Categories
Чөлөөт

Хэрэв та элгээ 20 насаар залуу байлгая гэвэл энэ жимсийг хэрэглээрэй

Хэрвээ бид элгээ хайрлаж, хамгаалж явахгүй бол энэ чухал эрхтнээс шалтгаалсан олон янзын өвчин эмгэгтэй болж болзошгүй. К витамин нь бидний элэгний үйл ажиллагааг сайжруулж, витамин бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэрхүү витамин нь цаашдаа цусны бүлэгнэлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Гэмтсэн болон хөгширсөн эд эс задардаг нь энэ эрхтний гол онцлог шинж. Энэ нь бидний бие организмд явагддаг олон янзын бодисын солилцоонд элэг ямар их ач холбогдолтой вэ гэдгийг харуулж байна. Бидний элэгний эд эс өөх тосыг хайлуулж тосны солилцоог дэмжих энерги ялгаруулдаг билээ. Элэг бол нөхөн сэргээгддэг эрхтэн гэдгийг олон хүмүүс мэддэггүй. Хүний биеийн хамгийн чухал, хамгийн их нөлөөтэй эрхтэн бол элэг юм. Дээр хэлснээр бид элгээ хайрлаж хамгаалахгүй бол олон төрлийн өвчин тусаж болох юм. Эрүүл бус хүнс, хооллолт, архины хэт их хэрэглээ, таргалалт, зарим төрлийн эм нь элэг гэмтээх гол нөхцөл болно. Африк болон Азид элэгний үйл ажиллагааг сайжруулахын тулд энэтхэг хасарваань хэрэглэдэг. Энэ жимс нь зүрх судасны системийг бэхжүүлж, ходоод гэдэсний хямралыг анагаахад тустай. Мөн өөр олон ашигтай, хүний биед тустай шинж чанарыг агуулдаг учир олон хүмүүс энэ жимсийг ердийн хэрэглээ болгосон байдаг. Энэ гайхамшигтай жимс таны биеэс өөх тосыг гадагшлуулах, хордлого тайлахад  онцгой тустай. Мөн бидний элгийг хамгаалж, хоол боловсруулахад сайнаар нөлөөлөн, холестерины хэмжээг багасган, цөсийг эмчлэх зэргээр биеийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг жимс юм. Элэгний өвчин болон шар өвчнийг эмчлэх эмчилгээний арга: Хоёр хэсэг цэвэрлэсэн энэтхэг хасарваанийг блендер буюу холигчид хийж 1 литр ус нэмнэ. Сайн хольсны дараа шүүж өдрийн турш ууж хэрэглэнэ. Энэтхэг хасарвааний 25 навчийг угааж цэвэрлэн төмөр саванд (данх ) хийж 15-20 минут буцалгаад хөргөнө. Дээр нь бага зэргийн цай болон бор сахар, элсэн чихэр хийж болох боловч хэмжээг нь хэтрүүлж болохгүй. Энэтхэг хасарвааний цай чихэртэй биш чихэрлэг төдий байх ёстой. Энэ цайг өдөрт хоёр удаа буюу өглөө болон унтахын өмнө тус бүр нэг аяга ууж элгээ хамгаална. Энэтхэг хасарвааний ач тус болон түүнийг нь ашиглах арга: Энэтхэг хасарваань нь өтгөн хатсан үед хэрэглэхэд сайн. Энэ жимснээс хэсгийг чанаад хоолны халбагаар хэрэглэ. Энэ жимс таны биеийн дэх хүчиллэг бодисыг саармагжуулна. Энэтхэг хасарваань хэрэглэж байгаа үедээ та цусан суулга өвчнөөс бүрэн хамгаалагдана. Энэтхэг хасарвааний навчаар хийсэн цай ууж хумхаагийн чичиргээг багасгадаг. Энэтхэг хасарваань С витаминаар баялаг учир таны биеийн үйл ажиллагааг дэмжихээс гадна шүдэнд маш сайнаар нөлөөлдөг. Энэ жимс нь фенол болон нарингенинтэй учир зарим төрлийн хорт хавдрын эсрэг тэмцэхэд тус болдог. Энэтхэг хасарваань олон тэжээллэг бодис агуулдаг ба тэдгээрийн зарим нэг нь:  Зэс Ширхэглэг Төмөр Тиамин Магни Фосфор Кальци Ниацин Эдгээр тэжээллэг бодис нь энэтхэг хасарваанийг жинхэнэ супер-жимс болгодог билээ. Та энэ жимсийг өөрийн өдөр тутмын хэрэглээ болгож ашиг тусыг нь байнга хүртэж байгаарай
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.