Хүний дотор эрхтэнд нэн сайн эмийн ургамал манай улсад ихээр ургадаг. Тэр тусмаа таван цул эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг нь их. Сөд өвс, таван салаа гээд нэлээд эмийн ургамал байдаг. Ингээд таван салаа хvний бие эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг болохыг дурдъя. Таван салаа нь голын эрэг, эрэг дагасан нуга, мөлгөр хайрга, бургасан шугуй, улиасан төгөл, булаг шандын дагуух зvлэг зэрэг газар маш элбэг ургадаг эмийн ургамал. Уг ургамлын навчны ханд шарх эдгэрvvлэх агаад шинэ тvvсэн навчны шvvс нь нvдний эвэрлэгийн шархыг тvргэн эдгээх сайн талтай. Азийн олон орны эмнэлэгт навчаар бэлтгэсэн хандыг уушигны гууртас, хєхvvл ханиад, уушигны багтраа зэрэг өвчний vед цэр ховхлох зорилгоор хэрэглэдэг. Мєн ходоод болон нарийн гэдэсний vрэвслийн vед онц тус vзvvлдэг ургамал аж. Хоолны халбага нунтаг навчийг 200 мл буцламгай хийж, 15 минут болсны дараа шvvж аваад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ. Зун, намрын цагт элбэг ургадаг таван салаа нь 5-8 сард ургаж гүйцэх бөгөөд хатахаас нь өмнө түүж, угаагаад сүүдэрт даавуун уутанд өлгөж хатаах хэрэгтэй.
Хатаасан таван салааг: Ходоодны гастрид Ходоодны шархлааны үед өдөрт хоолны халбагаар хоёр удаа ( хоол, цай идэхээс15 минутын өмнө) ууна. Эмчилгээг 14-21 хоног тасралтгүй хийвэл үр дүн нь харагдана. Арьсны ил шарх Идээт үрэвслийн үед бэлдмэлийг цэвэр даавуунд шингээн тавьж боогоод 2-3 хонуулахад шарх цэвэршин эдгэнэ. Бөөрний эмгэг, өтгөн хатах, өвдөлт үрэмсэл намдаах, биеийн хорыг хөөх зэрэг олон талын ашиг тустай. Хатаасан таван салаа ургамлаас 1 амны халбагыг авч, буцалсан 1 аяга халуун усанд хийгээд 15 минут орчим идээшүүлээд өдөрт 4-5 аягыг тогтмол уух хэрэгтэй. Жич: Таван салааг Монголд гэдэс өвдөхөд уудаг, харин европууд ханиалганд маш өргөнөөр уудаг. Таван салаа нь хоолой загатнуулан сэрвэгнүүлсэн ханиалганд сайн, хоолой болон амьсгалын замыг тайвшруулж, үрэвсэл дарна. Бронхит, уушигны өвчин, ханиаданд таван салааг дэлхий даяар хэрэглэдэг. Таван салаа нь амьсгалын замын салстыг бүрхэж,
хамгаалдаг бөгөөд ханиалгаас үүдэж гэмтсэн салстыг эдгээхэд нэмэртэй. Таван салааны жүүс бэлдэх: 2 атга дүүрэн таван салаа 250 гр элсэн чихэр Нэг нимбэгний шүүс (эсвэл 30мл буцалсан бүлээн ус) 350 гр-ын 2 тагтай шил Таван салаагаа угааж, жижиг хэрчинэ. Шилээ угааж, архиар арчиж, эсвэл халуун ууранд жигнэж ариутгаарай. Нэг шилэндээ нэг үе таван салаа, нэг үе элсэн чихэр хийж дарна. Цэвэр халбагаар сайн дарж өгнө. Хамгийн сүүлийн үе элсэн чихрээр дуусна. Үүнээ 2 сар хуурай, сэрүүн, харанхуй газарт хадгална. Гаргаж ирээд 20 мл буцалгасан бүлээн ус, нимбэгний шүүсээ нэмж, нимбэггүй бол 40-50 мл буцалсан бүлээн ус нэмж хутган 2 цаг байлгана. Үүнээ цэвэр шилэнд шүүж хийнэ. Бэлэн ханиадны шүүсээ ханиалга хүрсэн үедээ өдөрт хэдэн удаа амны том халбагаар ууж болно.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Эртнээс анагаах ухаанд хэрэглэж ирсэн таван салааг хэрэглэх арга, таван салааны шүүс бэлтгэх жор ХАДГАЛААД АВААРАЙ
