Яг одоо ихээр дэлгэрээд байгаа ханиадны талаарх зөвлөмж юм. Хүмүүс дур мэдэн өөрснөө эмчлэх гэж оролдож, эмийн сангуудаас эмчийн зааваргүй эм авч ууж байгаа нь уг ханиадыг улам ихэсгэж байгаа бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүд хүндээр өвдөж байна. Өнөөдөр таны хүүхэд энэ ханиадыг тусаагүй байж магадгүй ч та бусдын тусын тулд цааш нь тараагаарай Уг ханиадны вирус нь гаднаас орж ирсэн бөгөөд ханиад хүрсэн хүүхдүүд өндөр халуурч байгаа. Энэ нь хэдийгээр монгол хүний дархлааны системтэй холбоотой боловч эцэг эхчүүдийн эрүүл мэндийн мэдлэг багын улмаас халуун бууруулах эмнүүдийг уулгах буруу эмчилгээг хийж байна. Ханиадны үед гарч буй шинж тэмдгүүд эхний үед хоолой өвдөх, идээлэх , өндрөөр халуурах, хордлогонд орох, бүх бие үе мөчөөрөө өвдөх, биеийн хэсгээр харшил өгөх зэргээр илэрч байна. Ажигласнаар бол менингитийн, А гепатитийн (халдварт шар) үндсэн шинжүүд их илэрч байгаа. Толгой хүчтэй өвдөх, даралт өөрчлөгдөх, хэлбэлзэх, дотор муухай болох, ядран сульдах, хоолонд дургүй болох, нойр хүрэх , захын мэдрэлүүдийн ажиллагаа алдагдах (хөл, гар даарах, хүчгүй болох\ байдлууд харагдаж байна. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн үед эмчилгээний дараах аргуудыг хэрэглэх нь илүү үр дүнтэй. – Халуурсан үед парацитомол (халуун бууруулах) эмийг уухгүй байх, харин амидопирины уусмал уух – Аль болохоор тайван байх, орондоо орж дулаан унтах. Энэ ханиадны үед УНТАХ маш чухал . – Ханиадны үед уургийн дутагдалд ордог тул хоолоор уургийг нөхнө. Үүнд уургийн агууламж ихтэй малын бөөр, зүрхийг байцаа, сонгинотой холин жингэж идвэл сайн.- Аарц буцалгаж уух. – Элэгний нухашыг чанасан, жигнэсэн байцаатай хамт идвэл сайн. – Үе мөч хөрөх, өвдөж байгаа үед халуун бигнүүрээр жин тавих, горчиз наах, гэрлээр шарах нь тустай – Хүхрийн дутагдалаас сэргийлэхийн тул малын уушгийг машиндаад чөмөгтэй хамт чанаж өгвөл сайн. Мөн хар талхтай хамт ид. – Ам хурдан хатаж цангадаг тул бүлээн ногоон цайн дээр бага зэргийн лимоны шүүс нэмж ойр ойрхон уух. – Витамин В12 –ийг (тариагаар худалдаж аваад шилнээс нь соруулан Лийртэй хамт мексердэж өгөх. – Шээсээ удаан барьж болохгүй. – Хоолой, ам, хамрыг ойр ойрхон сайтар цэвэрлэж байгаарай. Хамгийн гол нь та хүүхдээ сайн унтуулж, уургын дутагдалыг нь нөхөн, шингэнэ юм сайн уулгаарай. Жигнэсэн, чанасан тэжээллэг хоол унд өгч дээрх аргуудыг хэрэглээрэй.
ХҮҮХДИЙГ ХАРШЛААС СЭРГИЙЛЭХ 10 АЛХАМ Сүүлийн үед бага насны хүүхдүүд харшилтай болох үзэгдэл цөөнгүй болжээ. Монголд байгаа харшлын дийлэнх хувийг шарилжны харшил эзэлж байна. Судалгаагаар нийт хүн амын 67.5 хувь нь шарилж, 30.7 хувь нь луулины харшилтай байна гэжээ. Мөн 82 хүүхдийн арьсанд сорил тавьж үзэхэд 86.6 хувь нь шарилжны харшилтай байсан аж. Гэтэл наадмын дараагаас харшил хөдөлж эхэлдэг. Энэ үеийг хүлээлгүй эцэг эхчүүд дараах зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Японы Гунма их сургуулийн доктор, хүүхдийн харшил судлалын эмч О.Солонгын онцлох зөвлөгөөг хүргэж байна. I АЛХАМ. Хүүхдүүд байгальтайгаа харьцахаа больсон. Ургамал, тоостой харьцахгүй байж байгаад гэнэт агаарт гарахаар харшилтай болчихдог. Өтөг бууцан дээр амьдардаг, ургамал тариалан эрхэлдэг айлд өссөн хүүхэд харшил тусах магадлал бага байдаг. Иймээс хүүхдийг хэт бөөцийлөлгүй жилийн дөрвөн улиралд хүрээлэн буй орчинтой байгальтай ойр байгаарай. Дөрвөн хананы дунд л өссөн хүүхэд харшламтгай болдог юм шүү. II АЛХАМ. Олон улсын жишигт хүүхдийн нойр, хоол, хөдөлгөөнийг дэмжиж дархлааг нь сайжруулахыг зөвлөдөг. Тиймээс хамгийн чухал алхам бол хүүхдийн нойрыг сайн авахуулах юм. Хүүхдийг тогтмол цагт унтуулж сургаснаар дархлааны эсийг идэвхжүүлнэ.
