Танилц: Төрийн одон медалийг дагалддаг мөнгөн урамшуулал Гавъяат – Сар бүр ₮150.000, жилд 1 удаа ₮140.000 рашаан сувилалд амарна Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, тэдний гэр бүл сар бүр ₮200.000 УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс адил халамж авна Шагнал, одон медаль цадигаа алдсаны учир шалтгаан тайлагдав Бурханы тогтоол тарни үүнийг нэгэн удаа харсан төдийгөөр гурван дүнчүүр галавт хураасан хилэнц түйтгэр ариусахыг “Ус мөрөн цэнгэх” нэрт судраас зарлигласан болой. ХАНУ ВАША ВАРАХЭ СУУХАА. Хэвлэж өөрийн нүдэнд харагдах газарт залж байнга харж байваас хилэнц түйтгэр ариусахад тустай. ХАНИЙН ДАЛЛАГЫГ ШИНИЙН 8,15-НД АВДАГ/Бар, луу, морь жилтэй эмэгтэй хүүхдийн 13, 16, 18 насанд нь ханийн даллага авахуулах хэрэгтэй/Хань ижлээ зөв сонгох талаар бурханы шашинд хүртэл номлосон байдаг.Зурхайн ухаанд бэрийн зурхай гэж байдаг бөгөөд түүнд ханийн тэнгэр, үрийн заяаны талаар дэлгэрэнгүй номлосон байдаг. 12 жилийг зургаа, зургаан жилээр нь эр, эм гэж хуваадаг. Хулгана, бар, луу, морь, бич, нохой гэсэн сондгой жилүүдийг эр жил гэнэ. Харин үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилийг тэгш жил буюу эм жил гэдэг. Эмэгтэй хүн сондгой буюу эр жилд төрсөн бол ханийн даллагыг бага наснаас буюу 13, 16, 18 насандаа авахуулах хэрэгтэй.
Тэр дундаа бар, морь, луу жилтэй охид илүүтэй анхааран засал ном хийлгэх нь чухал. Ханийн даллагыг хүрээ хийдүүд Гэнцэнбэлцэгийн даллага нэрээр айлддаг. Харин Төвөд нэийг нь Гэцэнпил хэмээдэг. Ханийн даллага нь насны ханийг урин дуудах зан үйлийн уншлага юм. Ханийн даллагын засал номыг Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан Хийдэд хийдэг бөгөөд өдөр бүр 09:00-16:00 цагийн хооронд цагийн хуваарын дагуу ажиллаж байна. Гал голомтоо тахисан айл тэр жилдээ аз хийморьтой явдаг…Галыг яаж тахих вэ Хадгалаад аваарай ГАЛ ТАХИХ ТУХАЙ Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй.
Зэхэх зүйл: Арц, ганга, хүж, 3н үе чанасан сүүл ,цай, идээ, шар тос зэрэг зүйл бэлдэнэ. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Галаа ном уншлага,шид увьдастай хүнээр тахиулж болно. Өөрийнхөө амьдралыг тэгшлээгүй, сэтгэл нь цагаан биш, атаа хор ихтэй сэтгэлд нийлэмжгүй хүнээр гал тахих зан үйл хийлгээд хэрэггүй.Гэрийн эзэд өөрсдөө л тахихад болно. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: Галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг.
Гал бадарч дүрэлзэж эхлэх үед арц ганга, шар тос, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд гэж дараална. Түүний дараа галдаа гурвантаа сөгдөж мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.
2,3 дахь өргөл арц ганга, шар тос, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй билэг ерөөлтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ арц ганга шар тос сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана. Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг.
Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно. Өвлийн адаг сарын 23, 24нд нийтээр өрх бүр галаа тахидаг уламжлалтай. (“Сүү, цайны дээжээ галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөнөө!!! ) Сайхан тавгийн идээ унд зоог бэлдэж баяр баясал, эв найрамдал,энх жаргаланг ерөөж тахилаа өргөн үйлдээрэй. ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС … Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг. Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна. Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ. Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.
Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, арц ганга ХҮЖ , чанасан сүүл, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг. Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож халуун нурманд хайлуулдаг. Галд шатаавал Галын бурхан айдаг, тухайн хүний зан ааш догширч ширүүлдэг, түргэн ууртай болдог гэдэг. Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг тул чанасан шүүснээсээ дээжлэн өргөдөг. ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГ Урьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч
гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ хэмээн домголдоог. Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа
хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгадаг учиртай гэнэм. Байрны айлууд тулганд галаа тахидаг болсон. Хоол цайгаа плетка н дээрээ дэвэргэж асгаж болохгүй!!! Илж дулаан гаргаж хоол цай хийж байгаа гал голомт гэж үргэлж цэвэр ариун байлгах ёстой.Монгол ЭКО хүжний үйлдвэрийн тусгайлан эрдэнийн зай өргөсөн галын сан зэрэг ном уншлагатай Галын ХҮЖ, гэр бүлийн ХҮЖ, хийморийн хүжээр ариулж байвал зохистой байдаг. ГЭРИЙН ЭЗЭН бол ГАЛын эзэн, Гэргий нь манагч, бадраагч нь юм.
Categories
Танилц: Төрийн одон медалийг дагалддаг мөнгөн урамшуулал‼
