Categories
Чөлөөт

Уургийн дутагдлаас болж таны бие тамирдан сульдаж байгааг илтгэх 8 шинж

Уураг бол амьдралын үндэс. Энэ нь хүнд энерги, эрч хүч өгөх ба элдэв шархны дараа бие организм эдгэрч сэргэхэд тусалдаг, хүнийг өдрийн турш цатгалан мэт байлгадаг эд. Мөн булчингийн гол түүхий эд нь болдог билээ. Уураг нь үс болон хумсны эрүүл байх нөхцөлийг хангадаг бөгөөд хүний ерөнхий эрүүл мэндэд ямар хэрэгтэйг яриад ч хэрэггүй байх. Уургийн дутагдал – ховор биш үзэгдэл бөгөөд ялангуяа өвлийн улиралд их тохиолдоно. Таны биед уураг дутагдаж байгааг яаж мэдэх вэ? Уургийн дутагдал Харамсалтай нь уураг дутагдаж байгааг тодорхойлох тусгай цусны шинжилгээ гэж байхгүй боловч зарим нэг шинж тэмдгээр мэдэж болдог: 1. Үе мөч өвдөх, булчин сулрах Хоол хүнснээс хангалттай уураг авч чадахгүй байгаа бие организм өлсгөлөнгийн байдалд орж, дутагдаж буй калорио олж авахын тулд булчингаа  боловсруулах замаар уургаа нөхнө. Булчинд тэжээл дутагдах нь танд ч гэсэн тэжээл дутагдаж байна гэсэн үг. Мөн энэ нь уургийн дутагдлаас гадна кальцийн, калийн, магнийн дутагдал байж болно гэсэн үг юм. Гадил, хулуу, алим, брокколи, цагаан гаа, самар, ногоон навчит ногоо идэх хэрэгтэй.   2. Нойр хулжих Хүний биед уураг дутагдах үед ямар нэг амттай юм, гурилан бүтээгдэхүүн маш их идмээр санагддаг. Иймэрхүү хүнсний илүүдэл нь яваандаа нойр хулжих өвчинд хүргэдэг байна. Тийм учраас хоол хүнсэндээ уургаар баялаг хүнс ихээр хэрэглэх хэрэгтэй. Бие хангалттай уураг авдаг болох цагт тэрхүү амттан, гурилан бүтээгдэхүүн идэх хүсэл маань аажмаар алга болж, нойр ч хэвийн болдог.   3. Зүрх судасны янз бүрийн бэрхшээл Хэрвээ та бие организмоо үргэлж уураг дутагдсан нөхцөл байдалд байлгах бол: зүрх үргэлж өвдөх, амьсгалах болон шээсний замын системд янз бүрийн өвчин зовиур үүснэ.   4. Тууралт болон үс унах Арьсан дээр жижиг гүвдрүүнүүд, тууралт бий болж үс ихээр унаж эхэлбэл энэ нь таны биед уураг болон витамин В дутагдаж байгааг харуулж байна. Үүнээс салахын тулд мөөг, самар, өнгөт байцаа, гадил, яргай загас, бөөрөлзгөнө зэргийг хоол хүнсэндээ ихээр хэрэглэх нь зөв.   5. Хацар, гуя, гаран дээр цагаан болон улаан толбо бий болох Ийм байдлаар уураг дутагдаж байгаа нь илэрч болох юм. Мөн өөхний хүчил, витамин А болон D дутагдаж байгаагийн бас нэг илрэл. Бэрхшээлээс гарах арга зам нь транс тосноос татгалзаж эрүүл хүнс, тос хэрэглэх явдал юм. Цагаан гаа, яргай загас, грек самар, маалингын үр, гүнжид, май загас ихээр хэрэглэх нь дээрх элдэв толботой тэмцэх үр дүнтэй арга юм. Мөн ногоон навчит ногоо, хүрэн манжин, лууван, цоохор майлз их хэрэглэх хэрэгтэй.   6. Өнгөгүй үс, хумс, арьс Үс, арьс, хумс нь кератин хэмээх өөрчлөгдөн хувирсан уургаас бүтдэг байна. Үс хугарч, нарийсах, хумс давхарлах, янз бүрийн зураас гарах зэрэг нь бас уураг дутагдаж байгааг илтгэж байж болох юм. Биед уураг, витамин, бусад шаардлагатай микро элементүүд дутагдаж байгааг илтгэх нэг гол шинж нь хумсан дээр гарах цагаан толбо билээ. Уг цагаан толбо нь өөрөө ямар ч аюулгүй зүйл. Гэхдээ ийм толбо бий болсон нь ихэнх тохиолдолд хүнд өвчин туссан байх нэг илрэл болдог байна.   7. Хаван Биед их хэмжээгээр шингэн хуримтлагдаж (ихэнхдээ хөл, шагай хавиар) байгаа нь уураг дутагдаж байгаагийн бас нэг шинж юм.   8. Оюун ухааны эрч хүч дутах Та манан дунд явж байгаа мэт болж, ажлын үр дүн буурах явдал тохиолддог уу? Нэг хэсэг маш их эрч хүчтэй байснаа дараа нь яг л мананд яваа юм шиг болж байгаа нь сахарын түвшин огцом өөрчлөгдөх, цусан дахь инсулиний хэмжээ ихсэж багасахаас шалтгаалах ба энэ нь мөн л уурагтай холбоотой юм.   9. Ханиад томуу их хүрэх Хэрвээ та их өвддөг бол таны дархлаа сул бөгөөд энэ нь уураг дутагдсанаас болж байгаа юм. Уураг бол бүх л эд эс, тэр дундаа дархлааны эд эсийг бүрдүүлж байдаг зүйл гэдгийг санаж байх хэрэгтэй. Эмэгтэй хүний өдрийн уургийн хэмжээг биеийн 1кг-д 1 грамм байхаар тооцдог. Эрэгтэй хүний хувьд энэ тоо 1,5 гр байна. Биеийн өндөр ачаалал авдаг хүн, тийм цаг үед уургийн хэмжээг 2,5 г хүртэл нэмэгдүүлж тооцно. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн (котлет, банш, бууз хуушуур) зэрэг нь бараг уураг агуулдаггүй гэж судалгаагаар гарсан ба хиам, түүнтэй адилтгах төрлийн бүтээгдэхүүн ч мөн уураг маш бага агуулдаг гэдгийг санаж байх хэрэгтэй. Мах болон амьтны гаралтай бусад хүнс нь уургийн цорын ганц эх үүсвэр биш юм. Самар, түрүүт ургамал, шош болон ногоон навчит ногоо зэрэг амин хүчлээр баялаг хүнсэнд уураг их байдаг билээ. Эдгээр олон ашигтай хүнсийг янз бүрийн байдлаар нэгтгэн, хольж хэрэглэн, эрүүл мэнд, гоо сайхныг өгөх  уургаар биеэ бүрэн хангаарай
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.