Хүүхдийг өндөр болоход хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс Ген Генетик бол хүүхдийг хэр зэрэг өндөр болох вэ гэдэгт нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл мөн. Таны хүүхэд насанд хүрсэн хойноо хэр зэрэг өндөр болох нь 60-80%- д нь удамшил буюу ген нөлөөлөх боломжтой гэж судлаачид дүгнэсэн байдаг. Тэнцвэртэй хооллолт Хүүхэд хэдий чинээ бага насандаа шим тэжээллэг, тэнцвэртэй хоол хүнс хэрэглэнэ төдий чинээ эрүүл чийрэг биетэй, оюун ухааны өндөр хөгжилтэй болдог. Ялангуяа өсвөр насандаа хүүхдийн шим тэжээл, зарим амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ 2 дахин нэмэгддэг бөгөөд энэ үед хэрэгцээт шимт бодисоо хоол тэжээлээрээ авсанаараа өсөлтөнд нь маш сайнаар нөлөөлдөг. Хөдөлгөөний идэвхи Хөдөлгөөний идэвхитэй байх нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд мэдээж тустай. Сунгалтын дасгал, иог, усанд сэлэх, дээс тоглох, үсрэх, зүүгдэж тоглох гэх мэт дасгалууд нь хүүхдийн өсөлтөнд хамгийн тустай гэж тооцогддог. Нойр Хүүхдийг унтаж байхад хүний өсөлтийн даавар HGH ялгардаг. Энэ даавар 22:00 цагаас ялгарч эхлэдэг бөгөөд шөнийн 23:30-01:30 цагийн хооронд дээд цэгтээ хүрдэг байна. Тиймээс 22 цаг гэхэд унтсан байх нь хүүхдийн өсөлтөнд нэн тустай. Хүүхэд нь насанд хүрсэн хойноо хэр өндөр болох нь удмын хүчин зүйлээс шууд хамаарна гэдгийг юунб өмнө ойлгох хэрэгтэй. Хүүхдээ хэрхэн өндөр
болгох вэ?Удамшлаас гадна хүүхдийн өсөлтөнд дараах хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд: Хооллолт Эрдэс давсууд ялангуяа кальций (сүү, сүүн бүтээгдэхүүн), аминдэмүүд (жимс, ногоо), уураг (мах) маш чухалд тооцогддог. 9-18 насанд өдөрт 1300 мг кальций идэх шаардлагатай. 1 аяга сүүнд 300 мг кальций агуулагдана. Annals of Human Biology сэтгүүлийн 2007 оны 6-р дугаарт бичсэнээр бол Голландчууд дэлхийд хамгийн өндөр ард түмэнд тооцогддог. Тэдний хоол хүнсэнд сүү, тараг, бяслаг маш чухал байр суурийг эзэлдэг байна. Өсөлтийн болон бусад гормоны хэмжээ Өсөлтийн гормон өнчин тархинд нийлэгжих ба унтаж байх үед хамгийн ихээр ялгардаг гэдгийг бид сайн мэддэг. Иймд тогтмол хангалттай сайн унтах нь хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. Унтаж байхдаа амьсгалаа түгждэг, амьсгалын замын бөглөрөлтэй хүүхдэд өсөлтийн гормоны ялгаралт багасдаг болохыг анагаах ухаан нотолсон байна. Цэцэрлэгийн насныхан хоногт 10-12 цаг, 10-16 насанд
8,5-9,5 цаг унтах хэрэгтэй. Ер нь хүүхэд бидний боддогоос их унтах шаардлагатай. Харин Монголчууд хүүхдээ их унтуулах нь буруу гэдэг ойлголттой байдаг нь тийм ч зөв биш юм. Хөдөлгөөний идэвхи, дасгал хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх Хүүхэд, өсвөр насныхан өдөр бүр багадаа 1 цаг идэвхитэй хөдөлгөөн хийж байх шаардлагатай. Сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох, усанд сэлэх зэрэг төрлүүд өндөр болгох ач холбогдолтой. Биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал Олон удаа өвчилдөг, төрөлхийн, архаг хүнд өвчтэй, байнга антибиотик, гормон эмчилгээ (үүнд утлагаар хэрэглэх мөн орно) хийлгэх нь хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлнө. 1-3 насанд 6 сар тутам, 3-18 насанд жил бүр хүүхдийн эмчид үзүүлж өсөлт хөгжилт, эрүүл мэндийг нь хянаж үнэлж байх шаардлагатай. Хүүхдийн өндөр нь амьдралынхаа энхий 1 жилийн хугацаанд дунджаар 25 см-аар нэмэгддэг. 1-2 насанд ойролцоогоор 13 см, 2-3 насанд 9 см-ээр өсдөг бөгөөд
4 настайдаа төрөх үеийнхээ өндөрийг 2-оор үржүүлдэг. 3 наснаас хойш жилд дунджаар 5 см өндөр болно. Хэдийгээр хүүхдийг насанд хүрээд хэр өндөр болохыг яг тооцох найдвартай аргачлал байдаггүй ч өргөн хэрэглэддэг хэд хэдэн томъёо бий. Жишээлбэл: Эхлээд аав ээжийн өндрийг (см-ээр) хооронд нь нэмнэ. Дараа нь хүү бол 13 см нэмж харин охин бол 13 см хасна. Гарсан тоог 2-т хуваана. Энэ аргаар гарсан хэмжээ 10 см-ийн хэлбэлзлэлтэй гэж үздэг. 2 настай байх үеийн өндөрийг 2-оор үржүүлвэл насанд хүрэхэд хэр өндөр болох нь гарна. Хүүхдийн өсөлтийн эрчим хүүхэд бүрт өөр өөр байдаг. Зарим хүүхэд бэлгийн бойжилт эхлэхээс өмнө илүү эрчимтэй өсдөг байхад зарим нь бэлгийн бойжилтын үедээ “суга” өсдөг. Ихэнх охидын өсөлт 16, харин хөвгүүдийн өсөлт 18 нас хүрээд зогсдог.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Хүүхдийг өндөр болоход хамгийн их нөлөөлдөг зүйлс. ЭЦЭГ ЭХЧҮҮД ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ
