Үрчлээ арилгах аргууд Үрчлээ гэдэг бол бидний арьс муудаж хөгширч байна гэсэн үг. Иймд үрчлээний эсрэг нэн даруй шуурхай тэмцэл хийх хэрэгтэй. Унтахаас 3 цагийн өмнө хийх халуун жин үрчлээний эсрэг сайн арга болдог. Нүүрээ хүйтэн давсны уусмалаар байнга арчиж бай (нэг стакан усанд хагас цайны халбага давс хийнэ). Унтахаас өмнө давстай тосоор нүүрээ тосолбол сайн. Тосноос бага зэрэг тасалж аваад өөр саванд, эсвэл шилэн саванд хийгээд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй давс хийгээд холино. Хурууныхаа үзүүрээр нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Өглөөдөө нүүрээ лосьон, эсвэл балжингармын хандаар арчаарай. Дараа нь өдрийн тос түрхээд пудрдээрэй. Нүүрээ хамгаалалгүйгээр гадагшаа гарах хэрэггүй. Өдөр болгон таван минут орчим нүүрээ хуруугаарай хөнгөн тогших маш сайн. Мөн үрчлээний эсрэг маск хэрэглэж болно. Өндөгтэй нимбэгний маск. Нэг ширхэг өндөгний цагаан дээр хагас нимбэгний шүүс нэмээд хурууны үзүүрээр давс цацаад сайтар холино.
Нүүрэн дээрээ түрхээд 15-20 минутын дараа угаана. Өндөг гурилны маск. Өндөгний шар эсвэл цагаан дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага гурил нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад нүүр болон хүзүүн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа бүлээн усаар угаана. Дрожжны маск. 25 г дрожж аваад сүүг эсвэл ургамалын тосыг цөцгий шиг өтгөнтэй болтол нь нэмнэ. Нүүр болон хүзүүн дээрээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угааж арилгана. Нимбэгний тослог маск. 6-7 г тослог
тосон дээр 1 цайны халбага нимбэгний шүүсийг дусал дуслаар нэмээд, мөн хагас цайны халбага цөцгий эсвэл майонез нэм. Бүгдийг холиод нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа нүүрээ угаагаарай. Хуурай болон үрчлээтэй арьсанд маск тавихаасаа өмнө нүүр болон хүзүүгээ сайтар угаагаад тос түрхэснийхээ дараа маскаа тавиарай. Хэрэв маскны чинь орцонд тос орж байвал тос түрхэх хэрэггүй. Нүд: Нүдний эргэн тойрны арьсыг онцгойлон арчлах хэрэгтэй. Нүдний доор хүнхэр үүсдэг нь нойр дутагдсанаас болдог. Мөн нас ахих тусам арьс сунаж, уян хатан чанараа алдан нүдний доорхи арьс унжиж уут үүсдэг. Зовхины хөх толбыг төмсний маскаар арилгах арга: Арилгасан түүхий төмсийг зутан болтол нь үрнэ. Зутангаа марланд хийж ороогоод нүдэн дээрээ тавьж 20 минутын болгооод угаана. Нүдний доор уутанцар үүссэн бол:
Арилгасан төмсыг зутан болтол үрээд 1цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй хольж хутгана. Зутангаа хоёр салфетка дээр зузаан түрхээд нүдэн дээрээ тавина. 20 минут байлгаад угаана. Хүйтэн цай. Цайгаар нүдээ угаагаад тос түрхэнэ. 10 минутын дараа илүүдэл тосыг арчиж авна. Луувангийн маск. Арилгасан лууванг маш жижиг болгож үрээд зутан болгоно. Зутангаа марлан дээр хэдэн давхар түрхээд нүдэн дээрээ түрхэнэ. 15 минутын дараа аваад нүдээ цайгаар угаана. Нүднийхээ доод талд цөцгий түрхээд 15 минутын дараа хүйтэн цайгаар угаах нь маш сайн. Ээдэмний маск.
3 цайны халбага ээдэм дээр 2 цайны халбага зөгийн бал нэмээд холино. Тос шиг юм үүсэх ба үүнийгээ нүднийхээ доор түрхээд 25 минутын дараа сүүгээр арилгана. Ээдэмний жин. 2 цайны халбага шинэхэн ээдэм дээр 1цайны халбага сүү нэмээд марланд боож нүдэн дээрээ тавина. 15 минутын дараа хүйтэн цайгаар угаана. Хатаасан укропны жин: 2 цайны халбага хатаасан укроп дээр хагас стакан буцалсан ус нэмээд 15-20 минут тавь. Дараа нь хөвөнд шингээгээд нүдэн дээрээ 20 минут тавиад угаана. Уруул арчлах макс: Цөцгийн тосыг бага зэрэг халаагаад дээр нь цайны халбаганы тал хэртэй какао нэмж сайтар хутгана. Минут орчим буцалгаад, дараа нь хөргөн уруул дээрээ түрхээд 30 минут байлгана. Ингээд бүлээн усаар угаана. Урууланд ургамлын тос, зөгийн бал, шинэ цөцгий түрхэж болно.
Уруулаа эрүүл өнгөтэй байлгахын тулд орой болгон сойзоороо массаж хийх хэрэгтэй. Ийм массажны дараа зөгийн бал түрхэх хэрэгтэй. Духны үрчлээг арилгах: Духан дээр чинь үрчлээ гарсан бол давсалсан өргөст хэмхээр маск тавина. Дараа нь голоос нь баруун тийш, дараа нь зүүн тийш арчаарай. Өндөгний цагааныг гурван удаа түрхэх: Эхний удаа түрхээд хатахаар нь ахиад түрх. Гурав дахь удаагаа түрхсэний дараа бүлээн усаар угаана. Энэ арчилгааг нүүрэн дээр үрчлээ гарсан үед ч гэсэн хэрэглэж болно.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Нүдээрээ инээдэг сайхнууд наашаа анхаараарай. Нүдний гүн үрчлээ арилгах гайхалтай жорууд ХАДГАЛААД АВААРАЙ
