Categories
Чөлөөт

Африкийн Конго Улсад 90%-ийн алттай хөрс шороо бүхий АЛТАН УУЛЫГ олж илрүүлжээ. Гэтэл нутгийн иргэд…

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нэгэн видео бичлэгнээс үүдэж сүүлийн үед цахим ертөнцөд олны анхаарлыг татаад байна. Бичлэг дээр олон хүн уул руу яаран гүйж байгааг харуулжээ. Мэдээллийн дагуу уулын хөрс шороо нь алттай гэдгийг мэдсэн тул нутгийн иргэд тэр даруй тус газар руу гүйж хүрз эсвэл нү цгэн гараараа ухаж эхэлсэн байна. Энэ явдал Өмнөд Киву мужийн нэгэн тосгонд болсон аж. Хөрсний “60-90%” хувь нь бүрэн алт байсан аж. Тиймээс мянга мянган хүн алт авахаар уул руу хошуурах болсон нь ойлгомжтой. “Энэ тосгоныхны хувьд хамгийн том гэнэтийн бэлэг байсан нь тодорхой. Ийм боломжийг хэн ч алдахыг хүсэхгүй шүү дээ” хэмээн чөлөөт сэтгүүлч Ахмад Алгохбари тайлбар хийжээ. Тус улсын засгийн газрын эрх ба ригчид энэ газарт олборлолт хийхийг хо ригл ох тухай яа ралтай зарласан нь хүмүүсийн бухимдлыг ихэд төрүүлсэн байна. Конгод хүмүүс алтны уул олсон байна. Нутгийн иргэд алт олохын тулд хүрз барин уулыг ухахаар яаравчлав. Мэдээлэл тархаж эхлэхтэй зэрэгцэн олон хүн газар ухахаар цутгаж эхлэв. Нөхцөл байдал маш хүнд болоход төр хөндлөнгөөс оролцож, иргэдийг олборлолт явуулахаас сэргийлсэн. НАР, САРАНД ЗАЛБИРАХЫН УЧИР – Алтан нар амьдралыг тань гийгүүлэх итгэл, Мөнгөн сар сэтгэлийн гомдол хир буртгийг тань үргээнэ.Амьдрал бэлэглэсэн аав ээжээ хайрла. Өглөө нарандаа мөргө. Үдэш саранд зовлон жаргалаа хүүрнэ. Шөнө долоон бурхандаа залбир. Өдөр бүр. Амь амьдрал бэлэглэн алтан хүйгээрээ холбогдсон ээж дээ санаатай, санамсаргүйгээр бүү гомдоогоорой.Ээж чинь төрөөгүй бол чи ч энэ дэлхийд төрөхгүй шүү дээ. Магадгүй шоргоолж болж төрөх ч байсан юм билүү хэн мэдэх вэ. Сэтгэлийг нь амар байлгавал болоо гэдэг чинь худлаа шүү. Завтай үедээ утсаар ярих болов уу? Амралтын өдрөөрөө ирэх болов уу?Ач зээ нараа үнсэх юмсан гэж амттан атга чихрээ өөрөөсөө харамлан аав ээжүүд байнга саравчлан харж суудаг юм. Өглөө Мянга мянган жил хүн төрөлхтөнийг ивээн ээж байгаа нарандаа залбираарай. Өглөө эртлэн босоод ажлаа төлөвлөн уулын цаанаас гэгээ татуулан мандах нарандаа залбираарай. Мандаж буй наран өөд хоёр гараа алдлан алгаа наран зүгт харуулан нүдээ аниад нарны дулаахан таатай илч гэрлийг мэдрэн гүнзгий амьсгаа аваад удаан гаргана. Алтан нар минь амьдарлыг минь гийгүүлэн байгаад талархая хэмээн үнэн сэтгэлээсээ хэлээрэй. Наранд 2~3 удаа хэлээд хэдэн хором зогсоход л болно. Бидэнд эрүүл энх, элбэг баян амьдрал, саруул ухаан бэлэглэсэнд талархъя хэмээн залбиран мөргөөрэй. Үдэш Саранд өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна. Хоолойд тээглэн тороод байдаг гуниг бухимдлаа саранд хүүрнэн өгүүлэхэд сэтгэл хөнгөрөн гуниг арилна.Шөнө Долоон бурхан одондоо хандан залбираад өвөг дээдэстээ сааль сүү, цайны дээжээ арвай буудайтайгаа өргөн, үр хүүхдүүдээ даатган сүслэн залбир. Эцэст нь байгаль дэлхий (уул ус савдаг, нар сар,долоон бурхан) төрсөн газар шороондоо залбирч явахад бүх зүйл бүтнэ өөдлөнө. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.