Гон Ли бол Хятадын алдартай жүжигчин. Хэдийгээр тэр 52 настай боловч үнэхээр гайхалтай харагддаг. Түүний арьс шаазан эдлэлтэй төстэй гэж хэлэхэд буруудахгүй, өөрөөр хэлбэл залуухан Хятад охидууд шиг л өөгүй арьстай. Нууц нь юунд оршино вэ? Тэр яаж ингэж наснаасаа залуу харагдаж чаддаг юм бол? Хятад эмэгтэйчүүдэд 100 гаруй жилийн өмнөөс ашигласаар ирсэн нууц арга бий. Тэд энэ аргаа үеэс үед дамжин ашигладаг байна. Аз болоход жүжигчин бүсгүй дэлхий нийттэй өөрийн гоо үзсгэлэнгийн нууцаасаа хуваалцжээ. Хамтдаа нууцыг нь мэдэж авцгаая! 1. Арьсанд өнгө оруулах будааны ус Хятад эмэгтэйчүүдийн арьс үнэхээр өнгөлөг байдаг. Энэ бол будааны усны ач тус! Тэд будааг жигнэж, энэ шингэнийг хэрэглэдэг. Тэд будааг усанд жигнэж, дараа нь усыг нь хөвөнд шингээн авч нүүрээ арчдаг байна.
2. Арьс болон үсэнд сайн нөлөөтэй камелийн тос Камелийн тос бол бас нэгэн гоо сайхны нууц. Хятад эмэгтэйчүүд дандаа камелийн тос үс арчилгаандаа хэрэглэдэг. Үсийг ургуулахад сайн нөлөөтэй бөгөөд агаарыг цэвэршүүлэхэд бас үүнийг хэрэглэдгийг дурдах хэрэгтэй болов уу. 3. Батганы эмчилгээнд ашигладаг шош Хятад эмэгтэйчүүд шошоор маск хийдэг. Эхлээд та шошийг сайтар бутлах хэрэгтэй. Дараа нь ус нэмж хийгээд зуурмаг болгоно. Одоо бэлэн болсон зуурмагийг нүүрэндээ түрхэж 30 минут байлгасны дараа угаана. Энэ маск батга, тууралт гэх зэрэг арьсны асуудлыг шийдвэрлэнэ.
Та туршаад үзээрэй! Мөн шошийг тарагтай хамтад нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байх болно. 4. Хөгшрөлтийг удаашруулах ногоон цай Хятадын гоо сайхны хамгийн гайхалтай нууцуудын нэг бол ногоон цай юм. Арьсыг бүхэлд нь эрүүл болгоно. Сорвийг эмчлэхээс гадна бүдгэрүүлэх бөгөөд арьсан дахь хортой бодисыг гадагшлуулж, үрэвсэхээс сэргийлнэ. Мөн арьсны торгомсог байдлыг нэмэгдүүлэх ач тустай. 5. Арьсыг өнгөлөг болгох гааны навч
Шаазан мэт арьстай Хятад эмэгтэйчүүд гааны навчийг түгээмэл ашигладаг. Үүний тулд та хэсэг гааны навчийг нунтаглан, арьсан дээрээ түрхэх зуурмаг хийхдээ бэлдээрэй. Үр дүнд нь таны арьс өнгөлөг болно. 6. Иллэг Зүүн зүгийн олон хүний хэлж байгаагаар, цаг хугацаа өнгөрөх тусам иллэг хийх нь амрах, алжаал ядаргаагаа тайлахад нөлөөлж буй гол хүчин зүйл бөгөөд тэр ч үүднээс Хятад эмэгтэйчүүд рефлексологийн хүч чадлыг мэдрэхээр иллэг хийлгэдэг байна. Тэд иллэг хийлгэх нь цусны эргэлтийг сайжруулж, биеэс хорт бодисыг гаргана гэж үздэг. Нүүрний иллэг арьсыг илүү гэрэлтүүлж бас хавагнахаас сэргийлнэ.
7. Арьсыг өнгөлөг болгох куркума Хятад эмэгтэйчүүд куркумаг гоо сайхандаа бас хэрэглэдэг. Дундад Ази болон Энэтхэгт түгсэн хүнс боловч, Хятадууд гоо сайхандаа түгээмэл хэрэглэдэг байна. Түүнчлэн эрт дээр үед Хятадууд куркумаг орой бүр арьсаа өнгөлөг болгох, үрчлээнээс сэргийлэх зорилгоор маск болгон хэрэглэдэг байжээ. 8. Гожи жимс Гожи жимсний найрлаганд их
хэмжээний амино хүчил, эрдэс бодис, антоксидант, витамин байдаг – эрүүл, цэвэрхэн арьстай болох нууц. Мөн бета каротин агуулдаг тул арьсанд гайхалтай сайн нөлөө үзүүлнэ. Гожи жимсний цай бэлтгэж уугаарай. Хүйтэн эсвэл халуун усанд гожи жимсийг дэвтээж, бэлэн болсон цайг ууна. Мөн дангаар нь идсэн ч болнo
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
52 настай Хятад эмэгтэй наснаасаа залуу харагддаг нууцаа олон нийтэд дэлгэлээ
