Айл бүрийн шүүгээнд байдаг хүнсний сода нь олон төрлийн ач тустай аж. Зөвхөн хоол хийхэд ашиглах бус, үүнийг өөр олон зүйлсэд хэрэглэж болох юм. Ахуйн ажил, гоо сайхан, эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлж, тус болох аж. Бид өнөөдөр та бүхэндээ энэ бүтээгдэхүүний гоо сайханд үзүүлэх сайн талуудыг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээрийг хэрэглэснээр та байгаагаасаа 10 насаар залуу харагдах болно. 1. Батгыг арилгана Хар болон цагаан батгыг арилгахад хүнсний сода онцгой үр дүнтэй байдаг. Содаа устай хольж зуураад, батгатай хэсэгтээ түрхэж, хатсаны дараа бүлээн усаар угаана. 2. Шүд цайруулна Та хүнсний сода, ус төрөгчийн хэт ислийг хольж хэрэглэн, шүдээ цайруулж болно. Үүнийгээ шүдэндээ түрхэж, хэсэг хугацааны дараа угааж, арилгана. Тус аргыг долоо хоногт 1 удаа хэрэглэхэд хангалттай. 3. Эвгүй үнэрийг дарна Ваннд ус дүүргэж, нэг аяга хүнсний сода хийж хутгаарай. Үүндээ усанд орсноор биеийн эвгүй үнэр болон бактери арилах болно. Долоо хоногт 2 удаа тус аргыг ашиглаж усанд орж байгаарай. 4. Арьсыг зөөлрүүлнэ Хүнсний сода нь арьсыг зөөлрүүлдэг байна.
Та бага зэрэг содыг шингэн саван, устай хольж зуураад гар болон биеийн арьсандаа нимгэн түрхэж, хатаагаарай. Дараа нь бүлээн усаар сайтар угаана. Ингэснээр таны арьс зөөлөрч, гэрэлтсэн болох аж. 5. Хумс бэхжүүлнэ Хэрэв хумс тань хэврэг болж, амархан хугараад байвал 3:1 харьцаатай хүнсний сода, усыг хольж, хумсандаа түрхээрэй. 6. Амны эвгүй үнэрийг арилгана Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл өглөө оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцалсан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад зайлж байгаарай. 7. Үсийг арчилна Шампунь, ангижруулагч хэрэглээд ч хуйхаа сайтар цэвэрлэж,
тэжээл өгч чадахгүй байх нь бий. Тэгвэл хүнсний содыг хэрэглээд үзээрэй. Сардаа нэг удаа хүнсний содаар үсэндээ массаж хийж, усаар зайлж угаана. Энэ нь хуйхны “pH” баланс буюу шүлт, хүчлийн хэмжээг тэнцвэржүүлж, үсийг намирсан, эрүүл болгох аж. 8. Байгалийн үнэр дарагч Химийн найрлагагүй үнэр дарагч хэрэгльегэвэл хүнсний содыг санал болгож байна. Усанд орсны дараагаар сугандаа бага зэрэг сода түрхвэл хөлс ялгаралт багасч, үнэр дарагддаг юм.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
