Атеросклероз (өөхших гүвэн) нь судасны хананд өөх тос болон бусад зүйлс наалдан, дүүрч зүрх судасны хэвийн ажиллагааг алдагдуулдаг гол шалтгаан юм. Артерийн болон бусад судасны үндсэн зорилго нь зүрхээр шахагдсан хүчилтөрөгчөөр баялаг цусыг биеийн бүх л хэсэгт тараах ба хүний бие дэх судас нь зөөлөн, уян боловч маш бат бөх байдаг. Тархинд цус харвах, судасны нарийсал мэтийн янз бүрийн судасны өвчин, зүрхний хэм алдагдах зэрэг зүрх судасны өвчин нь АНУ-д зонхилох үхлийн шалтгааны нэг гэж үздэг бөгөөд энэ улсад зүрх судасны өвчнөөр жилд 600.000 гаруй хүн амь насаа алдаж байна. Энэ өвчин нь хүнд шууд мэдрэгдэх ямар нэг шинж тэмдэггүйгээр бий болж, улам бүр хүндэрсээр ихээхэн цаг алдсаны дараа шинж тэмдгүүд илэрч, цаашдаа үхэлд хүргэдэг билээ. Нарийссан буюу битүүрсэн судасны илрэх шинж чанар нь тухайн хүний артерийн судаснаас шалтгаалан янз бүр байдаг. Титэм судас: Зүрхний титэм судас нарийсч түүгээр урсах цусны хангамж муудсанаар зүрх хангалттай хэмжээний цус авч чадахаа болино. Үндсэн зовиур нь цээжинд мэдрэгдэх өвчин, мөр, дал, нуруу, гар, шанаагаар чилэх, даралт мэдрэгдэх, амьсгаадах зүрхний цохилт ихсэх зэрэг болно. Гүрээний судас: Гүрээний болон тархины судас нарийсан, цусан хангамж дутагдахад толгой өвдөх, нүд ядрах, тэнцвэр муу болох, хэл ярианы бэрхшээлтэй болох, амьсгаа давчдах,
орчин тойрноо гүйцэд мэдрэхгүй байх, гэнэт ядрах, ухаан алдах, татах, алхаж гишгэхэд хэцүү болох, гэв гэнэт унах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Бөөрний судас: Бөөрний архаг өвчин нь түүнийг тэжээдэг судас нарийссанаас үүдэх ба эхлээд ямарваа нэг шинж тэмдэг илрэхгүй явсаар аажмаар хүндрэн удалгүй дотор муухайрч бөөлжих, ядрах, бөөрний дутагдал, анхаарал төвлөрүүлэхэд хэцүү болох, өндөр даралт, хөл гар чилэх зэрэг шинжүүд илрэнэ. Захын судас: Энэ нь хүний хөл гар, таазны хэсэг дэх нарийссан судаснаас шалтгаалах өвчин юм. Ерөнхий шинж нь хөл гар өвдөх, чилэх.
