Categories
Чөлөөт

Шаргалжуутын рашааныг хэрхэн зөв хүртэж, өөрийгөө эмчлэх тухай ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгаас 60 км -н зайд Хангайн нурууны өвөрт, далайн түвшнээс дээш 2150 м орчим өргөгдсөн Шаргалжуутын голын эрэг дээр байрлах Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан. Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой юм. Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь үнэхээрийн гайхамшигтай. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм. Судалгааны дүгнэлтээс үзэхэд олонх булаг рашаанууд нь нэг төрөлд багтах ба зарим рашаан нь халууны хэмжээ, орчны урвал зэргээрээ ялгаатай боловч гидрокарбонат, карбонат, сульфатлаг натри голлож, халуун нь 43-95 хэмийн хооронд хэлбэлзэж байжээ. Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй. Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой ажээ. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй ажээ. Жилд дунджаар 3500- 4000 гаруй хүн хүлээн авч эмчилгээ сувилгаа хийдэг. Жилд нийт сувилуулсан хүний 40.5% буюу 1850 хүртэл хүн нь Улаанбаатар хотоос ирж сувилуулдаг байна. 470-600 хүн нь Баянхонгор аймгийн харъяат хүмүүс байдаг байна. Энэ сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хэрэв та ШАРГАЛЖУУТ-ын халуун рашааныг сонирхож байвал заавал танилцаарай. Бронхальний астамтай, хамар залгиурын харшил, тоосонцорын харшилтай үед рашаанаар хамраа угаах заавар. Харшлын рашаан № 75-аас 100 граммыг Хамрын рашаан № 39 өөс 100 граммыг холиод өдөрт 3-удаа хамраа угаах. Харшлын рашаан № 75 аас 100 граммыг Нүдний рашаан № 53 аас 50 граммыг холиод нүдэндээ 10 минут өдөрт 3-удаа жин тавих. РАШААН УУХ ЭМЧИЛГЭЭ Мэдрэл сэргээх № 39 : Дулаан улиралд 2-3 удаа толгойг шавшиж , хүйтэн үед байрандаа 1 цаг ороолт хийнэ. 9.00-19.00 цагт, 5 хоног. Оюун ухааны рашаан № 07: Өдөрт 100 граммаар 1 удаа ууж , рашаанд орж , толгойгоо 5 хоногоор норгож 1 цагаар бооно. 21 цагт ууна. Чихний рашаан №37: Баруун чихээ чулуунд нааж, зүүн чихэндээ рашаанаа дусааж норгож бөглөнө. Хамрын рашаан № 39: Өдөрт 2-3 удаа хамраа зайлж угаана. Бөөрний рашаан № 40 : Баруун бөөрний рашаанаас 50 грамм, зүүн бөөрний рашаанаас 50 граммыг холиод өглөө, өдөр хоолноос 1 цагийн дараа ууж хэрэглэнэ. Даралт их : Тархины устай үед бөөрний рашаан № 40-г өглөө, өдөр ууна. Шээс задгайрах , давсаг сул, хярзангийн булчин суларсан үед № 40-г өдөрт 1-удаа ууж хэрэглэнэ. . Давсагны рашаан № 30 чихрийн шижин өвчин, давсагны архаг үрэвсэл , шээс хаагдах үед 150- граммаар өдөрт 1 удаа хоол идэхээс 45 минутын өмнө ууна. Нүдний рашаан № 53 : Нүдэнд шингэтэл шивших, гаднаас нь жин тавьж хэрэглэх. Харшлын рагаан № 75 : Харшлаас болж хамар битүүрэх, нүд загатнах, үед 150 граммаар өглөө, оройн хоолноос 1-цагийн дараа ууна. Тууралтад шавшиж, жин тавина. Хүйсний рашаан № 1 : Хүйс загатнаж хорсох үед хүйсэнд дусааж хэрэглэнэ. Зүрхний рашаан № 2 : 30 дуслаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Судасны рашаан № 19: Судас бүдүүрсэн , судас өвдөх зэрэгт мөн Тримбоэболи бүдүүрсэн хавангийн үед рашаанаар 20 минут шившиж 2 өдөрт 1 удаа жин тавина. Тархи нугас № 15: Нугасны гэмтэл , саажилттай хүн өдөрт 1 удаа Т- хэлбэрээр 20 минутаар жин тавина. Өвдөг, тохойны № 66 : Өвдөг тохойны архаг үрэвсэл, хөдөлгөөн сулрах, гар хөлийн булчин хатингаршихад, яс ургасан,шохойжсон үений хэлбэр дүрс алдагдсан, даралт ихтэй үед шаврыг хориглоно. Энэ үед №66 үений рашаанд 20 минутаар шавар тавих маягаар өдөрт 1 удаа боож, шавшиж хэрэглэнэ. / курс эмчилгээ 12 удаа хийх ёстой / -Ногоон өнгийн голын замаг 12 удаа тавина. Уушигны рашаан № 9 : Архаг хатгаа , мөгөөрсөн хоолойн үрэвсэл , гуурсан хоолойн багтраанд утлага хийж