Categories
Чөлөөт

Уламжлалт анагаах ухааны сударт тэмдэглэгдсэн, ядаргаа тайлж, дархлаа сэргээх гайхалтай аргууд, ядрах шинж тэмдэг ХАДГАЛААД АВААРАЙ

Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унт. Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн дээрээ 1 аяга буцалсан бүлээн ус уу. Өдөрт сүү, өндөгний шарыг заавал ид. Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэ. Тухайлбал, хушга, газрын самар, буйлсын самар, сэвэг зарам, вандуй, цурхай загас /щука/. Ихээхэн туйлдаж ядарсан үед терк дээр үрсэн таримал туурмыг хэд хэдэн өдөр хоолны халбага усаар даруулж ид. Үүний сацуу өдөрт 20-30 ширхэг гичний үрийг усаар даруулж залиг. Хөдлөхөөс дургүй хүрч байвал зөгийн балтай сүүтэй цай 1 аягыг уу. Усан үзмийн шүүс ½ аягыг бэлтгээд 2 цаг дутам 2 хоолны халбагаар уу. Оюуны хэт ядаргааны үед хэд хэдэн зүсэм май загас /селедки/ ид. Нимбэгтэй сармисны каша ид. Үүний тулд 400 г сармисыг тёрк дээр үрж каша болго. Дээр нь 24 ш нимбэгний шүүс хийж хутга. Хэрэглэхийн өмнө зайлна. Энэ кашанаасаа 1 цайны халбагаар өдөрт 3 удаа хоолноос өмнө усаар даруулж ууна. Хөргөгчинд хадгална. 14 хоногийн дараа биеийн тэнхээ тамир сайжирч, нойрмоглох нь алга болж, урам зориг ирж, ажлын чавдар сэргэнэ. 3000 мл шилэн саванд 1000 г угаасан хушганы самар хийж дээр нь 1000 г элсэн сахар нэмнэ. Эцэст нь 1000 мл архи хийж харанхуй дулаан газар тавьж үе үе зайлж 3 хонуул. Үүссэн улаан хүрэн шингэнээ өөр шилэн саванд юүл. Самарыг бас дахин 2 удаа тус бүр 1000 мл архиар эхнийх шиг дарна. Ингээд 3 хандмалаа хольж хүрэн шилэнд юүл. Дулаан газар хадгална. Өдөрт 1 хоолны халбагаар хоолноос өмнө 3 удаа 21 хоногийн турш ууна. Ядаргаатай тэмцэхэд усан эмчилгээ мөн чухал. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шавшиж арч. Унтахын өмнө ямар нэг ургамлын хандтай ваннад ор. Эсвэл унтахын өмнө хөлөө 42 хэмийн халуун усанд хөлөө 10 минут дүр. Энэ нь цусны эргэлт сайжруулдаг. Оюун санаагаа сэргэлэн цовоо болгодог цай уу. Йогчууд үүнийг хийж уудаг. 4 ш кардамон, 4 ш хар перец, 3 ш башир цэцгийг нунтаглаж 250 мл бүлээн усанд хийж цагаан гаа, шанцаар амталж 20 минут зөөлөн гал дээр чанана. Бэлэн болохоос 1-2 минутын өмнө хар цай хийж сүлнэ. Дараа нь 1 цайны халбага зөгийн балаар амтална. Алжаал ядаргаа тайлах арга буюу Футсокинг: /хөлөө халуун бүлээн давстай усанд дүрэх сувилгаа/ тайвшруулна, амраана, дархлаа сайжруулна, сэргэлэн цовоо болгоно /энэ тохиолдолд өглөө босоод хүйтэн усанд дүрнэ/, нойр хүргэхэд тусална. Нэг удаагийн сувилгаа: 21 хоног. Ядаргаа гэж юу вэ? Ядаргаа нь янз бүрийн өвчний шинж тэмдэг байдлаар илэрч болох ба амьдралын буруу хэв маягтай холбоотой үүсэж болно.