Categories
Чөлөөт

Г.ГАНЗОРИГ: ХҮМҮҮС ХӨЛ СИЙГЭЭД БАЙНА ГЭДЭГ НЬ УГТАА ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ БӨГӨӨД ХӨЛНИЙ ЦУСНЫ ЭРГЭЛТЭД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН ГЭСЭН ҮГ

Манай улсад хамрын хөндийгөөр ходоод дурандах оношилгоог дөнгөж нэвтрүүлж эхлээд байгаа билээ. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, анагаах ухааны доктор Г.Ганзоригтой ярилцлаа.Түүнээс мөн сүүлийн үед иргэдийн дунд нэлээд түгэх болсон өвдөгний өвчний шалтгаан, түүнийг хэрхэн эмчлэх талаар тодруулсан юм. Ходоодны дурангийн оношилгоог хамрын хөндийгөөр ямар ч зовуурьгүйгээр мэдээ а.лдуулалттай буюу ямар ч сөрөг нөлөөгүй хийж эхэлсэн гэсэн.Энэ талаараа тодруулна уу? Амны хөндийгөөр ходоод дурандахад дурангаа оруулах үед өвчтөнд зовуурь ихтэй.Үүнд, амьсгал давчдах, хү.чтэй огиулах, зүрх дэлсэх, да.ралт ихсэх, зүрхний булчингийн хү.чилтөрөгч багасах, захын судасны хү.чилтөрөгчийн хэмжээ буурах, шинжилгээний үед ярих боломжгүй юм.Ийм аргаар эдийн шинжилгээ авч, мөн мэс ажилбар эмчилгээ ч хийж болдог.Тэгвэл хамрын хөндийгөөр ходоод дурандахад амны хөндийн дуранг бодвол огиудас бараг байдаггүй, амьсгал давчдахгүй, зүрх дэлсэхгүй, да.ралт өөрчлөгддөггүйн дээр зүрхний булчингийн хү.чилтөрөгчийн хэрэгцээ ч өөрчлөгдөхгүй. Мөн захын судасны хү.чилтөрөгчийн хэмжээ буухгүй бөгөөд шинжилгээний үед эмчтэйгээ ярих боломжтой. Хамрын хөндийн дурангаар эдийн шинжилгээ авч болдог. Гэхдээ мэс ажилбар хийхэд хязгаарлагдмал боловч энэ нь эмчийн ур чадвараас л шалтгаална.Өмнө нь ходоод дурандах шинжилгээг амны хөндийгөөр хаймсуур оруулаад авдаг байсан. Хүмүүс тэрийг л мэднэ, яг энэ хамрын хөндийгөөр гэдэг нь өмнөхөөсөө ямар онцлогтой юм бол? Хамрын хөндийн дурангийн диаметр нь 5.4 мм нарийн. Харин амны хөндийн дурангийн хэмжээ 9.8 мм байдаг. Өөрөөр хэлбэл, хамрын хөндийн дуран нэг дахин нарийн гэсэн үг. Давуу тал нь юу вэ? Юуны түрүүнд шинжлүүлэгчид зовуурь шаналгаа маш бага юм. Цоо шинэ технологи гэж үзэж болох уу? Болно.Энэ бол хамгийн сүүлийн үеийн шинэ технологи.Хамрын хөндийгөөр гуурс оруулж шинжилгээ авахад эрсдэл хэр байдаг вэ? Хамрын гэмтэлтэй, хамрын төрөлхийн нарийсалтай хүнд хийх боломжгүй.Анх хаана, хэзээнээс ийм төрлийн шинжилгээ хийх болсон бэ?-2000 оноос хойш хөгжингүй орнуудад хийгдэж эхэлсэн. Япон улсад өргөн хэрэглэдэг.Тус улсад ийм дуранг “Olympus”, “Fujinon”, “Pentax” зэрэг компаниуд үйлдвэрлэдэг байна.Ковидын халдвар ид тархаад буй энэ үед ийм төрлийн шинжилгээ хийлгэх нь хэр баталгаатай вэ. Халдвар авах эрсдэл хэр бол? Ер нь амны дурангийн ариутгалтай адилхан даа. Эрсдэл багатай.Иргэд хэрхэн хүлээж авч байна, сэтгэгдэл ямар байна вэ?-Манайхаар үйлчлүүлсэн иргэдийн 96-97 хувь нь хамраар дахин дурандуулах хүсэлтэй гарч байна. Сэтгэл санааны хувьд айдасгүй гарч байна. Энэ аргын өөр нэг давуу тал гэвэл дурандуулж дуусаад хоол идэх боломжтой. Оношилгооны хувьд алдаатай гарч болох уу, магадлал хэдэн хувьтай вэ?