Шээсээ барихгүй байх гэдэг нь шээсээ тогтоож дийлэхгүй буюу шээс боловсруулах системийн хэт идэвхтэй байдлыг хэлнэ. Энэ нь сфинктер хэмээх шээс зохицуулах булчингуудыг хянах хяналт алдагдаж шээс асгарах тухай ойлголт юм. Ахимаг насны эмэгтэйчүүдийн 30%, мөн төдий насны эрчүүдийн 15% нь ийм өвчнөөр өвчилсөн байдаг ба чихрийн шижинтэй, тамхи татдаг, хэт их жинтэй, архи их уудаг хүмүүст ийм зовиур их байх
магадлал бий. Шээс барихгүй байх хэлбэрүүд 1. Шээсээ барьж чадахгүй Насанд хүрсэн хүмүүст их тохиолдох ба диуретик эм хэрэглэдэг хүмүүст их тохиолдоно. 2. Үйл ажиллагааны улмаас
шээс барихгүй байх Сэтгэл зүйн болон биеийн байдлаас болж ариун цэврийн өрөө орж амжихгүй эсвэл шээс гаргах бодол төрөхгүй оройтох зэрэг явдал юм. Саяхан цус харвасан болон оюун ухааны ямар нэг бэрхшээлтэй хүнд их тохиолддог. 3.
Хавсарсан байдлаар шээс барихгүй Нэрнээс харахад дээрх хоёр шинж хавсарсан байдлаар илрэхийг хэлнэ. Юунаас болж шээсээ барьж чадахгүй болдог вэ? Нас ахисан хүмүүст тохиолдох шалтгаан Давсагны хэмжээ агшсан Булчингийн хяналт суларсан
Шээсний системийн холбох эд эс суларсан Янз бүрийн эмнээс болж ялгарах шээсний хэмжээ ихэссэн Хөдөлгөөн багассан учир ариун цэврийн өрөө ороход хүндрэлтэй Эмэгтэй хүнд тохиолдох шалтгаан: Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлт. Мөн сарын тэмдэг,
төрөх зэрэгт хамаатай Ташааны булчин суларсан Эстроген ялгарах нь багасч үүнээс улбаалан эмэгтэй хүний бэлэг эрхтэн багассан Эрэгтэй хүнд тохиолдох шалтгаан: Түрүү булчирхай томорсон Шээсний сүвийн хорт хавдар Архи уух, тамхи татах, удамшил
Залуу, өсвөр үеийнхэнд тохиолдох шалтгаан: Ташааны орчмын үйл ажиллагаа доголдсон Хэт өтгөн шээс Шээс гарах зам халдвар авсан Ташаа орчмын гэмтэл Хар тамхи, архи, кофеин Шээс барихгүй байгааг илэрхийлэх хэд хэдэн шинж тэмдгүүд Гэв гэнэт
маш их шээс хүрэх, арьс загатнаж, туурч, шархлах, хэрвээ шээс таны арьсанд хүрвэл шээсний замын халдвар авах магадлал бий, сэтгэл зүйн тэмцэл: ганцаардах, тусгаарлагдах, депресс зэрэг, шээсэнд цус байх, шээх үед өвдөж хорсох, шээхэд ташаа, гэдэсний доод хэсгээр өвдөх, булчингийн ерөнхий ядаргаа, шээс өөрөө
мэдээгүй байхад гарах, спортоор хичээллэх болон явган явах, инээх, сексийн үеэр болон амрах үед шээс гарах зэрэг болно. Шээсээ барьж чадахгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх аргууд 1. Шингэн уух Өдөрт ядаж 1,5-2 литр ус ууж бай. Мөн шинэ ногооны шүүс, хийжүүлсэн ус, өвсний цай, ясны шөл зэргийг ууж
болно. Өтгөн шээс нь бие организмыг хямраах учир шингэн их ууж суллах нь чухал юм. 2. Унтахын өмнө шингэн зүйл бага уух Унтахын өмнө уудаг шингэнээ багасган шөнөдөө ариун цэврийн өрөө явдаг тоогоо багасгаж болно. Хэдхэн балга уснаас өөр юм уухаа болих хэрэгтэй ба унтахаас өмнөх 3 цагт өөр юм ууж хэрэггүй. 3. Архи болон кофе уухаа багасгах Архи болон кофе нь
шээс хөөх үйлчилгээтэй учир шээсээ барихгүй байх нөхцөл бий болгодог. Үдээс хойш архи, кофе уухгүй байхыг хичээ. 4. Жингээ барьж тамхи татахаа боль Эрүүл хүнс хэрэглэж эслэг, антиоксидант аваад хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх,
тамхи татахаас зайлсхий. 5. Шээс барих дасгал буюу Кегелийн дасгал хий Кегелийн дасгал нь таны шээс барих замын булчинг чангалж шээсний хэмжээг барих боломжийг нэмэгдүүлж, шээс хоорондын зайг холдуулна. 6. Эмчлэх арга замын тухай эмчийн зөвлөгөө авах
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Олон хүн шээсээ барьж чаддаггүй өвчнөөр шаналдаг. Үүнийг зогсоох 6 арга зам
