Categories
Чөлөөт

Т.Хулан: Цус өтгөрөл болоод түүнээс хэрхэн сэргийлэх тухай

Хавдарт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн төвийн эмч, АУ-ы магистр Т.Хулантай цус өтгөрөл болоод түүнээс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа. -Ковидын дараа цус өтгөрөл иргэдийн дунд ихээр тохиолдож байна. Үүнийг цус бүлэгнэлттэй андуурч ойлгох тал ажиглагддаг. Тиймээс ярилцлагаа энэ хоёрын эмнэл зүйн оношийн ялгааг тайлбарлахаас эхэлье? -Хүний цусны эрхтэн тогтолцоо нь цусны дүрст элемент буюу улаан, цагаан, ялтас эсүүд болон сийвэн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Цус өтгөрөх гэдэг нь цусны дүрст элементүүд нь ихсэж, шингэн хэсэг буюу сийвэн нь багасаж, эдгээрийн харьцаа алдагдаж, цусны зуурамтгай чанар ихсэхийг хэлдэг. Цусны бүлэгнэлт алдагдах, бүлэн үүсэх гэдэг нь цус өтгөрлөөс тусдаа өөр ойлголт бөгөөд цус бүлэгнэлтийн тогтолцоотой холбоотой юм. Цусны бүлэгнэлт алдагдах нь цусны бүлэгнэлтэд оролцдог ялтас эсүүд ихсэх, багасах эсвэл судасны хана хатуурч, уян чанар нь алдагдах, диаметр нь нарийсах зэргээс шалтгаална. Тухайлбал бүлэн үүснэ гэдэг нь ялтас эсүүд ихсэж, судасны хана хатуурсны улмаас түүгээр урсах цусны урсгал саатсанаар эд эрхтэнд жижиг бүлэнгүүд үүсч бөглөх аюултай. -Хүний биед хэчнээн хэмжээний цус эргэлддэг вэ, цусны гол үүргийн талаар тайлбарлахгүй юу? -Хүний биеийн жингийн 6-7 хувийг цус эзэлдэг. Насанд хүрсэн эрэгтэй хүнд таван литр, эмэгтэй хүнд дөрвөн литр цус биеэр нь эргэлддэг. Дүрст элемент болон сийвэнгийн харьцааг гематокрит гэж нэрлэдэг. Энэхүү харьцаанаас цус өтгөрлийн шинжийг баримжаалж болно. Цус гэдэг бол хүний биеэр урсаж байгаа шингэн эрхтэн бөгөөд биемахбодид хүчилтөрөгчийг тээвэрлэж, бүхий л амин чухал эрхтэнүүдийг хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй эрхтэн юм. -Уншигчдад цус өтгөрөл гэж юу болохыг онолын түвшинд тайлбарлалаа. Тэгвэл одоо юунаас болж цус өтгөрдөг талаар мэдээлэл өгөхгүй юү? -Хамгийн түгээмэл шалтгаан бол амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй. Буруу хооллолт буюу байнга өөх тостой хоол хүнс ихээр хэрэглэх, хийжүүлсэн ундаа, түргэн хоол зэргийг хэтрүүлэн хэрэглэдэг. Мөн хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, архи, тамхины хэрэглээ, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар, харшил, халдвар, цусны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүд, дархлаа тогтолцооны эмгэгүүд, бодисын солилцооны эмгэгүүд, төмөр ихсэх, жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээ гэх мэтчилэн маш олон шалтгааны улмаас цус өтгөрдөг. -Цус өтгөрөл даамжирвал ямар эрсдэл үүсэж болох вэ? -Монголчууд “Нас залуу, цус шингэн” гэж ярьдаг. Энэ нь хүний цус шингэн байх тусмаа залуу, эрүүл байдаг гэдгийг хэлээд байгаа юм шүү дээ. Цус өтгөрснөөр эд, эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орно. Ингэснээр бүхий л эд эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж эхэлнэ. Тухайлбал, тархинд хүчилтөрөгч дутагдсанаар аливааг амархан мартдаг, ойлгоц удаашрах, юм тогтоох чадвар муудах, нойрмоглож, нозоорох, толгой өвдөх, амархан ядрах, эрч хүчгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Зүрх судасны тогтолцоонд хүчилтөрөгч дутагдсанаар амьсгаадах, зүрхээр өвдөх, даралт ихэсгэдэг. Харин бөөрөнд хүчилтөрөгч дутагдсанаар бөөрний аяганцар, тэвшинцрийн үйл ажиллагаа алдагдаж, үрэвсэл үүсэх, цаашилбал бөөрний дутагдалд орох зэрэг эрсдэлүүд үүснэ. -Үүнээс болоод гэнэт нас барах эрсдэл байдаг гэж ойлгож болох уу?