Хүний артерийн судас нь хүний бүх л биеэр тарж хүчилтөрөгчөөр баялаг цусыг зүрхнээс бусад эрхтэн, эд эсэд хүргэх хоолой адил зүйл юм. Эрүүл артер нь цэвэрхэн ханатай байдаг учир цус амархан дамжина. Артерийн судас нарийсах нь судасны хананд элдэв зүйл тогтож цус чөлөөтэй урсахад саад болохыг хэлдэг. Эдгээр наалдац нь титэм болон нойрны, хялгасан, бөөрний артер зэрэг судсанд бий болж болно. Өөх тос, холестерин болон бусад зүйлс хуралдсаар сүүлдээ хатуурч судсыг нарийсгана. Нарийн судас нь хүчилтөрөгчөөр баялаг цус бусад эрхтэн, эд эсэд хүрэхэд саад болдог билээ. Иймэрхүү байдлаар судас нарийсах нь титэм судасны, хялгасан судасны, цус харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчин үүсэх нөхцөл бөгөөд зарим тохиолдолд үхэлд ч хүргэж болох учир илрэх шинж тэмдгийг нь мэдэж, өвчин хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авах нь чухал юм. Артерийн судас нарийсч байж болохыг илтгэх 5 шинж 1. Ангина буюу хоолойн өвчин (цээжээр өвдөх) Энэ өвчин нь зүрхэнд очих цусны урсгал багассанаас үүсэх өвчин бөгөөд артерийн судасны хананд элдэв зүйл наалдаж, нарийссан байж болох шинж юм. Энэ төрлийн өвчин нь цээж битүү биш юм шиг санагдах, цээжээр хүнд оргих, цээжний араар хүнд зүйл зүүсэн мэт санагдана. Энэ нь ихэнхдээ биеийн хүчний ачаалал болон стрессээс бий болж ачаалал авах тусам хүндрэх ба амрахад алга болдог зовиур юм. 2. Амьсгаа давчдах Амьсгаа давхцах нь таны артерийн хананд элдэв зүйлс наалдсаны бас нэг шинж байж болно.
Эдгээр наалдсан зүйлээс болж зүрх таны биед хэрэгтэй хэмжээний цус шахаж чадахгүйгээс болж ачаалал авах үед амархан ядрах, амьсгаа давхцах зэрэг нөхцөл бий болдог. Cedars-Sinai эрүүл мэндийн төвийн 2005 онд хийсэн судалгаагаар амьсгал давхцах байдал илэрдэг хүмүүс нь бусад хүнтэй, бүр зүрхний зарим өвчтэй хүнтэй харьцуулахад зүрх судасны өвчнөөр нас барах магадлал илүү өндөртэй нь тогтоогдсон байдаг. 3. Эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагааны хямрал АНУ-ын эрчүүдийн дундах бэлгийн үйл ажиллагааны хямрал нь хамгийн түгээмэл дэлгэрсэн өвчний нэг болж 30 сая гаруй хүнийг хамраад байгаа бөгөөд энэ нь артерийн судасны хананд элдэв зүйлс наалдсан, зүрхэнд зарим нэг асуудал үүссэний нэг илрэл байж болно. Circulation сэтгүүлийн 2011 онд гарсан нийтлэлээр энэ өвчин нь өөхших гүвэн, артерийн судас хатуурах зэрэг өвчний ерөнхий шинж гэж үзсэн байна. Өөхших гүвэн эхлээд бэлэг эрхтэн, дараа нь зүрх, тархийг гэмтээдэг байна. 4. Эрэгтэй хүний халзралт Эрт халзрах нь мөн артерийн судсанд янз бүрийн асуудал байгаагийн нэг илрэл билээ.
Үс их ургадаг газрын үс унах төдийгүй хөлийн үс унах зэрэг байдлаар илэрнэ. “Эрүүл мэндийн дотоод архив” сэтгүүлд гарсан 2000 оны судалгаагаар зүрхний шигдээс болон халзралтын хооронд уялдаа байгааг тодорхойлсон ба ялангуяа их хэмжээний холестеринтой, даралт ихсэх өвчтэй хүнд бүр их гэж тогтоожээ. Их хэмжээгээр халзрах нь зүрхний шигдээс, судас нарийсах өвчний хүнд хэлбэр байж болно гэдгийг санах хэрэгтэй. 5. Чихний хэлбэр Итгэхэд хэцүү боловч чихний хэлбэр нь артерийн судасны хананд элдэв зүйл наалдан, цусны урсгалд саад болж байгааг илтгэх нэг шинж болдог байна. Чихний сүвнээс гарч омог хүртэл явах налуу хоолойн дундах чихний доод хэсгийн хагас ороосон эргэлтийн хэлбэр нь үүний нэг хэлбэр бөгөөд титэм судасны өвчинтэй холбоотой байж болно. Мөн чихний өнгө зэрэг байдлаар зүрхний артерийн судасны хананд наалдсан зүйлээс шалтгаалан цусны эргэлт муу байгааг таньж болно
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Таны артерийн судас нарийсаж байгааг илтгэх, заавал мэдэх ёстой 5 шинж тэмдэг