III АЛХАМ. Уйлахад нь аргадах, урвайхад нь баярлуулах чихэр, хатаасан төмс, хийжүүлсэн ундаа зэрэг нь хүүхдийн дархлааны хамгийн аюултай дайсан. Учир нь эдгээрээр хооллосон хүүхэд хоногт авах ёстой илчлэг, тэжээлээ авч чаддаггүйгээс дархлаа сулардаг. Хүүхэд уураг ихтэй хоол идэх ёстой. Гэхдээ уураг гээд дан мах идээд байж болохгүй. Уургийг ургамлаас буюу шош, вандуй, дүпү, өндгөөс авч болно. IV АЛХАМ. Мөн А витамин хэрэглэх хэрэгтэй. Арьс салстыг ихээр хамгаалах учраас ханиад хүрэх нь багасна. Хүүхдэдээ А витамин өгөхийн сацуу лууван идүүлж, шүүсийг нь уулгаарай. Мөн С витаминаар баялаг хүнс өгөхийн сацуу төмс идүүлэх хэрэгтэй. Зуны улиралд витамин С-ээр хамгийн баялаг айраг, сүүний ээдмийг хүүхдэдээ идүүлж байх нь чухал. Хүүхдийг тогтмол цагт тогтмол хэмжээгээр буюу өдрийн гурваар хооллоорой. Үүнд өглөөний хоол нэн чухал шүү. V АЛХАМ. Хүн хөдөлж, хүний бие идэвхжиж байж дархлааны эсүүд сэргэдэг байна. Хэвтсээр л байвал унтаад л байна гэсэн үг. Хүүхэд хамгийн багадаа 30 минутаас нэг цаг идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой. VI АЛХАМ. Эцэг эхчүүдийн хэт цэвэрч байдлаас хүүхдийн дархлаа сулардгийг тогтоожээ. Хүүхдийн гарыг байнга угааснаас биед байх ёстой ашигтай хэвийн бичил биетнийг устдаг байна. Зарим тохиолдолд ээж аав нар хүнсний ногоог ариутгагч бодисоор хүртэл угааж, гэрээ хэт зүлгэдэг… Энэ нь буруу. Багаасаа хэт цэвэр орчинд өссөн хүүхэд өөр орчинд очихоор дархлааны эс уг орчныг танихгүй учир харшил үүсдэг.
VII АЛХАМ. Өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй таны хүүхэд ч бас стрессддэг шүү дээ. Томчууд ч яахав найз нөхөдтэйгөө ярилцаад бухимдлаа тайлчихна. Харин хүүхдүүд хэрхэн тайлахаа мэддэггүй. Тийм ч учраас биед хуримтлагдсан түүний бухимдал дархлааг нь сулруулдаг байна. VIII АЛХАМ. Хоол идсэний дараа хоёр цагийн дараа 15-20 минут хэвтэж амарвал дархлааны эс идэвхждэг гэсэн сүүлийн үеийн үндэслэлүүд бий. Хоол идсэний дараа хоол шингээд өөх тосны задрал явагдмагц дархлааны эс байдаг лимпийн зангилаануудад очиж дархлааны эсийг идэвхжүүлэх юм. IX АЛХАМ. Гадаадад эмч нар хэзээ ч хүүхдэд дархлааны бэлдмэл зөвлөдөггүй. Хоолоор амин дэмээ нөхөхийг зөвлөдөг. D витаминыг гэхэд нарнаас авчихна. Наранд алгаа 5 минут ээхэд л өөрт шаардлагатай витаминаа нөхдөг. Харин хоол тэжээлийн доройтолтой, жингийн дутагдалтай, хоолонд муу, нэг төрлийн хоол иддэг, тухайлбал, мах гурилаа иддэг бол витамин хэрэглэж болно. Харин зуны улиралд витаминаас татгалзах хэрэгтэй. X АЛХАМ. Ханиад ойр ойрхон хүрдэг, баас нь тогтворгүй, үргэлж гүйлгэх шинж тэмдэг илэрвэл танай хүүхэд дархлаа сул байна гэж ойлгож болно. Түүнээс гадна хүүхдээ харшлаас сэргийлэх хамгийн найдвартай арга бол харшлын сорил тавиулж урьдчилан сэргийлэх явдал юм. Эх сурвалж: ЭХЭМҮТ-ийн эмч О.Солонго

“Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм. Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно.
Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт. Мөнгийг янз бүрийн зорилгоор
хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ
үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав.
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй Түрийвчинд хүний зураг байлгах хэрэггүй – Учир нь ямар нэгэн зураг байх нь хэн нэгэнтэй заавал мөнгөө хуваалцаж,, эргээд чамайг боддоггүй хүмүүст мөнгөө алдах магадлалтай гэсэн утгыг илэрхийлдэг байна. Түрийвчинд зарааны үс байх ямар вэ? Мөн мөнгөөр өмд цамц хийвэл мөнгө дууддаг
гэсэн. Энэ үнэн үү? -Зарааны үс байж болно. Учир нь зарааны үс хулгайгаас сайн хамгаалдаг байна. Зарааны үсийг хэтэвчиндээ хийх нь Орос Фэнг Шүй, Орос арга юм. Харин өмд цамцны хувьд Японы нэгэн үлгэрийн номон дээр хэтэвчиндээ хийсэн болгон нь үрждэг шидэт түрийвчний тухай үлгэрээс сэдэвлэж гаргасан хүмүүсийн яриа юм. Ямар түрийвч хамгийн сайн бэ? – Дуураймал биш, жинхэнэ арьсан түрийвч л хамгийн сайн түрийвч юм. Та бүхэн болж өгвөл олон тасалгаатай, олон нуглардаг хэтэвч битгий аваарай.
Хэтэвч нь нэгэн төрлийн мөнгөний урсгалыг өөртөө чиглүүлж өгөх Инь энерги буюу усны энергийг өөртөө шингээж байдаг болохоор олон тасалгаанд энерги төөрөлдөж чухам аль эд баялагийн саванд мөнгийг татаж өгөх баримжаа нь алдагдаж төөрнө гэж үздэг байна Тиймээс цөөхөн тасалгаатай, эмх цэгцтэй, онгойлгоход хялбар, олон нуглардагүй түрийвч сонгоорой. – Хэн нэгний хуучин түрийвч хэрэглэж болохгүй. Учир нь таны орлого таных биш юм шиг байдал үүсэх болно. – Түрийвчэндээ хичнээн хайртай байсан ч гэсэн ойр дотны хүмүүс болон хүмүүсийн зураг хийж болохгүй. Учир нь тэдгээр хүмүүст та тусалж байгаа мэт цаад утгарааа харилцаагаа хөндийрүүлж, үл ойлголцож үүснэ. Мэдээж мөнгө санхүүтэй холбоотой шүү дээ. Маш сайн чанарын өөрийн гэсэн мөнгөр хэтэвч өөртөө худалдаж авах нь бат бөх санхүүгийн эх үүсвэртэй болж, олсон мөнгө чинь юм болно. Тиймээс манайхаан өөрийн дуртай, өөртөө таалагдсан хамгийн сайн түрийвч олж авах нь хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл чинь шүү. Өөрөө л хэрэглэх юм чинь хичнээн үнэтэй брэндийнх байсан ч гэсэн мөнгө битгий татаарай Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ? – Түрийвч Мөнгө улаан өнгө болон байгалийн гаралтай материалд дуртай байдаг. Иймд та арьсан, улаан түрийвчийг сонгоорой. Түрийвчээ хоосон байлгаж огт болохгүй. Ядаж хэдхэн төгрөг үлдээж хэвших хэрэгтэй. Банкны баримт, НӨАТ-ийн баримт зэргээ мөнгөтэйгээ хамт хадгалж болохгүй. Түрийвчнийхээ тусгай хэсэг эсвэл цүнхнийхээ халаасанд хийж байгаарай.