-Тийм. Цус өтгөрснөө мэдэхгүй явсаар гэнэт амин чухал эрхтнүүдэд цус хомсдол бий болж, үйл ажиллагаа алдагдаж, цаашилбал зүрхний шигдээс, тархинд цус харвах зэрэг эрсдэлүүд үүсэхэд хүргэж болзошгүй. -Ковидын нөлөөнөөс үүдэн цус өтгөрөл ихэссэн гэж их ярих болсон. Яг ийм процесс хүний биед явагддаг уу? -Ковидын дараах хүндрэлүүдээс хамгийн элбэг тохиолдож байгаа нь цус өтгөрөлт гэж яригдах болсон. Ялангуяа архаг хууч буюу суурь өвчтэй, бие сул хүмүүс голдуу өртөж, хүндэрч байна. Угийн архаг хууч өвчтэй байсан суурин дээр цус нь өтгөрснөөр илүү хүндрээд байна гэж ажиглагдаж байна. -Иргэд цус өтгөрлөөс хэрхэн урьдчилан сэргийлж, цусаа шингэн байлгахад анхаарах вэ? -Хамгийн түрүүнд дээр дурдсан амьдралын буруу хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Цус шингэлэх хэд хэдэн эмчилгээнүүд байдаг. Тухайлбал цус ханах, цус шүүх, эмийн гэх мэтчилэн эмчилгээнүүд бий. Гэвч бид дур мэдэн цус шингэлэх эмчилгээг зөвлөдөггүй. Заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношоо тодруулах хэрэгтэй. Хүн болгоны нас хүйс, удамшил, архаг хууч өвчин, өвчний үе шат, биеийн байдал өөр өөр байдаг шүү дээ. Тийм учраас заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлсний дараа ямар эмчилгээ хийх эсэхийг шийднэ. -Дасгал хөдөлгөөн хийснээр хүний цус шингэрэх үү, ер нь эмийн бус аргаар хэрхэн цусаа шингэлэх боломжтой вэ? -Тухайлбал чихрийн шижинтэй хүмүүст хоол болон дасгал хөдөлгөөнийг хослуулснаар цусан дахь сахарын түвшинг бууруулж, зохицуулж болдог. Тэгэхээр зөв зохистой хооллоод дасгал хөдөлгөөнөө тогтмол хийснээр цусан дахь сахарыг задалж, хүний биед хэрэгтэй энерги болгон зарцуулдаг. Ингэснээр цус өтгөрлийн нэг шалтгаан болох цусан дахь сахар шатдаг гэсэн үг. Бага зэргийн цус өтгөрөлтэй хүн зөв амьдралын хэв маягийг амьдралдаа хэвшүүлснээр цусаа шингэн байлгах боломжтой. Харин цус өтгөрөл нь даамжирсан хүмүүс заавал нарийн мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээнд хамрагдах шаардлагатай. Харин дур мэдэн аспирин зэрэг эмийг эмчийн зааваргүйгээр хэтрүүлэн хэрэглэснээр цусны эмгэгтэй хүмүүс цус алдах, ходоодны шархлаатай хүмүүс шарх нь сэдрэх зэрэг эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй. -Ярилцлагынхаа төгсгөлд иргэд цусны эрүүл мэнддээ хэрхэн анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө өгөхгүй юү? -Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд тогтмол хамрагдаж байгаарай гэж зөвлөе. Ахимаг настай гэлтгүй залуучууд ч байнга эрүүл мэндээ анхаарч үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. Улиралд нэг удаа, бүр боломжгүй бол зургаан сард нэг удаа ч юм уу ядаж л цусны дэлгэрэнгүй, биохими, бүлэгнэлтийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ зэргийг тогтмол өгч байх хэрэгтэй. Мөн цусаа байнга шингэн байлгах арга нь тогтмол цусаа хандивлах явдал юм. Эрэгтэй хүн хоёр сар тутамд, эмэгтэй хүн гурван сар тутамд цусаа хандивласнаас цус шингэн байх үндэс болдог. Иймд ард иргэд байнга цусаа хандивлаж бусдын болон өөрийн эрүүл мэндийг хамгаалаарай гэж уриалъя. -Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж: Media.itoim.mn МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригданаУИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.