дэмжиж, тайван байхыг хичээж, соёлтой байж чадсан. Тэд зѳв шаардлага тавьсан: -Нүүрсний хулгайчдаа нэрлэ! -Тэдэнд хариуцлага тооц! Эхлээд чиглүүлэгч байгаагүй ч аажимдаа удирдагчид гарч ирсэн. Би энэ залуусаар бахархаж, тэдэнд талархаж байгаа. Олон хүмүүс дэмжиж байгаа ч
талбай дээр ирж жагсаагүй нь болгоомжилж, байдлыг ажиглаж байсных байх. Ѳмнѳ нь ийм жагсаалууд хэн нэгний захиалга болон оролцоотойгоор эмх цэгцгүй байдал үүсгэн, үнэ цэнээ алдан ялагдал хүлээж байсан гашуун туршлага бий. Улстѳрчид хожиж олон нийт хохирч үлддэг байсаан. ЗГ: -Хуулийн заалтандаа ѳѳрчлѳлт оруулж, хулгайчдын хүлээх хариуцлагыг чангатгав -Ямартай ч 17 хулгайчдыг нэрлэж, тэд харин
ѳѳрсдийгѳѳ ѳмѳѳрч эхэлсэн Бухимдсан жагсагчид асуудлуудыг ѳѳр тийш нь хандуулж аажимдаа эмх замбараагүй байдал руу чиглэж байв. Мэдээж энэ үеэс “нүүрсний хулгайч”-дын хатгаас идэвхижсэн болов уу хэмээн би хардаж байна. ЗГ-ыг улам муухайгаар харагдуулж, тэднийг огцруулах нь тэдний туйлын зорилго. Уулзалт хэлэлцүүлэг зохиоход, хууль боловсруулж баталдаг хүмүүсийн ѳмнѳѳс сэтгэлийн хѳѳрлѳѳр орилж хашгичсан хүмүүс хэзээд ялагдана. Бүх зүйл хуульд захирагддаг, хүүлийн хүрээнд шийдэгддэг болохоор. Улстѳрчдийн хѳзѳр энд буй. *НАДАД САНАЛ БАЙНА 1.
Ч.Ганжавхлангийн санал болгож байгаагаар, жагсагчдын эхний зорилго биелсэн болохоор эхний үр дүнгээ дүгнэж дараагийн шат руу шилжих хэрэгтэй байна. Эхний жагсагчид маш сайн байж үүргээ биелүүлсэн болохоор бид тэдэнд талархах ёстой 2. Одоо хуульчид, судлаачид, эдийн засагчид багт нэгдэн орж, бодит судалгаан дээр тулгуурлан шийдэл, гаргалгааг гаргах хэрэгтэй байна. Ийм баг улс тѳрчид болон ЗГ-т асуудлаа зѳв тавьж тэднийг шахах боломжтой 3. Олон нийт тайван байдлаар жагсаалаа үргэлжлүүлж, асуудлыг зѳв дарааллаар тавьж, тэвчээртэйгээр шийдвэрлүүлж үр дүнд хүрэх ёстой. Энэ жагсаал олон хоног, сар үргэлжилнэ.
Тэвчээртэй тэмцэх хэрэгтэй болжээ 4. Жагсагчид сонор сэрэмжтэй байж “нүүрсний хулгайч”-дын санхүүжилт, захиалгат үйлдэл, халдлагыг илрүүлж тэдэнд авталгүйгээр олон нийтээрээ тэмцэх хэрэгтэй байна. 5. Одоо бид сэтгэлийн хѳѳрлѳѳр асуудалд хандмааргүй байна л даа. Ѳѳрийнхѳѳ болон үр хүүхдүүдийнхээ ирээдүйн тѳлѳѳ залуус нэгдэж, манлайлж, ѳѳрсдийн оролцоогоо нэмэгдүүлэн зохион байгуулалтад орох цаг нь болжээ Энэ бол миний л ажиглалт, санал. Авах гээхийн ухаанаар хандана буй за. Монголчууд
бид түүхэн боломжийн ѳмнѳ ирээд байгааг мэдрээд байна. Бидэнд ухрах газар үгүй. Гагцхүү хуулийн хүрээнд асуудлыг тавьж, тайван байдлаар шийдэлд хүрэх ёстой. Хулгайч нарт бидний эх оронд гишгэх газар үгүй. Эх сурвалж Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгай”-н талаар “шүгэл үлээсэн” нь маш их эр зориг байлаа