Атеросклероз буюу өөхших гүвэн: Энэ нь артерийн судас хатуурч, зузаарч, дотроо нарийсахыг хэлнэ. Артерийн судас нь түүний уян хатан, доторх гөлгөр байдлыг хангаж, цусны урсгалыг сайжруулдаг “эндо” гэсэн биетийн эд эсээр бүрхэгдэж байдаг ба эдгээр эд эсүүд янз бүрийн шалтгаанаар гэмтсэнээс судасны хананд элдэв зүйлс наалдан нарийсдаг. Атеросклероз нь нилээд нарийн түвэгтэй зүйл бөгөөд яг юунаас бий болдгийг нарийн тодорхойлж чадаагүй байгаа ч, тамхи татах, сахарын өвчний 1 болон 2-р хэлбэр, таргалалт, металлын нөлөө, архагшсан үрэвсэл, хөдөлгөөний дутагдал, Тип А буюу хэт их хөдөлмөрлөдөг буюу хэт ядаргаанд орох зэрэг нь артерийн судасны дотоод хэсгийг гэмтээх нөхцөл болдог байна. Мөн хоол хүнсний янз бүрийн тэжээллэг чанар дутагдах,
тэнцвэргүй байдал, Витамин С болон бусад антиоксидант дутагдсанаас үүсэх стресс, маш их хэмжээний боловсруулсан крахмал бүхий хүнс, сахар, өөх тос зэрэг хүнснээс шалтгаалж атеросклероз үүсэж болно. Энэ бүх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд, өөрийнхөө судсыг цэвэр байлгах, судасны нарийслыг цаашид даамжруулахгүйн тулд та доорх 10 цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Сармис Сармис нь артесклероз үүсэх, зүрхний элдэв өвчнөөс сэргийлэх, цусны даралтыг буулгах, судасны ханыг цэвэрлэхэд онцгой ач холбогдолтой ургамал юм. 1999 онд Atherosclerosis сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар сармис судасны хананд наалдахаас маш сайн урьдчилан сэргийлж чаддаг нь
тогтоогдсон байна. garlic зурган илэрцүүд Гүнжидийн үр Энэ нь артерийн судасны бөглөрлийг арилгах, атеросклерозын даамжралтыг зогсоох бас нэг байгалийн эм юм. Цагаан гаа Цагаан гаа нь үрэвслийн эсрэг болон антиоксидантын маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг ба зүрх судасны системийг хамгаалах гингерол болон бусад нэгдэл нь судасны хана цэвэрлэх, холестерин багасгах зэргээр нөлөөлнө. Куркума ЛПНП холестеринийг багасгадаг, судасны бөглөрлийн эсрэг сайн эм болох энэ ногоог энэтхэгчүүд хоол хүнсэндээ маш их хэрэглэдэг. Куркумагийн куркумин хэмээх бодис нь зүрхний үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг байна. Анарын шүүс Энэ шүүс антиоксидантаар баялаг, устөрөгч-бромын хүчил ихтэй бөгөөд энэ шинж чанар нь судасны ханыг уян зөөлөн болгож, шүдний чулуу үүсэхээс сэргийлэх ба атеросклерозыг эмчилнэ.
Мөн энэ шүүсэнд зүрхэнд сайн селен, магни зэрэг олон бодис байдаг. Корица буюу цинамон Энэ ургамал зүрх судасны болон атеросклерозтой холбоотой олон аюулаас сэргийлэх шинж чанартай ургамал юм. cinnamon зурган илэрцүүд Нимбэг Нимбэг нь холестерин бууруулахаас гадна биеийн хүчиллэг чанарыг тэнцвэржүүлдэг. Мөн С витаминаар баялаг учраас үрэвсэл дарж, судас бэхжүүлнэ. Кимчи Солонгосын үндэсний хоол болох кимчи нь ферментелсэн байцаа, халуун перц зэргээс бүтэх учир атеросклерозыг даамжралтыг сааруулна. kimchi зурган илэрцүүд Маалингийн үр Энэ үр нь судас сайн цэвэрлэнэ. Мөн омега-3 бүхий альфа-линолын хүчил ихээр агуулдаг учир цусны даралтыг бууруулж элдэв үрэвслээс сэргийлдэг.
Кайений перец Энэ перцэд байдаг капсацин хэмээх бодис нь ЛПНП холестеринийг бууруулан, цусны эргэлт сайжруулан, цус харвалт болон зүрхний шигдээс өвчнөөс сэргийлдэг. Мөн энэ бодис уушиг болон судасны үйл ажиллагаанд ч сайн болох нь тогтоогджээ. Ингээд эцэст нь хэлэхэд, алхах, гүйх, йогоор хичээллэх, бясалгах зэргээр өдөрт хагас цагаас багагүй хугацаагаар, долоо хоногт 5-аас доошгүй удаа тогтмол биеийн тамираар хичээллэж судсаа цэвэр байлгаарай.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Судсаа цэвэр байлгахын тулд дараах хүнсийг өдөр бүр хэрэглэх хэрэгтэй ХАДГАЛААД АВААРАЙ
