У.ТЭНҮҮН Өв тэгш амьдрал гэж байдаггүйтэй адил зөрчил, маргаангүй гэр бүл ч нийгэмд ховор. Тиймээс биднээс салахгүй мөшгидөг “Гэр бүлийн маргаан” хэмээх сэдвийг тойрсон олон арван асуудлын талаар зөвлөгөө авахаар “Сэтгэлийн толь” мэргэжлийн сэтгэлзүйн төвд хандлаа. Шалтгаан уу, шалтаг уу? Ажлын ачаалал, сэтгэлийн дарамтнаас түр ч гэсэн ангижрах боломж олгодог гэр бүл халуун дулаан уур амьсгалыг хэрүүл маргаан, хүйтэн хөндий байдлаар эвдэхийг хэн хүсэх билээ. Харамсалтай нь зөрчилгүй гэр бүл гэж үгүй. “Бид хэзээ ч маргалдаж байгаагүй” хэмээн мэтгэх гэж байгаа бол Та түр азнаарай. “Бодит харилцаа үүсэхгүй байгаагийн нэг илрэл нь зөрчилгүй байдал” гэдэгт эрдэмтэд аль хэдийнэ санал нэгдээд байгаа. Гэр бүлийн маргаан аахар шаахар зүйлээс эхэлдэг ч үнэндээ бодит шалтгаан нь огт өөр зүйл байдаг. Үүнд архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг хорт зуршилд автах, хардалт зэрэг хүн бүрийн мэдэх шалтгаанаас гадна: 1. Нэгнийхээ хүсэл сонирхлыг үл хүндлэх. Гэр бүл болоход хүний сонирхол хумигдаж, өөрчлөгдөх бус улам хүрээгээ тэлдэг гэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Нэгнээ бүрэн таньж, мэдээгүй хосууд гэрлэснээр хүсэл, сонирхол нь зөрчилдөх тохиолдол цөөнгүй. Гэр бүлийнхээ хүний сонирхолд зөвхөн өөрийн байр сууринаас хандахгүй байх нь хамгийн оновчтой сонголт. 2. Хуучин дурсамж сөхөх. Ялангуяа Монгол гэр бүлийн тулгамдсан асуудлын нэг нь хуучин дурсамж сөхөх. Нэгнийхээ хийсэн зүйлийг дахин дахин сануулах эсвэл бусдын ярьсан дэгс яриаг гэр бүлийн амьдралтайгаа холбох нь зөрчил үүсгэдэг. 3. Өөрийгөө хэт үнэлэх.
Эсвэл огт үнэлэхгүй байх нь ч гэр бүлийн зөрчлийн бас нэгэн шалтгаан болдог гэдгийг та мэдэх үү. Ялангуяа бүсгүй хүн өөрийгөө нөхрөөсөө илүүд үзэж, өөрийнхөө хүчинд бардах нь “хэрүүлийн алим” болдог. Үүнийг эрчүүд андахгүй, бүсгүйчүүд төдийлэн анзаарахгүй байх нь элбэг. Түүнчлэн сэтгэл судлаачдад хандаж байгаа гэр бүлийн хүмүүсийн дунд өөрийгөө эхнэр, эсвэл нөхрөөсөө доогуур үнэлэгчид цөөнгүй. Ийм нөхцөлд нэг хүний давамгайлсан эрх үүрэг зонхилж, тэнцвэргүй байдал үүсдэг. 4. Гэр доторх ажил үүргийн хувиар алдагдах. Магадгүй үүнийг та шалтгаан биш шалтаг хэмээн тодорхойлох байх.
Үнэндээ эрчүүд хүүхэд асарч, хоол унд хийх зэрэг гэр орны асуудлыг хариуцах үед сэтгэл санаа төдийгүй биологийн хувьд тамирдаж, зөрчил үүсгэдэг. Энэ үед эзэгтэй нар өөрийн мэдэлгүй нөхрөөсөө давуу гэдгээ мэдэрч, харин нөхрүүд доромжлуулж байгаа мэт сэтгэгдэлтэй үлддэг. Мэдээж нэгнээ ойлгож, тухайн нөхцөлдөө дасан зохицох чадвартай, уян хатан гэр бүлд ийм уур амьсгал төдийлэн анзаарагддаггүй ч цаг хугацааны явцад харилцаанд сэв суух нь бий. 5.Өвчлөл, сэтгэл санааны хямрал. Харамсалтай нь хэлж ирдэггүй өвчин ч бас гэр бүлийн маргааны шалтгаан болох нь бий. Өвчлөл өөрийн эрхгүй сэтгэл санааны хямрал үүсгэдэг тул маргааныг эхлэл болох нь бий.
Тиймээс сэтгэл санаа таагүй байсан ч сэтгэл санаагаа хуваалцаж, өөрийн үзэл бодлоо тулгахгүй байх нь зөрчлөөс гарах гарц болдог. 6.Буулт хийхгүй байх. Инээдтэй сонсогдох ч энэ нь гэр бүлийн маргааны бас нэгэн шалтгаан болдог. Салалт нь үүнээс ихээхэн хамааралтай болохыг сэтгэлзүйчид анхааруулдаг. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Бурууг өөрөөсөө хайж, алдаагаа хүлээн зөвшөөрөх, дахин давтахгүй байхаас гэр бүлийн оршин тогтнох эсэх хамаардаг. Гэр бүлийн маргаанд ялагч байдаггүй
Гэр бүлийн маргаанд ялагч байдаггүй, бүгд хохирч үлддэг. Гэвч Та өөрийгөө ялсан хэмээн дүгнэж байгаа бол ямар үнээр энэ байдалд хүрснээ эргэн санаарай хэмээн зөвлөе. Тиймээс маргалдах үедээ: -Өнгөрсөн асуудлыг эргэн сөхөх гэж улайрах хэрэггүй -Ойр дотнынхныхоо асуудлыг бүү дурс -Нэгнийхээ алдаа, сул талыг өсгөн шүүмжлэх хэрэггүй -Доромжлох үг, хараалаас зайлсхий -Өөрийгөө хохирогч мэтээр төсөөлж, үүний гол бурууг гэр бүлийн хүндээ тохох гэсний хэрэггүй
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Аахар шаахар жижиг хэрүүл салахгүй байвал дараах аргыг хэрэглээрэй
