Амьтны гаралтай өөх тосыг хүмүүс таргалалт, зүрх судасны өвчин зэрэгтэй холбон ойлгож, аль болох татгалзахыг уриалдаг байсан билээ. Тэгвэл сүүлийн 50 гаруй жилийн турш зүрх судасны өвчлөл үүсгэгч гол хүчин зүйл хэмээн үздэг байсан амьтны гаралтай өөх тос нь харин ч хүний биед хэрэгтэй зүйл болохыг олон судалгаагаар нотолсон аж. 1961 онд Америкийн мэс засалч Энсел Кис (Ancel Keys) өөхийг зүрх судасны өвчлөл болон цус харвалт үүсэх шалтгаан болдог гэсэн судалгаа гаргасан байдаг. Үүнээс болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөх тос, холестерин гэх мэт зүйлсийг өнөөг хүртэл муулсаар ирсэн билээ. Мөн “холестеролгүй” хүнсний бүтээгдэхүүний зах зээл бий болж хүмүүс ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэх болсон. Энэ бүхэн нь хүний биед сайн бус харин ч сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Маргарин хийхэд хэрэглэдэг байсан үнээний сүүг үл мэдэгдэх химийн бодисоор орлуулсан. Мөн хүүхдүүдийн идэх дуртай эрдэнэ шиш, амуу будаатай өглөөний хоол нь тэр чигтээ нүүрс ус бөгөөд хэтрүүлэн хэрэглэх юм бол цусан дахь сахарын хэмжээ огцом өсдөг юм.
2014 оны “Time” сэтгүүлийн нүүрэн дээр “Эрдэмтэд өөх тосыг муу гэж үздэг байсан. Тэдний буруу байжээ” гэсэн тайлбартай зураг тавьж байв. Сэтгүүлийн доторх нийтлэлд тослог багатай, нүүрс ус ихээр агуулдаг бүтээгдэхүүн цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэн цадах мэдрэмжийн оронд өлсөх мэдрэмж өгдөг, түүнээс болоод хүн илүү идэж жин нэмдэг тухай бичжээ. Өөх тосны ашиг: Амьтны гаралтай өөх тос нь төрөл бүрийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон маханд агуулагддаг. Хэдийгээр өөх тос нь илчлэг ихтэй ч хүн өдөрт авах ёстой илчлэгийнхээ 30 хувийг түүгээр бүрдүүлэх ёстой аж. Тослогтой сүүг дэглэмээсээ хасаад оронд нь ямар ч тослоггүй
сүү хэрэглэхийг илүүд үздэг хүмүүс олон бий. Үнэндээ сүүний тослог нь нийт 140 гаруй төрлийн хүчил өөртөө агуулсан байдгаас гадна фосфатидын лецитинаар баялаг. Тус бодис судасны бөглөрлөөс сэргийлж, өөх тосны солилцоог зохих ёсоор хангаж, элгэнд хуримтлагдахаас сэргийлдэг. Бүх төрлийн өөх тос нь бие махбодийн хэвийн ажиллагаанд тодорхой хэмжээгээр шаардлагатай байдаг. Жишээлбэл, цөсний хүүдий нь өөх тосыг тусгайлан боловсруулдаг. Хэрвээ цөсний хүүдийнд боловсруулах зүйл байхгүй
бол чулуужилт үүснэ. Малын өөх нь хүнд бүрэн цадсан мэдрэмжийг өгдөг учраас хүн удаан хугацаанд ахиж юм идэх сонирхол төрдөггүй. Мөн өөх нь тархины үйл ажиллагаа, бие махбодийн хэвийн байдалд шаардлагатай каротин, лецитин, А, Е, Д зэрэг амин дэмүүдийг агуулдаг юм. Монгол хүн амнези-ой санамжаа алдах, деменци-тэнэгрэл, зөнөх нь бага байдаг нь амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэдэгтэй холбоотой юм.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
АЛАГЛАСАН ӨВЧҮҮ, ГОДОН СҮҮЛ, СҮҮЛНИЙ ӨӨХ ТАНЫ БИЕД ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?
