Толгойн өвчин – олон өвчний дагуул болж ирдэг. Гэхдээ тэвчихийн аргагүй нэг төрлийн толгойн өвдөлт байдаг. Энэ бол мигрень. Энэ өвдөлтийг манай гаригийн 6 хүн тутмын нэг нь мэддэг. Мигрений үед толгойн зөвхөн нэг тал өвддөг. Мигрень нь ихэвчлэн сэтгэл хөдлөл ихтэй, амархан стресстдэг хүмүүст тохиолддог. Толгойн өвчний шалтгаан Мигрень нь хүйсээр удамшдаг (ихэвчлэн эмэгтэйчүүдээс) бөгөөд амьдралын буруу хэв маяг, сэтгэл зүй, сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж үүсдэг. Мөн настай холбоотой байдаг: эмч нар мигренийг ихэвчлэн өсвөр насныхан болон залуу үеийнхэнд тохиолдож байгааг ажиглажээ. Харин настай хүмүүст ажиглагддаггүй аж. Хооллолт нь мигрень үүсэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим нэг бодис биед дутагдсанаас болж хүчтэй толгойн өвдөлтийг 4 дахин ихэсгэдэг болох нь нотлогджээ. Дараах 4 бүлэг бодис дутагдсанаар мигрень үүснэ. 1. Фолийн хүчил болон витамин В12 Эдгээр бодисын дутагдалтай хүмүүс ууртай, сэтгэл санаагаар амархан унадаг хүмүүс байдаг. Мөн тэд стресстэх нь элбэг. Бид толгойн өвдөлтөө багасгахын тулд найрлагадаа аспирин агуулсан эм уудаг. Гэтэл энэ бодис нь бидний биеийн фолийн хүчил болон витамин В12-ыг багасгадаг аж. Бууцай – энэ бол фолийн хүчил маш ихээр агуулдаг ногоо юм. Мөн брокколи, хэрээн нүд, авокадо, манжин, лууван, хулуунд их агуулагдана. Тахианы өндөг нь витамин В12-р баялаг байдаг. 2. Зөгийн бал, төмөр Зөгийн бал, төмөр их хэмжээгээр дутагдах нь эмэгтэйчүүдэд элбэг тохиолдох бөгөөд цус багадалт, даралт буурах, мигрень, сэтгэл гутралд хүргэдэг. Шош, самар, ямааны бяслаг, авокадонд энэ бодис ихээр агуулагдана. Шинэ ногоо, салатны навч, гүнжидийн үр, элэг, далайн байцааг тогтмол идсэнээр төмрийн хэрэгцээгээ хангалттай авна. 3. Витамин В6 Витамин В6 (пиридоксин)-ы дутагдал – зүрх судасны өвчин үүсэх хамгийн гол хүчин зүйлсийн нэг. Витамин В6 шош, элэг, шинэхэн ногоо мөн үр тарианд бий. Эрүүл тархи, мэдрэл, зүрх, судсаа хамгаалахын тулд эдгээр хүнсийг хэрэглэж байгаарай.
4. Витамин D Витамин D-г нарны цацрагаас авч болно. Харин өвлийн улиралд хүнснээсээ авч болно. Өндөг, шош, элэг, далайн бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн нь бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг витамин D-р баялаг байдаг. Тэжээллэг хооллолт, спортоор хичээллэх, цэвэр агаарт зугаалах нь мигрений давтамж болон хүчийг багасгахад тусална. Харин стресс тайлж тайвшрахад анхилуун үнэрийн эмчилгээ тусална. Энэ нийтлэл танд болон таны найз нөхдөд толгойн өвдөлтөө мартахад тусална гэдэгт итгэлтэй байна Эрүүл энхийг хүсэе!
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.