Арван нэгхэн настай балчир хөвгүүн Ц.Бат-Итгэл 1994 онд хээрийн галуу нисэн үл хүрэх Өмнөд Энэтхэгийг зорьж, хүний нутагт буддын гүн ухаанд суралцахаар одсон билээ. Аав нь түүнийг дөрөвхөн настай байхад Төвд бичиг зааж сургасан бөгөөд зөв харж инээж, буруу харж уйлан байж эртний номын ерөөлтэй
Энэтхэг оронд үдсэн гэдэг. 1930-аад оны үед манай улсын оюун санааны хүчирхэгжилт хүссэн ч эс хүссэн ч лам нартаа байв. Харин оройгүй эрдэмтэй гайхамшигт мэргэд, хутагт хувилгаадыг яг энэ үеэс эхлэн хомроглон устгаж,
зүгээр л шууд буудан алж эхэлснээр манай улсад 70 жил буддын шашин тасарсан. Гэвч дээр өгүүлсэн Бат-Итгэлт хөвүүний халуун орныг зорьсон үеэс буюу 1990 оноос Буддын шашин сэргэж, маш олон хүүхдүүд оройгүй номыг сурахаар өмнөд рүү явсан ч ширэнгэн ой, хэт халуун цаг агаарын хатуу хүтүү,
гэр орноосоо хол зовлон бэрхшээлийг дааж чадалгүй дундаас нь буцсаар 2018 онтой золгосон. Харин мянгаар тоологдох жилийн уламжлалтай бурхны шашинт монголчууд лхарамба цолтон төрөхдөө л төрнө хэмээн хүлээсээр байсан. Ингээд 11 насандаа Өмнөд Энэтхэгийн Цогт Брайвун хийдийн Гомон дацанг
зорьсон Цэдэндэмбын Бат-Итгэлт 25 жил буддын гүн ухааныг тасралтгүй үзэж, 38 насандаа буддын шашны дээд цол болох Гэвш Лхарамба цолыг хамгаалан талын монголдоо ирлээ.
Манай юм мэдэхгүй зарим нөхдүүдийн дунд, магад эрдэм ном тааруу лам нарын балгаар ч юм уу
буддын шашныг мухар сүсэг гэж үзэх нь бий. Гэвч тийм биш бөгөөд хар масстаа буддын шашин мухар сүсгээр оршдог бол оюуны тэргүүлэгч ангийн хүрээнд буддын шинжлэх ухаан хэлбэрээр хөгжсөн байдаг.
Сүүлийн 30 жилд бурны ном үзсэн шавь нараас хоёрхон гэвш лхарамба цолтон төрсний нэг нь Ц.Бат-Итгэл. Хамгийн гайхалтай нь энэ залуу Далай ламын санал болгосны дагуу баруунд шинжлэх ухаан үзэж, АНУ-ын Эморийн Их Сургуулийн 4 жилийн хөтөлбөрийг 2 жилд дуусгаж, Швейцарид шинжлэх ухааны томоохон сургалтыг төгсөөд байна. Тэрээр буддын шашны 5 их ухааныг дүүргэсний зэрэгцээ шинжлэх ухааны квант физик, нейро сэтгэл судлал,
неврологийн чиглэлээр түлхүү судалгаатай. Ц.Бат-Итгэл нь англи, хинди, төвд, орос хэл төгс эзэмшсэн бөгөөд түүний оюуны чадварыг барууны тархи судлалын эрдэмтэн багш нар нь өндрөөр үнэлж байгаа юм.Сэтгүүлч миний бие гэвш лхарамба Бат-Итгэлийг эх орондоо түр
ирээд байхад нь “Бага хуралдай” эрдмийн чуулган нэвтрүүлэг хийж, сурсан мэдсэнийг нь бишэрсэн бөгөөд сар шинийн өдрүүдэд цацагдана. Мөн ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тэргүүтэй толгой 30 эрдэмтнийг цуглуулан
“Буддын философи, шинжлэх ухааны харилцан хамааралт ирээдүй” арга хэмжээг зохион байгуулсан ба Ням гаригт 21:00 цагт цацагдах гэж байна. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн иржээ….
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Монгол залуу ламын оюуны чадварыг баруунд биширч байна
