Categories
Чөлөөт

С.Мөнхтуул: Дархлааны эсийг хамгийн сайн дэмждэг таван зүйл бий

Монголын хоол зүйчдийн найрамдал холбооны гишүүн, эмчилгээний хоол зүйч С.Мөнхтуултай хоол хүнсээр хэрхэн дархлаагаа дэмжиж болох талаар ярилцлаа. -Хүний амьдралын салшгүй нэг хэсэг бол хооллолт. Одоогийн нөхцөл байдалд хүний дархлаа сайн байх нь хамгийн чухал болоод байна. Дархлаанд хооллолт хэрхэн нөлөөлдөг вэ? -Эцсийн дүндээ хүн гэдэг бодгаль биологийн амьтан шүү дээ. Бид амьтнаас ухаанаараа ялгарахаас биш яг л амьтантай адилхан. Хоол идсэнээрээ өсөж үржих, амьдрах, амьдралын эх булгаа хоол хүнснээс авч байдаг. Тэгэхээр хоолоо яг тэнцвэртэй, зөв харьцаатайгаар идэх нь бидний биеийг бүх шим тэжээлээр нь хангаж өгдөг. Зөв тэнцвэртэй хооллоно гэдэг нь зургаан шимт бодис гэж нэрлэгддэг уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, ус гэсэн шимт бодисыг хүнсний зургаан бүлэг буюу үр тарианы бүлэг, махны бүлэг, сүү, жимс, ногоо, өөх тосыг зохистой, тэнцвэртэй харьцаагаар идэхийг хэлнэ. Тэрнээс биш аль нэгийг нь голлож, давамгайлах биш яг л энэ зургаан шимт бодисыг зургаан хүнсний бүлгээс тэнцвэртэй авахыг хэлж байгаа юм. Ингэж авснаар өөрийн бие махбодио бүрэн тэтгэж байна гэсэн үг. -Хоолыг тэнцвэртэй, зөв харьцаатайгаар идэх нь бидний биеийг бүх шим тэжээлээр хангадаг гэлээ. Тэгэхээр зөв зохистой хооллосноор дархлаагаа дэмжиж болно гэсэн үг үү? -Тэгж хэлж болно. Бид аль нэг шимт бодисыг давамгай авч эсвэл аль нэг хүнсний бүлгийг орхигдуулах юм бол тэрнээс авах амин дэм, эрдэс бодисыг хангалттай хэмжээгээр авч чадахаа больдог. Тэгэхээр бидний дархлааны эс, өөрийгөө эрүүлжүүлэх процесс бүрэн дүүрэн нөхцөлдөж чадахгүй. Дархлааны эсийг хамгийн сайн дэмждэг таван хүчин зүйл бий. Нэгд, маш сайн унтаж амрах ёстой. Ажил амьдралынхаа хэв маягийг зохицуулаад сайхан унтаж амар. Унтаж амарсан бие маш сайн ажиллана. Хоёрт, зохистой хооллох ёстой. Гуравт, ашигтай бактеритай хүнс хэрэглэх. Дөрөвт, антиоксидант буюу С амин дэмтэй хоол түлхүү хэрэглэх. Дээрээс нь өвлийн үед аль болох чанартай халуун хоол идэх чухал. Тавд дасгал хөдөлгөөн хийж, стрессгүй, сэтгэг санаагаа тайван байлгах хэрэгтэй. -Амьдралын маш энгийн үйлдлүүд байна шүү ээ. Ашигтай бактеритай хүнс гэдгийг та дэлгэрүүлээд яриад өгөөч. Ямар ямар хүнс байдаг вэ? -Бидний дархлааны системийг дэмждэг зүйл нь биен дэх ашигтай бактери юм л даа. Ихэнх нь хүний хоол боловсруулах эрхтнүүдэд амьдардаг. Тэр бичил биетний тоо өндөр байх тусмаа бидний биеийн үйл ажиллагаа өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, дархлааны системээ сайжруулах гэх мэт үйл ажиллагаа эрчимтэй сайн явагддаг. Ашигтай бактерийн тоо толгойг олшруулдаг хоол нь эслэг бүтээгдэхүүн юм. Энэ нь манай уламжлалт хүнс болох тараг, айраг, хоормогийг хэлдэг. Тэд нарт байгаа ашигтай бактери хүний биед ороход өөрийнх нь бактерийг дэмжээд маш олуулаа болно. Олуулаа болоод ажил хийхэд хурдтай явдаг даа. Яг үүн шиг ашигтай бактери их болвол бидний биед тустай гэсэн үг. Хамгийн сайн хүнс бол сүү цагаан идээ. Яагаад гэвэл сүү, цагаан идээнд уураг, өөх тос, нүүрс ус дээрээс нь зарим амин дэм, эрдэс бодис агуулагддаг. Хүний бие зургаан төрлийн шимт бодисыг авах ёстой гээд хэлсэн дээ. Яг энэ зургаан шимт бодисыг бүгдийг нь агуулсан хүнс байдаггүй. Харин цагаан идээ бусад хүнснээс илүү хүнд хэрэгтэй шимт бодисыг агуулдаг төгс хүнс юм. -Дан ганц унтаж амраад, ашигтай бактеритай хүнс хэрэглээд дархлаа сайн байна гэж хэлэх нь өрөөсгөл байх л даа? -Тийм нэмээд хэлэхэд С амин дэм буюу антиоксидантаар баялаг хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Тэр нь Монголчуудын хувьд бол аньс, нэрс, чацаргана. Гэхдээ бид үүнийгээ буруу хэрэглэдэг. Хандалж хэрэглэх ёстой юм. Эхлээд жимсэн дээр буцалсан ус хийнэ. Тэгээд таг тавиад хэсэг хүлээсний дараа уух ёстой. Яагаад гэвэл С витамин усанд ууршдаг. Хэрвээ жимсээ буцалгачих юм бол С витамин нь ууршаад агууламж нь бага болно. Тиймээс буцалгахгүйгээр хандалж тавиад уух юм бол С витамины агууламж өндөр байна. Хүйтний улиралд бид халуун хоол, ялангуяа шөлтэй хоол идэх хэрэгтэй. Бидний биед шингэхдээ ч гэсэн амар байна. Шөлтэй хоол идэхэд хүний бие ч гэсэн тайвширдаг. Тэрэн дээр сайхан сонгино, сармисаа нэмээд халуун хар шөл хийж уувал одоогийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой хооллолт болно. -Монголчууд хоол хүнсэндээ мах, гурил хамгийн ихээр хэрэглэдэг. Гэхдээ сүүлийн хүн амын хооллолтын байдал өөрчлөгдөж байгаа шүү дээ. Та уншигчдад юуг анхааруулж хэлэх вэ? -Сүүлийн гучин жил бүр их хүнсний сонголтууд орж ирсэн. Янз бүрийн үйлдвэрлэлийн хүнснүүд нэмэгдсэн. Тэрийгээ дагаад бас жимс ногоо орж ирсэн. Монголчуудын хувьд жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай орон шүү дээ. Бид үүндээ зохицсон хоолтой байж.  Зуны цагт сүү цагаан идээгээ хэрэглээд, дундуур нь нохойн хошуу, мөөг, мангир гээд ууланд ургадаг ногоо, ургамлыг түүж иддэг байсан. Энэ бол ургамлын амтлагч гэдэг төрөлд ордог ногоо идэж байсан. Намрын цагт идшээ идээд, идшээ өвөлдөө бэлдээд, маш их хэмжээний цагаан идээгээ хурааж, нөөцөлж авна. Өвөл нь махаа иддэг. Хавар нь үүцээ задлаад, толгой шийр, хярамцагтай хоол иддэг байсан байна. Зун бол нэг их мах идэхгүй. Өвөл илч ихтэй адууны мах иддэг.  Сүүлийн үед энэ алдагдсан. Дээр үед өдөрт нэг л удаа мах иддэг байж. Одоо сүүлийн арваад жил өдөрт бараг гурван удаа мах идэж байна. Энэ нь буруу. Энэ чигээрээ энгийн нүүрс ус буюу гурил, будаагаа хэрэглээд байвал таргалалт улам л нэмэгдэнэ. Сүүлийн судалгаанаас харахад хоёр хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байна. Тэгэхээр бид нар болж өгвөл ногоо идэж байх хэрэгтэй. Дотоодын ногооны хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэж ярьдаг ч намар боломжтой л байдаг шүү дээ. Гэхдээ намар бол хангаж чаддаг. Тэр үед хүн бүр өөр өөрийнхөө боломжоор ногоогоо нөөцлөөд авах хэрэгтэй. Ногоонд эслэг гэж шимт бодис бий. Эслэг гэдэг нь эрүүл байх суурь. Ходоодны орчныг тэнцвэржүүлж байдаг, зүрх судасны өвчнөөс хамгаалдаг, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж байдаг, ашигтай бактерийн тоог өсгөж байдаг. -Ярилцсанд баярлалаа. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.