– Лаа асаах Гэртээ лаа асаах нь маш сайн. Галын дөлийн ариутгах чадвар юутай ч зүйрлэшгүй. Иймд сайхан оройг олон лааны гэрэлд өнгөрөөх, эсвэл тогтмол гэртээ лаа асааж сурах нь сөрөг энергиэс хамгаалах сайн хамгаалалт болдог. Сөрөг энерги галын дөлөөс байнга зугтдаг. – Байгалийн үнэртэн хэрэглэх Гэртээ аль болох байгалийн үнэртэн хэрэглэж, сайхан үнэртэй байлгах. Төрөл бүрийн эфирийн тос, ургамлын гаралтай үнэртэнг хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь гэрийн аураг сэргээж, сэтгэл сэргээж, сэтгэл санаа сайхан байхад нөлөөлдөг. Мөн ийм үнэртэй орчинд толгой сэргэлэн, шийдвэр гаргахад амархан байдаг. Гол нь өөртөө тааламжтай үнэрийг олох ёстой. – Шалаа угаах Ургамлын хандтай усаар шалаа угаах маш сайн байдаг. Гэрт сайн энерги бий болгоход жишээ нь хус, арц, ганга зэрэг сайхан үнэртэй ургамал, модны хандыг ашиглаж болно. Ядаж жилд нэг удаа өөрийн гараараа мөлхөж шалаа угаах нь гэрийн аураг өргөж өгдөг. Мөн шал угаах усандаа эфирийн тос зэрэг сайхан үнэр нь удаан хадгалагддаг байгалийн гаралтай бодис, мөн ямар улирал байгаагаас шалтгаалан өөрийн сэтгэлдээ тааруулж таалагддаг ургамал, жимснийхээ хандыг ашиглаж сайхан үнэр гаргаж болно. – Чийгтэй цэвэрлэгээ Аль болох чийгтэй цэвэрлэгээ орон гэртээ хийж, тоос шорооноосоо хурдан салж байх хэрэгтэй.

Ялангуяа орны доод тал, шкафны доогуур, булангууд гээд тоос шороо ихээхэн хуримтлагддаг хэсгүүдийг тогтмол цэвэрлэж байхнь гэрийн энергийг эерэг байхад тусладаг. Гэрийнхээ аль ч цоргоноос ус дуслах, гоожихыг даруй зогсоох хэрэгтэй. Энэ нь гэрт байгаа эрүүл мэнд, мөнгө төгрөгөөс эхлээд сайн сайхан бүхнийг урсган авч оддог гэсэндомтой. Иймд гэрийнхээ сантехникийг бүрэн бүтэн байлгаж, бие зассаны дараа суултуурын тагийг хааж бай. – Нэвт салхилуулах Жилийн аль ч улиралд, ямар ч цаг агаартай байсан, өдөрт ядаж нэг удаа гэрээ нэвт салхилуулж агаарын урсгалыг сольж, муу агаарыг гаргаж шинэ агаар оруулж сэлгэж байх хэрэгтэй. Энэ нь муу энергийг гарган, шинэ сайн энерги оруулж ирдэг. – Хонх болон салхин хонх Гэрийнхээ үүдэн хавьцаа дуугардаг хонх юм уу, агаараар хөглөгдөн дуу гаргадаг салхин хонх өлгөх хэрэгтэй. Хонхны дуу нь сүнс сүг, элдэв хий үзэгдлийг дайжуулж, орон зайг цэвэрлэдэг. Хонхны дууны үелзэл энергийг маш хурдан өөрчлөх чадалтайг эрдэмтэд ч тогтоосон байдаг. Тэр байтугай мөөгөнцрийн нян, шимэгч, вирус хүртэл хонхны дуугаар дайждаг. Бас хонхны дуу нь сэтгэлээс уйтгар гуниг, дарамтыг ч хөөн зайлуулах ер бусынувидастай. Гэрийн үүдэнд зүүсэн хонх муу энергийг хөөхийн зэрэгцээ сайн энергийг ч урин дуудаж байдаг. Харин салхин хонх орон зайг цэвэршүүлж, энергийн солилцоог эрчимжүүлдэг байна. Эцэст нь хэлэхэд гэр орноо сөрөг энергиэс ангижруулахад зарцуулсан цаг хугацаандаа харамсах хэрэггүй. Харин ч та цэвэрхэн, тохилог байрандаа сэтгэл хангалуун сууж, амьдрал тань амжилт, аз, эрүүл мэнд сайн сайхан бүхнээр цалгиж байх болно.

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.