Categories
Чөлөөт

ХҮҮХДЭЭ ТӨРСӨН ЖИЛЭЭР НЬ ШИНЖИХУЙ….

❤️ 🐁 ХУЛГАНА жилд төрсөн: Сайн тал: Голдуу царайлаг, зорьсондоо хүрэх эрмэлзэлтэй, шаргуу хөдөлмөрч, хичээнгүй, илэн далангүй байна. Саар тал: Амархан уурладаг, өөртөө хяналт муу тавьдаг. Юманд сандруу, хов живэнд өртөмтгий, биеэ тоох хандлагатай. Ерөнхий төлөв: Мөнгө хураамтгай боловч дотно хүндээ харамгүй зардаг. Амьдралаа ая тухтай эхлэх авч нас ахих үед олсон зүйлээсээ нэлээдийг алдах болно. Харин амьдралын сүүл үедээ нэлээд тохьтой амьдарна. 🐄 ҮХЭР жилд төрсөн: Сайн тал: Тэвчээртэй, үг дуу цөөнтэй хүний итгэлийг хүлээж чаддаг, гоо сайхан бие бялдартай. Саар тал: Ааштай боловч санасан бодсондоо заавал хүрдэг. Ерөнхий төлөв: Маргалдах дургүй, сүсэг бишрэлтэй цочир уурладаг. Энэ үед өөрийгөө болгоомжлох хэрэгтэй. 🐅 БАР жилд төрсөн: Сайн тал: Ой сайтай, ам хурдтай, шударга Саар тал: Сул яриатай, үе үе цухалдуу ууртай, нас, албан тушаал илүү хүмүүстэй ам зөрөх хандлагатай. Ерөнхий төлөв: Хүндэтгэсэн хүнээ ямагт эрхэмлэж явдаг зарим үед шийдвэрлэх асуудлыг цаг алдтал хойш тавьдаг. Амьдралын эхэнд ба сүүл үед аятай сайхан байна. Харин дунд үедээ бэрхшээлтэй таарна. 🐇 ТУУЛАЙ жилд төрсөн:Сайн тал: Авъяаслаг, муу санаагүй, биеэ сайн барьдаг. Юмыг мэдрэхдээ сайн. Саар тал: Хов ярих дуртай, үе үе гутрангуй байдалд ордог. Ерөнхий төлөв: Аж байдал нь санаснаар бүтдэг. Ажил хэргийн сайн шинж чанартай, хөдөлмөрт махруу. 🐉 ЛУУ жилд төрсөн: Сайн тал: Эрүүл мэндээр сайн, хөдөлгөөнтэй. Ажилсаг. Саар тал: Зөрүүд догшин ууртай. Ерөнхий төлөв: Зоримог, дураараа шийдэмгий, ул үндэстэй санаа гаргадаг. Мөнгө зээлдэх дургүй, уян, эрт гэрлэдэг эсвэл огт үгүй. 🐍 МОГОЙ жилд төрсөн: Сайн тал: Ухаалаг, цөхрөлтгүй оролдлоготой. Санасандаа хүрдэг, үг цөөнтэй эхэлснээ дуусгаж байж салдаг. Саар тал: Харамч, нэрэлхүү, ихэрсэг зантай. Ерөнхий төлөв: Урайлгахан, голдуу царайлаг тул гэр бүлийн талаар тогтвор муутай. Харин амьдралын гурав дахь үедээ нэн хянамгай байхгүй бол юунд ч хүрч болно. 🐎 МОРЬ жилд төрсөн: Сайн тал: Баяр баясгалантай, яриа хөөрөөтэй, хүнд тусархаг, урлагт дуртай. Саар тал: Түргэн зан ааштай, хүний зөвлөгөөг тэр болгон тусган авдаггүй. Ерөнхий төлөв: Юм нь санаснаар бүтдэг. Өөртөө итгэдэг, өөрийн үнэ цэнийг мэддэг. Зугаа цэнгэлд олуулаа байх дуртай, эрх дураараа. 🐑 ХОНЬ жилд төрсөн: Сайн тал: Урлагийн нарийн авъяастай, ажилдаа дуртай. Саар тал: Ичимтгий, арчаагүй, гутрангуй, шийдмэг бус. Ерөнхий төлөв: Тохь тухтай байдалд дуртай, амны хишигтэй. Өөрийн үзлийг хатуу баримталдаг. Зөөлөн, шил ж сонгохдоо сайн. 🙉 БИЧ жилд төрсөн: Сайн тал: Хамгийн итгэлтэй, ой сайтай. Саар тал: Ам хурдтай Ерөнхий төлөв: Төвөгтэй асуудлыг хялбархан шийддэг, ямарч салбарт амжилт олж чаддаг. Хүний санасан бодсоныг өөрчлөх чадвартай. Нас ахих тутам санасан төлөвлөсөн зүйлд саад тотгор учирна 🐓 ТАХИА жилд төрсөн: Сайн тал: Гүн сэтгэгчийн авъяас билэгтэй, хөдөлмөрч, ямарч ажлыг дуусгадаг. Саар тал: Ширүүн, сэргэлэн зангаараа амьдралд хөлөө алдах талтай. Ерөнхий төлөв: Юм бүхнийг өөрөө хийхийг урьдал болгодог. Зарим үед зожиг, сэтгэл санааны уналт хөөрөлтөнд амархан ордог. Хувиа бодогч, нялуун. 🐶 НОХОЙ жилд төрсөн: Сайн тал: Хүний хамгийн сайн чанар шингэсэн байдаг. Саар тал: Зөрүүд хувиа боддог, огцом ууртай. Ерөнхий төлөв: Үнэнч шударга, эрэлхэг, хүний нууцыг сайн хадгалдаг. Хэзээ ч мөнгөтэй байдаг. Үг цөөн, цөөнхөн хүнтэй он удаан жил нөхөрлөдөг. Хэдийд ч сайн хүндээ уян ханддаг. 🐷 ГАХАЙ жилд төрсөн: Сайн тал: Зоригтой, бүх зүйлийг өөрийн чадлаараа хийх эрмэлзэлтэй. Саар тал: Түргэн ууртай. Ерөнхий төлөв: Сонгосон замаасаа буцдаггүй. Цөөн тооны нөхөдтэй үерхдэг,нэг итгэвэл эцсээ хүртэл итгэдэг. Буулт хийх маргах дургүй.

Leave a Reply

Your email address will not be published.