Categories
Чөлөөт

Б.Болдсайхан:Хавдартай өвдөж шаналж буй над шиг хүмүүс хүссэнээ хий, ид, уу, ажилла, амьдар ү.хэл иртэл бие сэтгэлээрээ амьдаас амьд бай…

Б.Болдсайхан эмч: Тийм ээ тийм хавдартай, өвдөж шаналж буй ч, над шиг 7 дахи хими эмчилгээн дундаа яваа хүмүүсийг сэтгэлийн хаттай, “амьд” ажиллаж амьдараасай гэж хүсэж, уриалж, үлгэрлэж байгаа юм: хүссэнээ хий, ид, уу, ажилла, амьдар ү.хэл иртэл бие сэтгэлээрээ амьдаас амьд бай гэж Бясалгал танд ямар хэрэгтэй вэ? Бясалгал бол ухаан бодлоо удирдаж сурах болон өөрөө өөртэйгөө зохицон оршиход маш хэрэгтэй арга билээ. Гэхдээ энэ ганцхан давуу тал нь биш юм. Олон хүмүүс бясалгал хийдэг хүмүүсийн эгнээнд элсэх болжээ. Бодит үнэлгээ болон хувийн үзэл бодлуудаас гадна бясалгалд шинжлэх ухаанаар батлагдсан давуу талууд бий: 1. Аз жаргал. Бясалгал эерэг мэдрэмж бий болгож тэднийг улам ихэсгэхээс гадна стресс, депресс зэрэг түгшүүрээс ангижрахад тусалдаг. Илүү их бясалгах тусам бид улам бага түгших ба энэ нь тодорхой нейронон замуудын холбоосуудыг суллаж байгаатай холбоотой юм. Энэ нь бид, тархины урд дунд хэсгийнхээ “төвийн Би” гэх цэгийн мэдрэмжүүддээ нэг их анхаарал тавьдаггүйг илэрхийлдэг. Айдас, түгшүүр болон сэтгэл уналтанд яг үнэндээ тайван ба хөнгөн ханддаг гэсний үзүүлэлт юм. 2. Эрүүл мэнд. Байнгын бэлтгэл дархлааг сайжруулдаг ба өвчнийг намдааж эсийн түвшин дэх үрэвслийг бууруулахаас гадна Герберт Бенсоны судалгаагаар толгойн өвдөлтийн давталтыг 35 хувиар багасгадаг юм. 3. Биеэ удирдах чадвар. Бясалгал өөрийн ухаан бодлоо удирдахыг сургадаг ба ингэснээр элдэв муу зуршил болон аюултай донтолтыг даван туулахад тусалдаг юм. Саяхны Йельийн Их Сургуулийн хийсэн судалгааг харахад дөрвөн долоо хоногийн анхаарлаа төвлөрүүлэх хичээлийн дараа нийт суралцагчид доторх тамхи татдаг хүмүүсийн 90 хувь нь тамхиа багасгасан ба 35 хувь нь бүр мөсөн татгалзаж чаджээ. 4. Тархи. Бясалгал тархиний хөгшрөлтийг удаашруулахаас гадна ой санамжийг сайжруулдаг нь дасгалын үед гиппокампын бүрхүүл зузаарсантай холбоотой байдаг. Мөн тархины эд эс үржихийн зэрэгцээ эерэг мэдрэмжүүдийг төрүүлж, анхаарлыг төвлөрүүлж мөн сэтгэл зүйн тогтвортой байдлыг үүсгэдэг юм. 5. Хөдөлмөрийн бүтээмж. Хэдхэн хичээл дасгалын дараа л гэхэд дадлагжигч нарын анхаарал сайжирч, ачаалал ихтэй ажлыг гүйцэтгэх чадвар нэмэгдэж, урлагийн мэдрэмж нь хөгжиж мөн энгийн бус сэтгэлгээ нь дээшиллдэг юм. Саяхны Psychological Science-ийн хийсэн судалгааны үр дүнгээр хоёрхон долоо хоног бясалгал хийхэд төвлөрөх чадамж болон ой тогтоолтыг сайжруулахын зэрэгцээ шалгалтын үеэрх анхаарал сарнилтыг алга болгосон байна. 6. Нийгмийн амьдрал. Бясалгаснаар та ганцаардлыг мэдрэхгүй болж эргэн тойрны хүмүүсээ өрөвдөж, санаа тавих ба илүү нийтэч болно. National Institute of Health-ийн судалгааны үр дүн бясалгал эндорфины ялгаруулалтанд нөлөөлдөг ба ингэснээр өөртөө өгөх үнэлэмж ихэсдэг гэжээ. Харин Мадхав Гоялын судалгаа бясалгал депрессний эсрэг эмнүүдээс дутахааргүй үйлчилгээтэй болохыг тодорхойлжээ. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.