Categories
Чөлөөт

Хүний их эмч Б.Санчир: Аспирин 100, 81 цус өтгөрөлөлтөөс сэргийлэхгүй

Хүний их эмч Б.Санчир -К:о:в:ид:ын дараа цус өтгөрч, цус харвалт 4-5 дахин ихэссэн -Цус өтгөрөлтийн үед илрэх шинж тэмдгүүд их энгийн. Тухайлбал, зүрх дэлсэх, даралт ихсэх, шилэн хүзүү хөших, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ -Зүүгээр хатгуулаад цус өтгөрсөн байна гэж дүгнэх буруу. Өтгөрөлт юунаас үүссэнийг шинжлүүлэх нь зөв -Озон зэрэг мөнгө үрсэн эмчилгээ цус өтгөрөлтийг эмчлэхгүй. Харин ч хүний биед сөрөг нөлөө ихтэй -Цус өтгөрөлтөөс сэргийлэх 3 аргыг зөвлөе. Нэгд, өөрт тохирсон шингэн сайн уу. Хоёрт… -Залуусын дунд цус өтгөрөлт өндөр байгаа нь архины хэрэглээтэй холбоотой -Аспирин 100, 81 цус өтгөрөлөлтөөс сэргийлэхгүй. Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад яг л жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагдаж байдаг ажээ. Отгонтэнгэр уулыг анх 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байхаар зарлигдаж иржээ. Тахилга нь 1930-аад оны үед зогссон бөгөөд 1995 оноос буцаан сэргээжээ. Газар зүйн судалгаанаас үзвэл Отгонтэнгэр уулыг Дундад Азийн хамгийн отгон галт уул гэж үздэг. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуурууд нь найман бэлгэдэл ажээ. Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий. Түүнийг мэлхий хад гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог гэсэн домог буй. Отгонтэнгэр хайрханы баруун урд байх Бадархундага уулын орчимд хадан халивтай, хадан тогооноос шавхаад шавхаад дундардаггүй, дүүрээд бас хальдаггүй “Мөнхийн ус” хэмээх рашаан мэлтэлзэнэ. Энэ уснаас уухад ходоодны хүчил нь ихэдсэн хүн илааршина. Мөн “мэндэр” гэж нэрлэдэг улаан чулууг шавар болгон нухаад түлэнхийд түрхэхэд төдөлгүй эдгэрдэг. Отгонтэнгэр хайрхан түүний ойролцоох уулсыг оролцуулан 955 хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг 1992 онд төрийн хамгаалалттай дархан цаазат газар болгожээ. Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ. Очирвааний оргилд ил байдаг уулсууд бүгдэд нь хормой, энгэргүй бүрхэж таван зүйлийн өнгө үнэр сүлэлдсэн арц ургадаг. Тэр дундаа хонин арц нь бүүр ч үнэр тансаг ажгуу. Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг эрс цээрлэнэ. Арцыг авахдаа ном ёсоор нь Очирвааний зүрхэн тарни хэлж хормой дэвсэн сөхөрч суугаад алга хавсран мөргөн гуйж авдаг уламжлалтай. Вансэмбэрүү хэмээх гайхамшигт ихэр цэцэг царам асга бараадан найман сарын дундуур дэлгэрэн ургана. Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ 20, 30-аараа үзэгдэнэ гэж ярьдаг.Отгонтэнгэр хайрханы тахилгын дараа #харсан хүн бүрийг ивээх болтугай

Leave a Reply

Your email address will not be published.