Нэгэн эмээ банканд дугаарлаж байна. Урдуур орьё, удаан хүлээлээ гэж гомдлолгүй очероо хүлээсээр теллер дээр очив. Очоод “Эмээ нь данснаасаа 10 мянган төгрөг авах гэсэн юм” гэлээ. Теллер хүүхний царай хувьсхийж “Иймхэн мөнгө авах гэж улсуудыг хүлээлгэх гэж байгаа юм уу? Үүдэнд байгаа АТМ-ээс ав. Бид VIP үйлүүлэгчдэд кассаар үйлчилдэг” гээд хөөсөн харцаар ширтэв. Эмээ “Тийм том хүмүүст үйлчилдэг гэж мэдсэнгүй. Нэгэнт миний очер ирсэнийх эмээ нь 10 мянган төгрөгөө авчихмаар л байна” гэсэнд теллер төвөгшөөсөн хэвээр АТМ өөд дахиад заалаа. Энэ процессийг салбарын захирал нь харж суусан ч ямар нэгэн үйлдэл хийсэнгүй. Эмээ ч жаахан бодож сууснаа ” За за тэгвэл дансан дахь бүх мөнгөө авъя” гээд иргэний үнэмлэхээ өглөө, теллер дуртай дургүй дансыг нь шалгалаа. Тэгтэл теллерийн нүд орой дээрээ гарав. “Таны дансанд 500 сая төгрөг байна шүү дээ, бүгдийг нь авах юм уу” хэмээн алмайрахад “Тийм ээ” хэмээн эмээ тайвнаар хариулав. Банкинд нам гүм боллоо. Салбарын захирал төвийг сахисан хэвээр л сууна. Банкинд тийм хэмжээний мөнгө байгаагүй тул цаг аваад маргааш ирэхийг теллер хүсэв.
Эмээд ийм хариулт таалагдаагүй тул: -Тэгвэл хэдийг авч болох вэ. -5 сая хүртэл авч болно. -Тийм бол эмээ нь 4.990.000-ыг авъя. Теллер сейфнээсээ тус мөнгийг тоолж өгөөд “Танд өөрөөр яаж туслах вэ” хэмээн эелдэг гэгч нь асуулаа. Эмээ ч хариу хэлэлгүй мөнгөнөөс 10 мянгыг авч цүнхэндээ хийгээд ” За эмээ нь энэ мөнгөө дансандаа хийлгэчихье” гээд 4.980.000 төгрөгийг буцаан өглөө. Теллерийн ам нь ангайж, нүд нь дахиад орой дээрээ гарав. Энэ үйл явдлыг харж зогссон үйлчлүүлэгчид бүгд алга ташаад явчихлаа. Банкины ажил нь дууссаны дараа эмээ теллерт хандаж “Та нар миний мөнгийг өгөх чадваргүй л юм байна. Буурал миний цаг хугацаа залуус та нарынхаас илүү үнэтэй юм шүү.
Миний мөнгө зүгээр л байршиж байснаараа танай банкинд сард хичнээн төгрөгний орлого авчирч байгааг хэлээд ч яахав. Маргааш хүүгээ явуулж бүх мөнгөө өөр банк руу шилжүүлнэ. Өрсөлдөгч чинь надад арай дээр үйлчлэх байх” гэж тайван хэлээд эмээ намс намс алхсаар гарч одлоо. Энэ үед энд тэнд ажлын утас зэрэгцэн хангиналаа. Салбарын захирал, теллерүүдтэйгээ хамт гүйлдээд ч уналаа. Бодвол төв салбараас нь ярьж байгаа биз. УХААРАЛ: Ахмад хүнийг бүү дорд үз. Залуус та нарын олж чадаагүй ур ухаан чинь ахмад буурлуудын ширхэг үс бүрт шингэсэн байдаг юм. Тиймээс тэднээсээ зөвхөн суралц, тэднийгээ зөвхөн сонс. Хүн төрөлхтөн хөгжиж ирсний учир нь энэ юм. Үг холбосон: Жалсрайн БАЯРЖАРГАЛ.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
500 САЯ ТӨГРӨГТЭЙ ЭМЭЭ БАНКНААС ХӨӨГДСӨН ТҮҮХ
