Categories
Чөлөөт

Сонирхолтой тест: та эндээс хэдэн морь олж харж байна вэ? Хариулт нь таны хувийн зан чанарыг тодорхойлох болно

Хамгийн анхны хүний хувийн зан чанарыг тодорхойлох тест 1920 онд хийгдэж байв. Тухайн үед армид алба хаагчдыг сонгохын тулд хувийн зан чанар тодорхойлох тестийг ихэвчлэн ашигладаг байжээ. Орчин цагт олон төрлийн тестүүд бий болсон бөгөөд эмнэл зүйн сэтгэл судлалаас авахуулаад харилцааны тал дээр ч зөвлөгөө өгөх зорилготой болсон. Тэгвэл өнөөдөр бид та бүхнийг энгийн тестээр сорих гэж байна. Таны хийх ёстой зүйл бол доорх зургийг сайтар ажигласны дараа энгийн асуултанд хариулахад л болно. Эргэлзэх хэрэггүй, зургийг хараад хариулахад хангалттай. Та энэ зурагнаас хичнээн морь харж байна вэ? Заримдаа таны нөхцөл байдлыг хэрхэн хүлээж авч байгаа байдал чинь гаргасан шийдвэрт сөргөөр нөлөөлөх үндэс болно, харин бусад үед нааштайгаар эргэдэг. Ямар ч байлаа гэсэн ойлголт гэдэг маш чухал зүйл бөгөөд таны зөн совин, үзэл бодол болон шүүмж оюун ухааныг тань зөв шийдвэр гаргахад тусална. Гаргасан шийдвэр бүр таны хувийн зан чанарыг тодорхойлно.   Нэг морь Хэрэв та зөвхөн нэг л морь харсан бол та тийм ч ажигч гярхай хүн биш бөгөөд аливаа зүйлийг гаднаас нь харж дүгнэдэг. Жижиг зүйлсэд ач холбогдол өгдөггүй бөгөөд маш хурдан шийдвэр гаргадаг хүмүүсийн нэг юм. Та хүмүүсийг томоохон зүйлийн нэг хэсгээс гадна үүнд хамаатай гэж үздэг бөгөөд энэ нь таны багаар ажиллах чадварыг өөрийнхөөрөө хэрхэн ойлгодгийн илрэл гэж хэлэхэд болно. Та эв нэгдэлд итгэдэг. Энэ нь таныг багаар ажиллах чадвартайгаас гадна удирдагч байхад тохирох хүн гэдгийг илтгээд зогсохгүй үзэл бодлоо шулуухан хэлдэг болохыг гэрчилнэ. Та зарим зүйлийн мөн чанарыг мэдэж байгаа хэрнээ заримдаа төсөөлөн бодохдоо гаргууд. Амжилтад хүрэхээр шийдсэн бол заавал энэ зорилгодоо хүрч байж санаа чинь амардаг. Ямарваа нэг зүйлийг өөр өнцгөөс хардаг боловч, та хэзээ ч төвийг сахисан бодолтой байдаггүй. Өөрийн алдаа дутагдлаа бусдад ил гаргаж ирэхийг хүсдэггүй бөгөөд энэ нь бусад хүмүүс танд итгэх эсэхдээ эргэлзэхэд хүргэдгийн гол шалтгаан юм. Хэрүүл маргаанд маш амархан ялагдана. Та бол зөн совинд итгэдэг нэгэн бөгөөд бусдын юу гэж бодох нь танд огтхон ч хамаагүй.   5-10 морь Хэрэв та 5-10 морь олж харсан бол өөрийгөө ямар ч нөхцөлд, аливаа асуудлыг ноцтой хүлээж авахаас гадна шийдэл олох гарцыг хичээнгүйлэн хайдаг нэгэн гэж бодож болно. Төгс төгөлдөр рүү тэмүүлэгч, мөн зарчимч бөгөөд үргэлж хийх ёстой зүйлдээ анхаарлаа хандуулдаг. Зорилгодоо хүрэхийн тулд маш их хүч чармайлт гаргадаг буюу үргэлж өмнөө зорилго тавьдаг. Гэхдээ заримдаа та бага зэрэг гунигладаг, яагаад гэвэл төгс төгөлдөр рүү тэмүүлэгч хүмүүсийн сэтгэлд нийцэхгүй асуудал гарч ирэхэд тэд гунигладаг. Гэвч энэ нь хэвийн асуудал бөгөөд заримдаа амьдралд ийм зүйл тохиолддог гэдгийг ойлгох хэрэгтэй. Та бол бүх зүйлийг төлөвлөдөг учир амьдралыг хүлээлт, догдлол дунд өнгөрүүлдэг. Төлөвлөгөөний дагуу амьдарч байгаа эсэхээ байнга шалгадаг. Танд зорилгоо биелүүлэхэд тус нэмэр үзүүлж л байгаа бол нэг зүйлээ давтах эсвэл ухарч, буцах болон урагшлах ямар ч асуудалгүй. Өөртөө итгэлтэй бас ихэнх үед өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг. Заримдаа таны дутуу үнэлж байгаа асуудал бүр дээр дурдсан хандлага, зан чанараас тань болдог гэдгийг ухамсарлах нь чухал юм. Гэхдээ та зан чанартаа түүртэлгүй, үргэлж урагшилсаар байдаг.   11 морь эсвэл түүнээс их Хэрэв та 11 эсвэл түүнээс их морь харсан бол үнэхээр ажигч гярхай бас ямар ч зүйлийг нэг бүрчлэн нягталж үздэг хүн юм. Танд олон хүний хийж чаддаггүй зүйлийг хийж чадах боломж, бололцоо бий. Та ажил хийх үедээ үргэлж урагшлахыг эрхэмлэдэг бөгөөд амжилтад хүрэхийн тулд жижиг, том гэлтгүй бүх зүйлийг нарийвчлан судалдаг. Бүх зүйл таны бодож, санаснаар болж бүтэх үед та маш их аз жаргалтай байдаг. Та бүх зүйлийг ёс журамтай хийх дуртай бөгөөд заавар эсвэл зөвлөгөөний дагуу ажил хэрэг явуулахыг илүүд үздэг. Авьяас, чадвартай учир та үргэлж гайхалтай үр дүнд хүрдэг. Гэхдээ аливаа зүйлийг нэг бүрчлэн нягталдаг боловч, заримдаа байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авч сурах хэрэгтэй. Та бол шууд “тэгье” гэж хэлдэг төрлийн хүн биш бөгөөд дүн шинжилгээ хийж байж хариултаа өгдөг. Таны төгс төгөлдрийг эрхэмлэдэг болон хүсэл мөрөөдөл рүүгээ тэмүүлэх арга барил бүтэлгүйтчих вий гэж заримдаа санаа зовох нь бий. Танд гэж зөвлөхөд, зарим зүйлийг сүртэй хүлээж авалгүй, урсгалаараа амьдрах хэрэгтэй. Та хэдэн морь олж харсан бэ? Та үр дүнтэй нь санал нийлж байна уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй бас хэрэв танд энэ мэдээ үнэн санагдсан бол найзуудтайгаа хуваалцахаа бүү мартаарай МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.