Түрийвчиндээ бохир төлбөрийн баримт, урагдсан цаас хийж болохгүй. Хуучирсан түрийвчээ хаяхын оронд хадгалаарай. Энэ нь их хэмжээний аз авчрахаас гадна, орлогын үүдийг нээдэг. Мөнгөнийхөө толгойг зөв харуулж хийх хэрэгтэй. Та болж өгвөл түрийвчиндээ мөнгөнөөс өөр зүйл хадгалах гэсний хэрэггүй. Түрийвчин дэх мөнгөө бусдад харуулах нь эд баялагаа алдах үндэс болдог.- Гудамж талбай болон сургууль Гудамжинд явж байхад замд тань мөнгө таарвал шууд аваарай. Энэ нь 10 төгрөг, 20 төгрөг байна уу? огт хамаагүй бөгөөд шууд л авах хэрэгтэй. Учир нь хөл доор байгаа мөнгийг орхиж явснаар мөнгөний заяа гомддог аж. Замын уулзвар дээр тогтсон мөнгөнд хүрч болохгүй хэмээдэг. Энэхүү мөнгийг авснаар эрүүл мэндээр хохирч, илүү их мөнгө зарлагадах хэрэг гардаг байна. Зөөгчид цайны мөнгө гар таталгүй өгч байгаарай. Учир нь таны өгсөн мөнгө эргээд гурав дахин үржигдэж ирэх болно.- Гэртээ Хоолны ширээ нь идээ будаа тавьдаг, нэг ёсондоо хүндэтгэлийн бэлэг тэмдэг билээ. Харин үүн дээр суухыг хориглодог бөгөөд өрөнд орно хэмээн үздэг байна.Та гэртээ их хэмжээний мөнгөтэй ирвэл хэдхэн төгрөг авч, хоолны ширээний бүтээлгэн доор хийгээрэй. Ингэснээр мөнгө арвижихийн бэлэгдэл хэмээдэг аж. Мөнгөтэй түрийвчээ хоолны ширээ болон орон дээр тавьж болохгүй.
Таны гэрт нэг шүүр байх ёстойг анхаараарай. Эс бөгөөс гарлагын үүд нээгддэг байна. Задгай мөнгийг энд тэнд тарааж, хаяж болохгүй. Үүний оронд мөнгөний гахайнд цуглуулж, түрүүвчиндээ хадгалах хэрэгтэй. Гэртээ хадгалж байгаа мөнгөө тогтмол тоолж, дутсан, өссөн эсэхийг шалгаж байгаарай. Та мөнгө цуглуулж эхлэхээсээ өмнө юунд хэрэглэх гэж байгаа зорилгоо тодорхойлох ёстой. Мөн бороотой өдөр мөнгө хурааж эхлэхэд тохиромжгүй байдаг. Аалз нь их мөнгө, баялагийн бэлэг тэмдэг билээ. Та хаа нэгтээ аалз харвал алахын оронд явах замыг нь чөлөөлж өгөөрэй. Гэртээ шүгэлдэх нь гарлагын үүд хаалгыг нээж, орлогын үүдийг хаадаг байна.Бусдаас талх болон давс гуйж болохгүй. Энэ нь гэрээс тань хамаг баялаг, эд хөрөнгийг тань үлдэн хөөх аюултай. Нар жаргасны дараа хогоо гаргаж асгах нь хөрөнгө мөнгөө гаргаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Мөнгөтэй цүнхээ газар тавьж болохгүй. Энэ нь мөнгөний заяаг хариулдаг гэж үздэг байна. Хутгаа талханд зоолттой орхих нь өрөнд оруулдаг. Үр тариаг гаргаж хаяснаар санхүүгийн асуудалтай тулгарч мэднэ. Цонхоороо хог битгий хаяарай. Энэ нь хамаг мөнгөө гаргаж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Аквариум нь мөнгө дууддаг байна. Гэхдээ аквариумын ус үргэлж цэвэрхэн байх ёстой.
– Нийтлэг зүйлс мөнгө гуйж суугаа хүнд хандив өгөхдөө нүд рүү нь харж болохгүй. Цамц, өмд болон куртикний тань халаас урагдсан бол заавал оёорой. Үнэтэй эдлэл зүүснээр мөнгө орж ирдэг. Үсээ өөрөө тайрч болохгүй. Ингэснээр өөрөө мөнгөний эх үүсвэрээ тасалж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Зүүн алга загтнавал мөнгө орж ирнэ, баруун алга загтнавал мөнгө үрэгдэнэ гэж үздэг. Цагдаа эсвэл гал сөнөөгчтэй таарвал мөнгө үрэгдэнэ, жирэмсэн эмэгтэйтэй таарвал мөнгө үржихийн бэлэг тэмдэг болдог. Өөрөөсөө илүү мөнгөтэй хүмүүст атаархах хэрэггүй.