Эдгээр хачирхалтай уутнуудыг цахиур гель гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн шинэ гутал, цүнх, зарим нэг хувцасны хайрцагт байдаг. Савласан бараа бүтээгдэхүүнийг чийглэг орчноос хамгаалж, хуурай чигээр нь хадгалах үүрэгтэй жижигхэн тунгалаг үрэлнүүд юм. Гэвч шүдний оо болон кофены нэгэн адилаар энэ жижиг ууттай зүйлийг таны бодож байгаагаас өөр олон зүйлд ашиглаж болно. 1. Гар утас хатаах Гар утасны жижиг нүх болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд орсон усыг богино хугацаанд хатаахын тулд гар утсыг зураг дээрх байдлаар уутанд 3-5 ширхэг цахиурын гельтэй хамт хийж, уутны амсрыг сайтар боож 24 цаг байлгана. 2. Гоёл чимэглэлийг өнгөлөг, гэрэлтсэн болгох Гоёл чимэглэлээ хадгалдаг хайрцаг руу цахиурын уутнаас хэдэн ширхэгийг хийснээр таны гоёл чимэглэлийг чийглэг орчноос хамгаална. Чийглэг орчин гоёл чимэглэлийн өнгийг алдагдуулж, үзэмжийг нь сэвтүүлдэг байна. Үр дүнд нь та гоёл чимэглэлээ өнгө оруулах хэрэгтэй болно. Хэдэн ширхэг цахиурын гелийг гоёл чимэглэлийн хайрцгийн ёроолд тавих хэрэгтэй. 3. Заалны цүнхний эвгүй үнэрийг дарах Чийглэг орчинд амьдардаг бактериас таагүй үнэр гардаг. Тэгэхээр та чийглэг орчныг үгүй болгож байж л эвгүй үнэрийг арилгана. Нэг эсвэл хоёр ширхэг цахиурын гелийг цүнхэндээ хийж, мартсан юм шиг буцааж авах хэрэггүй. Цаг хугацааны эрхээр чийглэг байдлыг арилгах болно. Мөн хувцасны шүүгээн дэх эвгүй үнэрийг ч энэ аргаар арилгах боломжтой. 4. Чухал бичиг цаас гэмтэхээс сэргийлэх Чийглэг орчин цаасыг
гэмтээж, чухал бичиг баримт болон фото зургийг чанаргүй болгодог. Бичиг баримтыг аюулгүй байлгахын тулд хавтас болон хайрцгуудын дунд цахиурын гель хийгээрэй, тэр тусмаа шүүгээнд хийж удаан хугацаанд хадгалах гэж байгаа бол энэ арга яг тохирно. Мөн аудио болон видео файлуудыг ч энэ аргаар хадгалж болно. 5. Эмийн чанарыг хангах Цахиурын гелийн тусламжтай эм рүү ус орохоос хамгаалах болгоомжтой. Хэрэв аяллаар явах үедээ эм авч явах гэж байгаа бол энэ аргыг хэрэглээрэй гэж зөвлөе. 6. Гэрийн эвгүй үнэрийг арилгах Гэрийн эвгүй үнэрийг арилгахын тулд цахиурын гелийг задлах хэрэгтэй. Нэг эсвэл хоёр ширхэг
цахиурын гель /хэмжээнээс нь хамаараад хэд ч байсан болно/-ийг урж, жижиг хэмжээтэй саванд хийнэ. Дээр нь нэг эсвэл хоёр дусал сайхан үнэртэй дурын тосыг хийж гэртээ тавина. Болгоомжтой байгаарай: энэ үйрмэг арьсыг үрэвсүүлж мэдэх тул болж өгвөл цахиурын гелийг задлахдаа үйрмэгт гараараа битгий хүрээрэй. Бас хүүхэд болон амьтнаас уг үнэр арилгагчийг хол байлгах хэрэгтэйг бүү мартаарай. 7. Шүүгээний эвгүй үнэрийг арилгах Цөөн хэдэн ширхэг цахиурын гель угаалгүй удсан хувцаснаас болж шүүгээнээс үнэртэх эвгүй үнэрийг арилгах боломжтой. Мөн улирлын чанартай буюу сүүлийн 6 сарын хугацаанд өмсөөгүй, шүүгээнд байлгасан хувцаснаас гарах эвгүй үнэрээс салахад тусална. Эвхэж тавьсан хувцаснуудын завсар эсвэл шүүгээний ард цахиурын гелийг тавина. Ингэснээр хувцас болон ор дэрний даавууг чийглэг болохоос сэргийлнэ.
s МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Ихэнх хүмүүс энэ зүйлийг хэрэггүй гэж бодоод хаячихдаг. Харин нэгэн танил маань надад юунд ашиглаж болох талаар хэлсэн юм
