Categories
Чөлөөт

Өөрийн амиа үл хайрлан дүрэлзэн асах галын голомтруу орж 5 настай охиныг аварсан энэ залууг алдаршуулая…

УНШААРАЙ Энэ залууг Элбэгсэвжид гэдэг тэрээр бидний дунд чимээгүйхэн алхаж яваа Монголын маань олон олон хүн чанараа гээгээгүй баатарлаг залуусын үлгэр дуурайл бас нэгэн төлөөлөл юм. Энэ сарын 3ны шөнө тэрээр 100 айл төвийн хажуугаар өнгөрч явсан ба хувийн эзэмшлийн байшин шатаж байгааг анзаарсан байна.Түүнийг очход гал унтраах онцгой бүрэлдэхүүн дуудлагыг авсан хэдий ч ирж амжаагүй байсан тул байшинд хүүхэд байгааг мэдээд галын голомтруу орж 5 настай Бат-Ундрам охиныг аварч чаджээ.Галыг бүрэн авалзаж аюулын хэмжээнд хүрхээс өмнө онцгой байдлын бүрэлдэхүүн түргэн шуурхай ирж галын голомтыг унтрааж чадсан байна.Охин бэртэж гэмтээгүй ба эцэг эхийнхээ гарт эсэн мэнд хүрсэн аж.Энэ зоригт үйлдэл баатарлаг сэтгэлд нь охины ар гэр төрөл төрөгсөд гүнээ талархаж залууд баярласан сэтгэлээ илэрхийлжээ. Орчин үеийн залуусд маань төдийлөн харагдахгүй байгаа зан чанар болвуу гэж би хувьдаа бодлоо.Яг энэ залуу шиг бусдын амь нас сайхан амьдралын төлөө өөрийгөө ч хайрлалгүй зориглож чадах хариу нэхдэггүй жудагт Монгол залуус маань улам олон байг ээ.

Leave a Reply

Your email address will not be published.