Ядаргаа нь хэдэн ч насны хүнд тохиолдож болох шинж тэмдэг бөгөөд дотроо Мэдрэлийн, Биеийн хүчний буюу энергийн, Бэлгийн үйл ажиллагааны, Дархлаа тогтолцооны гэсэн төрлүүдтэй байдаг. Ядаргааны илрэл нь янз бүр: Бүхий л өдрийн турш ядарна Өдөр тутмын үйл ажиллагааг хийх үед амархан ядрах Ихэнх хүмүүст үл ялих шалтгааны улмаас ядрах мэдрэмж үүсэж богино хугацаагаар илэрдэг. Шалтгаан: Зарим эмийн бэлдмэл Цочмог болон архаг өвчнүүдийн үед Хортой бодис хэрэглэх Физиологийн Шинж тэмдэг: Амархан ядарна Амархан хөлөрнө Тамирдана Нойргүйдэх Амархан бухимдах Хөдөлмөрийн чадавх, оюуны чадамж буурах зэрэг Авах арга хэмжээ: Өглөө босоход сайн амарч чадаагүй мэт санагдах үед авах ганц арга хэмжээ нь кофе биш юм!! Өглөөний цайг тогтмол уух: Өглөөг эхлүүлэхдээ эрүүл өглөөний цай ууж хэвших (ислэг, уураг, бага зэргийн нүүрс ус агуулсан). Өглөөний цай ууснаараа таны бие махбодь идэвхтэй байдалд шилжинэ. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх: Завгүй өдөр дасгал хийх боломжгүй мэт санагдах хэдий ч дасгал хийснээр цусан дахь эндорфин ихсэж, бие махбодь эрч хүчээр дүүрч байнгын ядрах шинж тэмдгээс хамгаалах хамгийн сайн арга юм. Өглөө, үдийн цайны цагаар, эсвэл ажил тарсны дараа дасгал хийснээр шөнөдөө сайн унтаж амрах, өглөөг илүү сэргэг угтахад тусална. Ус сайн уух: Өдөрт 2 литр болон түүнээс их ус уух нь хоол боловсруулах замын үйл ажиллагаа хэвийн байх, гэрэлтсэн арьс, ядаргаа арилах нэг түлхүүр юм! Ядрах шинж тэмдэг бол шингэн алдалтын анхны шинж тэмдгүүдийн нэг гэдгийг та мэдэх үү? Та гадуур гарахдаа ус байнга авч явж байгаарай. Өөртэй амрах боломж олго: Цэвэр агаар, байгалийн гэрэлд таван минут алхахад л таны эрч хүч нэмэгдэж, сэтгэл санааг тайвшруулж чадна. Хэрэв та ажлаасаа гарч чадахгүй байгаа бол мөр, хүзүү, нуруугаа амраах цөөн хэдэн дасгал хийгээрэй. Унтахаасаа өмнө бүх цахилгаан хэрэгслээ унтраагаарай: Шөнийн турш хангалттай унтах нь таны бие махбодийн үйл ажиллагаа хэвийн байх хамгийн чухал хэсэг юм. Хэрэв цахилгаан хэрэгслээ шөнөжингөө асаалттай байлгавал энэ нь таны унтах хэв маягт нөлөөлж магадгүй. Орондоо орохоос дор хаяж 20 минутын өмнө бүх цахилгаан хэрэгслийг унтрааж, илүү тайван унтах нөхцөлийг бүрдүүлээрэй. Жангүм Одноо нэрээр уншигч та бүхэндээ танигдсан А.Одончимэг нь онгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнагджээ. Тэрээр: ТӨРДӨӨ ҮНСҮҮЛЛЭЭ. Өчигдөр МУ- ын Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаж иргэн Алтангэрэлийн Одончимэг таныг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС ” одонгоор шагнагдсаныг уламжилж байна. Танд баяр хүргэе. Маргааш 12 цагт Хангарьд ордноос шагналаа хүлээж авна уу хэмээн ярилаа. Өглөө эртлэн босч Одонгоо салонд үсээ гоёж хань хүүхдүүдтэйгээ группийн найзуудтайгаа очиж шагналаа авлаа. Жангүмын 27 жилийн өрхийн үйлдвэрлэлийн цаг наргүй хөдөлмөрийг дэмжиж үнэлсэн Монгол ТӨРДӨӨ Монголын АРД ТҮМЭНДЭЭ сургаж хүмүүжүүлсэн ОДОНТ СУРГУУЛЬДАА төрүүлж өсгөсөн аав ээж эмээ өвөө ах эгчдээ Жангүмыг дэмжиж хурцалж хамт байдаг бүх найзууддаа болон ХАЙРТАЙ ХАНЬДАА дөрвөн сайхан үрдээ хөөрхөн ач зээ нартаа хүргэн бэрүүддээ худ урагтаа БАЯРЛАЛАА МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ. Мөн тэрээр ЖАНГҮМЫГ ТӨРҮҮЛСЭНД БАЯРЛАЛАА Төрдөө үнсүүлчихээд дараа нь шууд цэцэг тэврээд ЭЭЖДЭЭ очиж үнсүүллээ. Хайртай шүү НАРХАН МИНЬ. Зөндөө зөндөө их баярлуулнаа.

Leave a Reply

Your email address will not be published.