-Зуун хувийн баталгаатай оношилгоо эмчилгээ гэж хаана ч байхгүй л дээ. Гэхдээ ийм оношилгооны үнэмлэхүй дийлэнх нь зөв гардаг гэж хэлж болно. Харшилтай хүн оношлуулах боломжтой юу?-Тийм ээ, боломжтой.-Бүх насны хүн ийм оношилгоо хийлгэж болох уу. Эсвэл насны зааг бий юу? Ямар ч насны хүн оношлуулж болно.Даатгалтай хүмүүс 18 мянган төгрөг тушаагаад хийлгэж болно гэсэн үү?Тийм ээ.Шинжилгээг яг хаана, ямар газруудад хийж байгаа бол?-Одоогоор Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийж байна.Таныг өвдөгний үений оношилгоо, эмчилгээ, мэс заслын чиглэлээр мэргэшсэн гэж сонссон юм байна. Энэ талаар хэдэн зүйл тодруулъя. Ер нь өвдөгний үе гэмтвэл яавал зохилтой вэ? Үе нь булчин шөрмөс, мөгөөрс, яс гэсэн гурван хэсгээс бүрддэг. Энэ гурвын аль нэг нь гэмтэхэд нөгөө хоёртоо нөлөөлдөг учраас өвдгөө гэмтээсэн л бол мэргэжлийн эмчид хандаж тусгай дасгалуудыг сайн хийх хэрэгтэй. Тэгвэл 10, 20 жилийн дараа ч өвдөг, хөл тань өвдөж зовоохгүй байх боломжтой.Ямар төрлийн дасгал хийх шаардлагатай юм бол? Гуяны дөрвөн толгойт булчинг чангалах калергени, шилергени гэсэн хоёр ангиллын дасгал бий. Аль аль нь дотроо дөрвөн үе шаттай. Эдгээр дасгалыг тогтмол хийвэл тодорхой хугацааны дараа булчин өвдөхөө больдог. Жингээ бас бууруулах хэрэгтэй. Ялангуяа удаан суудаг ажилтай хүмүүс дасгалуудыг өдөрт гурван удаа 10-20 минутын зайтай тогтмол хийх нь зөв. Эс тэгвэл өвдөгний өвчин явсаар байгаад аажмаар ясны өвдөлт болж хувирдаг. Яагаад гэвэл өвдөг мөгөөрстэй учир хүн тухайн үедээ гэмтлээ мэдрэхгүй яваад байдаг ба булчингийн өвдөлт л мэдрэгддэг.Өвдөгний мөгөөрсөнд судас мэдрэл байхгүй учир өвдөж байгаа нь мэдэгддэггүй юм. Өвдөгний мөгөөрс гэмтсэнээс хойш тодорхой хугацааны дараа яснууд хоорондоо хавиралдаж, үений шингэний бүтэц а.лдагдаад эхлэхээр л илүү өвдөлттэй болж эхэлдэг бөгөөд мэс заслын эмчилгээ хийхээс өөр аргагүйд хүрдэг.Хүмүүс надаас түүнчлэн яагаад хөлөө тэнийлгэж, нугалж болохгүй байгаа талаар их асуудаг л даа. Хүний өвдөг өвдөхөөр хөлөө жийж чадахгүйд хүрч атийж их унтахад хүрдэг. Үүнтэй холбоотойгоор булчингууд хатингаршиж, хөдөлгөөн нь муудчихдаг. Тэгээд хөл өвдөх тусам хүмүүс явдлаа хо.рьж хөлний хөдөлгөөнөө хязгаарлачихдаг. Тэр нь ч бас нэг талдаа зөв л дөө, явахаар өвдөөд байгаа юм чинь.Тиймээс эмчийн зааж зөвлөсөн дасгалыг тууштай хийгээд байвал өвдөлт нь гурван сар, хагас жил, жил, эсвэл бүр хоёр жилийн дараа эрүүл хөлтэй болдог байна. Гэтэл манайхан амар хялбар аргаар эдгэрэх боломжтой гэж ойлгодог. Ганцхан долоо хоног, эсвэл хагас сарын дотор л эдгэрэхийг хүсээд байдаг юм.Угаасаа үений а.рхаг үрэвсэлтэй бол тодорхой хугацаанд дасгал хийж байж л эдгэрнэ. Харин гурван төрлийн эмчилгээ хийлгэх нь үр дүн муутай. Нэг дэх нь гэвэл хавдрын туяа болон шарлага эмчилгээ. Тэрхэн үедээ эдгээх мэт боловч эргээд өвддөг. Энэ бол буруу. Хавдартай эд эсийг ү.