өдөрт 1 удаа 50 граммаар ууна . /Утлага хийж эхлээд 5 хоногоос 50 граммаар уух сүүлийн 5 хоногт ууж хэрэглэнэ/ Элэг цөсний рашаан № 11 : Элэг, цөсний архаг үрэвслийн үед шарлаагүй элэг цөсөнд 100 граммаар өдөрт 3 удаа хоолноос 35 минутын өмнө ууж хэрэглэнэ. Улаан бөөмийн рашаан №17 : Даралт унах, цус багадах, тамир тэнхээ суларсан үед 50 граммаар хоолноос хойш 1-1,5 цагийн дараа ууна /цусгны өвчинд өдөрт 1 удаа 3-5 хоног хэрэглэнэ / Хүрэн цоргот рашаан №120 : Элэг цөсний хавсарсан , цөсний урсгал тогтонгишсон үед хоолноос 1 цагийн дараа 3 удаа ууж, дотор засах рашаан элэгний цирроз, ходоодны шарх өвчний үед 10- аас дээш хоног сувилуулах. Энэ өвчний үед 5-7 хоног уулгаж дотор зассаны дараа 22, 13, 14, 11-р рашааны аль нэгийг эмчийн заавраар ууна. Цээж гашуун оргих үед Лхамын рашаан № 22-оос шууд 200 граммаар өдөрт 3 удаа ууна. Хоолны хордлогын үед халуун бүлээнээр 150 граммаар ууна. Эр, эм, бэлгийн рашаан №21 : Эр бэлгийн рашаан нь чулууны нарийн цоргоор гардаг, бэлгийн сулрал, үргүйдэл, түрүү булчирхайн архаг үрэвсэлийн үед 100 граммаар ууна. / бэлэг эрхтэнээ угаах / 20 цагт ууна. Лхамын рашаан № 22 : Ходоод, дотрын өвчинд бүлээсгээд 100 граммаар хоолноос 30 минутын өмнө шимж ууна. /3-удаа / Ходоодны хүчил ихэдсэн үед хоолноос 2 цагийн өмнө 200 граммаар өдөрт 3-удаа том балгаж ууна. Шүдний рашаан №57: Ам шүдээ зайлах, цэвэрлэх, буйл бэхжүүлэх зорилгоор хоол идсэний дараа шүдээ рашаанаар 3-аас доошгүй удаа зайлж угаах буйланд цацах, амны хөндийг зайлах зэргээр хэрэглэнэ. Хар хадны рашаан : Элэг цөсний архаг үрэвсэл, ходоодны ходоодны архаг үрэвсэлтэй хүн 100 граммаар өглөө өлөн үедээ ууна. Хар хадны рашаан уусан тохиолдолд өөр рашаан уухгүй . Цагаан мөгөөрсөн хоолойн рашаан №9 : Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл хавсарсан үед хоолойг 3 удаа зайлна. Хөхний рашаан №2 : Хөхний үрэвмэлийн үед , бэрсүү хатуурлын үед жин тавьж хэрэглэнэ. Бүдүүн нарийн гэдэсний рашаан №130 : Өтгөн хатах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сулрах, гэдэс дүүрэх үед 100 граммаар хоолны дараа өдөрт 3 удаа ууна . Бургуй тавьж хэрэглэнэ. Ходоодны хүчил багасах рашаан №13 : 100 граммаар хоол идэхээс 40-45 минутын өмнө шимж ууна. Ходоодны хүчил ихсэх рашаан №14 : 50 граммаар хоол идэхээс 2 цагийн өмнө том балгаж өдөрт 3 удаа ууна. Лхамын рашааны дараа 1 цагийн дараа ууна. Хоолойн рашаан №15 : Гүйлсэн булчирхай, залгиур хоолой, дууны хөвчийн архаг үрэвсэлд өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлж, хүзүүний хажуу доод талд жин тавина. 15 удаа зайлах нийт 45 удаа зайлна Цагаан бөөмийн рашаан : орондоо их шээдэг хүнд 50 гр , улаан бөөмний рашаан 50 граммаар хольж ууна. Хөлний рашаан №10 : Хөл гарын саажилт үе мөчний архаг үрэвсэл, чийг бамын үед өдөрт 1 удаа 10-15 мин дүрж, жин тавина. Эмээл хад : Шээс ойр ойрхон хүрэх , бэлгийн сулрал үргүйдэл эмэгтэйчүүдийн зарим өвчний үед 1 удаа 5 мин сууж хэрэглэнэ Улаан засаг : Арьсны өвчинд тавьж хэрэглэнэ. Ногоон замаг : Судасны өвчинд шавж, нааж хэрэглэнэ. Ясны рашаан : 150 граммаар өдөр хоолны дараа 3 удаа ууна Утлага хийх эмчилгээ: Хамраараа амьсгалаа аваад хамраараа гаргана . Өглөө 6.30-08.00 орой 22.00-08.00 цагийн хооронд утна.7 хоногтой сувилуулагч 5,5,7,9,7,5,5 минутаар , 10 хоногтой амрагч 3,5,7,9,10,9,7,5,3 минутаар. Бронхэтаз өвчний үед 2,3,5,7,3,2 . Утлагын рашаа №9 өөс утлага хийснээс хойш 5 хоногийн дараа 50 гр-аар өдөрт 1 удаа уугаад утна. Харшил зонхилсон үед уушигны рашаан уухгүй, уушигны рашаан уухгүй үед харшлын рашаан ууна. Шаргалжуутын Рашаан бол ууж, орж, үнэрлэж, амталж бүхий л мэдэрхүйгээрээ хүртэж болдог ГАЙХАМШИГ. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.