Categories
Чөлөөт

Хайр дурлал, мөнгө төгрөг, аз хийморийг өөртөө татахад зөв өнгийн лаа асаахад л хангалттай

Хайр дурлал, мөнгө төгрөг, аз хийморь зэргийг өөртөө татахад ер бусын чадвар, нууц увдис огтхон ч хэрэггүй. Дараах зөвлөмжийг дагаж орой болгон унтахынхаа өмнө зөв өнгийн лаа асаахад л хангалттай. Өнгийг нь яаж сонгох вэ гэж үү… УЛААН өнгө амьдралын эрч хүч, итгэлтэй байдал, идэвхийг бэлэгддэг. Хайр дурлалын өнгө гэгддэг тул бүсгүй хүнийг улам сэтгэл татам болгодог гэнэ. ЯГААН бол эмэгтэй энергийн өнгө бөгөөд бүсгүйчүүдэд хувийн асуудлаа шийдвэрлэхэд дөхөм болдог. ГҮН ЯГААН өнгө бол бизнес эрхлэгчдэд бизнесээ хөгжүүлж, шинэ түвшинд гарахад нь тус болохын зэрэгцээ зөв, оновчтой шийдвэр гаргах чадварыг нь дээшлүүлдэг. ШАР өнгө онгод оруулж, бүтээж туурвих хүсэл эрмэлзэлийг бадраадаг. Түүнчлэн шинэ мэдээ, мэдээллийг ойлгох чадварыг сайжруулж, уран зөгнөх чадварыг сэрээдэг гэнэ. БОР өнгө нь материаллаг эд баялаг, карьерийг бэлэгддэг. Тиймээс, албан тушаал ахихыг хүсвэл бор өнгийн лаа асааж байгаарай. ЦЭНХЭР өнгө мэргэн ухааны өнгө тул аливаад саруул ухаанаар хандаж чаддаггүй бол энэ өнгийг сонгоорой. Ажил дээрээ амжилт гаргаж, санхүүгийн байдлаа сайжруулья гэвэл НОГООН өнгийн лаа асааж байгаарай. Түүнчлэн, сэтгэлийн тэнхээтэй болоход энэ өнгийн лааг сонгодог гэнэ. ХАР өнгө эдгэрлийн өнгө тул өвчин эмгэгээсээ салья гэвэл энэ өнгийн сонгож байгаарай. Мөн, бусдын сөрөг энергийн нөлөөллийг арилгахад хар өнгийн лаа асаадаг. ЦАГААН өнгийн лаа зөв сонголт хийж, оновчтой шийдвэр гаргахад тус болдог. Түүнчлэн энергийн баланс алдагдсаныг тэнцвэржүүлж, хэрэгтэй хэрэггүй элдвийн бодлоос ангижрахад цагаан өнгийн лаа дөхөм болдог. Зөв өнгийн лаа асааснаар дутагдаж буй энергиээ идэвхижүүлж, урсгалыг нь зөв тийш нь чиглүүлж болно. Лаа хэрхэн асч байгааг анхааралтай ажиглаарай, багагүй зүйлийг мэдэж болно. Лааны дөл нэг тодорч, нэг бүдгэрээд байвал сэдсэн зүйл чинь бүтнэ гэдэгт та өөрөө ч итгэхгүй байгааг харуулж байгаа юм. Лаанд асуудлыг чинь шийдвэрлэх энерги дутагдаад байгаа нь энэ. Лааны дөл тортогтой байвал санаа зовох хэрэггүй. Гэрт чинь хуримтлагдсан сөрөг энергийг шатааж байгаа нь тэр гэнэ. Лаа асч байснаа өөрөө унтарвал сэдсэн зүйл чинь ертөнцийн тэнцэврийг алдагдуулж байгаагийн дохио тул ямар ч аргаар хүслээ гүйцэлдүүлэхийг бүү оролд. Таны хүсч буй зүйлээс илүү чухал зүйл байгааг та нэг л дутуу хараад байна. Лаа асч байхдаа чад пад хийх чимээ гаргаж байвал гэрт чинь нөгөө ертөнцийн “зочид” байгаа бөгөөд тэдэнд танд хэлэх зүйл байгааг илтгэнэ. Айх хэрэггүй… дотны хүмүүс чинь таныг ямар нэгэн аюулаас сэрэмжлүүлэх эсвэл чухал зүйл хэлэх гээд түр ирсэн байж болох. Тэднийг анхааралтай сонсож, ойлгохыг оролдоорой. Гэртээ лаа асааж байх хэрэгтэй. Өдөр болгон биш юм гэхэд, сардаа хэд хэдэн удаа асааж байх нь таныг муу муухай зүйлээс хамгаалж, энергийг чинь сэргээж, асуудлаа шийдвэрлэхэд чинь тус болно. Эх сурвалж: Счастливый психолог МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.