Замын үүдэд нөхцөл байдал хүндэрч, хил гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарсан учраас авлигачдад төрийн хуулийн дагуу цээрлэл хүлээлгэхээр болсон.Тэдний бохир бүхэн бугшсан, сандал суудал, төр засаг, ард түмэндээ үнэлэгдсэн, ажлаа мэддэг эрхмүүдийг түр томилолт өвөртлүүлэн илгээгээд хэдхэн сар өнгөрч байгаа юм.Тэгвэл төрийн даалгавар авч төр томилолтыг өөрчлөн замын үүдэд засаглаж байгаа эрхмүүд сүүлийн хэдэн жилийн туршид богшсон зөрчил дутагдлуудыг сүүлийн хэдхэн сарын дотор илрүүлэн таслан зогсоож чадсан гэх эерэг сайхан мэдээ байна.Төр засаг, ард түмэндээ үнэлэгдэж байсан эрхмүүд өдгөө төрийн албыг авлигын сүлжээ болгосон бохир сүлжээг таслан зогсоохоор замын үүдэд ажилласаар байгаа.Тэдний нэг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга эрдэнэчулуун юм.Бүсгүй хүн боловч эрс шийдэмгий, шулуун шударга түүнийг нийслэлийн мэргэжлийн хяналтаа удирдан чиглүүлж байх үеэс л үнэлж дүгнэсэн.Төр засгийн шийдвэр гаргагчид өдгөө хамгийн бохир булхай бүхий бүлэглэл авлигын сүлжээ буй болж, бугшсан газар болох замын үүдийн мэргэжлийн хяналт шалгалтыг эрчимжүүл, төрийг тохинуул хэмээн томилолт үргэлжлүүлэн илгээгээд хэдхэн сар өнгөрсөн.Тэгвэл тэрээр сүүлийн гурван жилийн хугацаанд олж илрүүлээгүй онц ноцтой асуудлыг сүүлийн гуравхан сарын дотор нээн илрүүлж, таслан зогсоож чадсан байна.Замын үүдээр хоол амтлагч нэрээр хор ч байж болзошгүй зүйлс их хэмжээгээр нийслэлд нийлүүлэгдсээр нэлээдгүй удсан.Учир нь хоол амтлагч нэршилтэй хорт бүтээгдэхүүнүүд хугацаа нь хэдийнээ дуусаж, орж ирснийхээ дараагаар огноо нь одоо цаг дээр шивэгддэг, хаяг шошгогүй орж ирсэн олон тооны бүтээгдэхүүнүүд хаяг шошгоо тэндээ нааж, улаанбаатарын зүг ямар ч хараа хяналтгүйгээр нийлүүлэгдэн нийслэлчүүдийн эрүүл мэндэд, цаашлаад амь насанд ч заналхийлж болзошгүй хор нөлөөг үзүүлсээр нэлээд удсан бохир булхайг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга эрдэнэчулуунаар ахлуулсан баг олж илрүүлэн таслан зогсоогоод байгаа юм.
Замын үүдийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байгаагаар замын үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар монгол улсын хүнсний тухай хуулийн арван нэгдүгээр зүйлийн хоёрын хоёр дахь заалт хоёрын дөрөв дэх заалт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн арван хоёрдугаар зүйлийн зургаа дахь заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй зургаан тонн, арван найман нэр төрлийн шингэн хоол амтлагчийг нуун дарагдуулж, хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч устгалд орууллаа.Замын бом дах хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар монгол улсын хүнсний тухай хуулийн арван нэгдүгээр зүйлийн хо.рин хоёр дахь заалт хоёрын дөрөв дэх заалт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн арван хоёрдугаар зүйлийн зургаа дахь заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаях, шошгын зөрчилтэй зургаан тонн, арван зургаан нэр төрлийн хуурай хоол, амтлагчийг нуун да.рагдуулж, хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч устгалд орууллаа.
Замын боомт, хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар монгол улсын хөлсний тухай хуулийн арван нэгдүгээр зүйлийн хоёрын хоёр дахь заалт хоёрын дөрөв дэх заалт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн арван хоёрдугаар зүйлийн зургаа дахь заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй нэг аравны таван тонн найман нэр төрлийн даршилсан, ногоог нуун да.рагдуулж, хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч устгалд орууллаа.
За модон дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар монгол улсын хүнсний тухай хуулийн арван нэгдүгээр зүйлийн хоёрын хоёр дахь заалт хоёрын дөрөв дэх заалт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн арван хоёрдугаар зүйлийн зургаа дахь заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгын зөрчилтэй, тэг аравны таван тонн суун кремыг, нуун да.рагдуулж, хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч устгалд оруулжээ. Энэ мэтчилэн нийслэлчүүдийн эрүүл мэнд цаашлаад амь на.санд ч за.налхийлж болзошгүй хор нөлөө үзүүлэхүйц ноцтой зөрчлүүдийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга иргэнчулуунцэцэг таслан зогсоожээ
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХҮНСРҮҮ ЧИГЛЭСЭН “АЮУЛ”-ЫГ ЗАМЫН-ҮҮДЭД ТАСЛАН ЗОГСOOЖ УСТГАЛД OPУУЛЖЭЭ
