Хуян хөөрөх бол цэвэр хөдөлгөөний дутагдал. Хуянгаа яах вэ, эмнэлэг орж татуулах уу, иллэг хийлгэх үү л гэнэ. Цусны эргэлтүүд саатаж, бичил эргэлтүүд зогсонги байдалд орж, ингэхээр тодорхой эд эрхтэний тэжээллэг нь муудаж, тэрнийг мэдрэлжүүлж байгаа мэдрэл нь өвдөлт, шаналгаа, хөшилт өгч байгаа шүү дээ. Тэрийг ардын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт ханаж самнаж нэг хэсэг газрыг нээгээд өгөнгүүт цусны эргэлт нь арай сайжирч, бие хөнгөрдөг. Угтаа бол энэ нь арга барсан механик арга. Бод доо. Бөглөрөөд байгаа паарыг нэг талаас нь онгойлгож сэтгээд өгөхөөр уг гоожих нь нэмэгдээд өгдөгтэй адилхан. Нэг газар нь самнаж, ханахаар, зогсонги, тогтонгишилд орсон цусны эргэлт, гүйлт нь сайжраад ирдэг.
Тэгэхээр хуян хөөрөлт нь байхгүй болж, самнуулахаар л сайхан болдог гэсэн хүмүүс таардаг л даа. Тэрийг өөрийн физиологийн гүйлтээр гүйлгэж, хөдөлгөөнөөр нь явуулбал цусны эргэлт аяндаа сайжирна. Хүмүүсийг хараад байхад шилэн хүзүүндээ иллэг хийлгээд сайхан болчихлоо гэдэг. Энэ нь ямар ч идэвхгүй эмчилгээ л дээ. Үүний оронд Хятадын уламжлалт зөөлөн
хөдөлгөөн хийгээд сурчихвал маш үр дүнтэй. Өглөө эрт ажилдаа явж байхад зарим хүн идэвхтэй хөдөлгөөн хийж, гүйж байгаатай таардаг. Нэгэнтээ 60, 70 гарсан хойноо хийнэ гэж хүлээлгүй одоо 30, 40 наснаас хийж байвал өөрт хэрэгтэй. Өвгөн, эмгэн гэхээр л алхаж хөдөлж ядсан байх ёсгүй биз дээ. (Улсын клиникийн төв эмнэлгийн Зүрх, судасны клиникийн эрхлэгч Б.Батболд)Хуян хөөрөх нь ахимаг насны эмэгтэйчүүдийн дунд маш түгээмэл байдаг. Энэ нь хүзүүнд
хуримтлагдсан давс бөгөөд тоохгүй удаан явбал харин хүндрэх аюултайг анхаараарай. Хүзүү мөрөөр хөшиж, хүнд оргиж, халуу дүйгэх зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна нүдэнд илт мэдэгдэхүйц хэмжээтэй болж томордог. Харин үүнээс хэрхэн салах тухай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Хүзүүнд давсны хуримтлал үүсэх Давс хуримтлагдаж байгаа шалтгааны талаар олон хүмүүс буруу ойлголттой явдаг. Бид хэтэрхий их давс хэрэглэжээ гэж боддог. Эрдэмтэд уг
ойлголтыг буруу гэдгийг нэгэнт баримтаар баталгаажуулсан. Тэгээд давс хуримтлагдаад байгаагийн шалтгаан юунд оршино вэ? Үнэн хэрэгтээ үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг байна, тиймээс тодорхой шалтгааныг үндсэн гэж хэлэх ямар ч боломжгүй ажээ. Зарим нэг эмч нарын үзэж байгаагаар бол хэтэрхий их уураг агуулсан хоол хүнсний хэрэглээнээс үүдэлтэй гэж үздэг. Гэхдээ ихэнх мэргэжилтнүүд хоолны буруу дэглэм болон амьдралын идэвхгүй хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж байна. Бид энэ дүгнэлтэнд ч итгэх ёстой болоод
байгаа юм. Удаан цагаар толгойгоо унжуулж суудаг хүмүүсийн дунд хүзүүний давсны хуримтлал их байгааг судалгаагаар тогтоосон. Ялангуяа компьютерын ард сууж ажилладаг хүмүүсийн дунд маш их түгээмэл үзэгдэл юм. Арилгахын тулд: Стаканд 3 халбага оливын тос, 1 ширхэг тахианы түүхий өндөг, мөн адил хэмжээгээр скипидар (шилмүүст төрлийн модноос гаргаж авсан тос) болон 6%-ийн хүнсний уксус (стаканы гуравны нэгээр скидидар болон уксус байхаар) хийж сайтар хутгана.