хүүлж байгаа юм чинь эрүүл эд эсийг ч шарж ү.хүүлнэ шүү дээ. Ийм эмчилгээнээс болж бүр дордох нь бий. Тэрхэн үедээ л өвчин намддаг боловч тодорхой хугацааны дараа сэдрэн өвдөлт нэмэгдэж, өвчин ар.хагших явцыг түргэтгэдэг. Мөн эрүүл үеийн шөрмөс мөгөөрсийг гэмтээж мөгөөрс ясны бүтцийг а.лдагдуулж ү.хжүүлдэг.Хоёр дахь нь зүү төөнүүрийн эмчилгээ. Ийм эмчилгээ өвдөгний ясны өвдөлтийн үед ямар ч нэмэргүй. Кальци, хондортин эмийг ясны сийрэгжилтэд уудаг болохоос өвдөгний өвдөлтийн үед нэмэр болохгүй. Яахав, зарим хүн өвчин намдаах эм хэрэглэдэг. Тэр нь хэсэг зуур ч гэсэн нэмэр болдог байх гэж би боддог. Гэхдээ өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл ходоод, бөөрний үйл ажиллагаанд сөрөг муу нөлөөтэйг анхаарах хэрэгтэй.Тэгвэл өвдөгний өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ? Урьдчилан сэргийлэхийн тулд нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд нэгдүгээрт, дасгал ба бариа засал, өөрийн гэсэн өвдөлтийн цэгийг олж дарж байх хэрэгтэй.Хоёрдугаарт, үений тариа гэж бий. Гэтэл манай энд тэндхийн эмч нар дексаметазон зэрэг гормоны төрлийн эмүүдийг хамаагүй зардаг болжээ.Тэдгээрийг их хэмжээгээр хэрэглэвэл бүтцийг а.лдагдуулаад тэрүүхэн үедээ өвчнийг намдаачихдаг боловч дараа нь ясны артерийн тэжээлийн судсуудад өөрчлөлт орж ү.хжил үүсгэдэг талтай.Тиймээс дексаметазоныг бага тунгаар гурав юмуу, зургаан сарын зайтай хийдэг юм. Гэхдээ энэ бол төгс эмчилгээ биш бөгөөд өвдөлтийг л намдаадаг.Гуравдугаарт, эцсийн шатны эмчилгээ нь мэс засал. Мэс засал нь дотроо хоёр хуваагддаг бөгөөд үе солих ба (HTO) манайх хэлэхдээ тэнхлэг засах хагалгаа гэж хэлдэг. Ер нь мэс засал хийлгэсэн ч гэсэн булчингийн өвдөлт бүрэн арилдаггүй.Иймд тодорхой зохицсон сэргээн засах эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийдэг юм.Өвдөгний үе биш болоод байна гэдгээ яаж мэдэх вэ? Хүмүүс хөл сийгээд байна гэдэг дээ. Энэ бол угтаа ясны сийрэгжилт бөгөөд хөлний цусны эргэлтэд өөрчлөлт оржээ гэсэн үг. Үүнийг мэдэхийн тулд мэргэжлийн эмчид хандан рентген зураг авахуулах хэрэгтэй. Эмч хаана, ямар булчин өвдөж байгаагаас шалтгаалан тохирсон дасгалуудыг өвчтөнд зааж өгөх ёстой.Эмчийн зааж өгсөн дасгалыг сайн хийх хэрэгтэй . Ялангуяа коронавирусийн цар тахлын энэ үед дасгал хөдөлгөөн их хийх нь зөв. Халуурангуут хэвтээд байх тусам муу. Учир нь дасгал хөдөлгөөн хийж байж л дархлаа сайжирна шүү дээ.-Монголчуудын хөл эрт мууддаг боллоо гэдэг болжээ. Энэ талаар судалгаа бий юү?-Энэ нь таргалалттай шууд холбоотой. Хүн жин нэмэхээр өвдөгний дотор тал эхэлж өвддөг. Уруудаж өгсөхөд, я.лангуяа доошоо уруудахад өвдөг илүү их өвддөг. Илүүдэл жин өвдөгний тань дотор талд нэмэлт ачаалал өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс жингээ хасч, дасгал хийгээд байхад өвдөлт багасна ЭХ СУРВАЛЖ:DNN.MN МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.