Бэлэн болсон түрхлэгийг “овгор” дээрээ 15-20 минут түрхэнэ. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Хэд хэдэн удаагийн хэрэглээний дараагаас эхэлж хүзүү дахин хэвийн чөлөөтэй хөдөлж эхэлнэ.Хуян хөөрөх бол цэвэр хөдөлгөөний дутагдал. Хуянгаа яах вэ, эмнэлэг орж татуулах уу, иллэг хийлгэх үү л гэнэ. Цусны эргэлтүүд саатаж, бичил эргэлтүүд зогсонги байдалд орж, ингэхээр тодорхой эд эрхтэний тэжээллэг нь муудаж, тэрнийг мэдрэлжүүлж байгаа мэдрэл нь өвдөлт, шаналгаа, хөшилт өгч байгаа шүү дээ. Тэрийг ардын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт ханаж самнаж нэг хэсэг
газрыг нээгээд өгөнгүүт цусны эргэлт нь арай сайжирч, бие хөнгөрдөг. Угтаа бол энэ нь арга барсан механик арга. Бод доо. Бөглөрөөд байгаа паарыг нэг талаас нь онгойлгож сэтгээд өгөхөөр уг гоожих нь нэмэгдээд өгдөгтэй адилхан. Нэг газар нь самнаж, ханахаар, зогсонги, тогтонгишилд орсон цусны эргэлт, гүйлт нь сайжраад ирдэг. Тэгэхээр хуян хөөрөлт нь байхгүй болж, самнуулахаар л сайхан болдог гэсэн хүмүүс таардаг л даа. Тэрийг өөрийн физиологийн гүйлтээр гүйлгэж, хөдөлгөөнөөр нь явуулбал цусны эргэлт аяндаа сайжирна. Хүмүүсийг хараад байхад шилэн хүзүүндээ
иллэг хийлгээд сайхан болчихлоо гэдэг. Энэ нь ямар ч идэвхгүй эмчилгээ л дээ. Үүний оронд Хятадын уламжлалт зөөлөн хөдөлгөөн хийгээд сурчихвал маш үр дүнтэй. Өглөө эрт ажилдаа явж байхад зарим хүн идэвхтэй хөдөлгөөн хийж, гүйж байгаатай таардаг. Нэгэнтээ 60, 70 гарсан хойноо хийнэ гэж хүлээлгүй одоо 30, 40 наснаас хийж байвал өөрт хэрэгтэй.
Өвгөн, эмгэн гэхээр л алхаж хөдөлж ядсан байх ёсгүй биз дээ. (Улсын клиникийн төв эмнэлгийн Зүрх, судасны клиникийн эрхлэгч Б.Батболд)Хуян хөөрөх нь ахимаг насны эмэгтэйчүүдийн дунд маш түгээмэл байдаг. Энэ нь хүзүүнд хуримтлагдсан давс бөгөөд тоохгүй удаан явбал харин хүндрэх аюултайг анхаараарай. Хүзүү мөрөөр хөшиж, хүнд оргиж, халуу дүйгэх зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна нүдэнд илт мэдэгдэхүйц хэмжээтэй болж томордог. Харин үүнээс хэрхэн
салах тухай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Хүзүүнд давсны хуримтлал үүсэх Давс хуримтлагдаж байгаа шалтгааны талаар олон хүмүүс буруу ойлголттой явдаг. Бид хэтэрхий их давс хэрэглэжээ гэж боддог. Эрдэмтэд уг ойлголтыг буруу гэдгийг нэгэнт баримтаар баталгаажуулсан. Тэгээд давс хуримтлагдаад байгаагийн шалтгаан юунд оршино вэ?
Үнэн хэрэгтээ үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг байна, тиймээс тодорхой шалтгааныг үндсэн гэж хэлэх ямар ч боломжгүй ажээ. Зарим нэг эмч нарын үзэж байгаагаар бол хэтэрхий их уураг агуулсан хоол хүнсний хэрэглээнээс үүдэлтэй гэж үздэг.
Гэхдээ ихэнх мэргэжилтнүүд хоолны буруу дэглэм болон амьдралын идэвхгүй хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж байна. Бид энэ дүгнэлтэнд ч итгэх ёстой болоод байгаа юм. Удаан цагаар толгойгоо унжуулж суудаг хүмүүсийн дунд хүзүүний давсны хуримтлал их байгааг судалгаагаар тогтоосон. Ялангуяа компьютерын ард сууж ажилладаг хүмүүсийн дунд маш их түгээмэл үзэгдэл юм. Арилгахын тулд: Стаканд 3 халбага оливын тос, 1 ширхэг тахианы түүхий өндөг,
мөн адил хэмжээгээр скипидар (шилмүүст төрлийн модноос гаргаж авсан тос) болон 6%-ийн хүнсний уксус (стаканы гуравны нэгээр скидидар болон уксус байхаар) хийж сайтар хутгана. Бэлэн болсон түрхлэгийг “овгор” дээрээ 15-20 минут түрхэнэ. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Хэд хэдэн удаагийн хэрэглээний дараагаас эхэлж хүзүү дахин хэвийн чөлөөтэй хөдөлж эхэлнэ.
Categories
Хуян хөөрөх бол цэвэр хөдөлгөөний дутагдал учраас дасгал хөдөлгөөнийг хэвшил болгоё
